Улсын харцагад эрүүгийн хэрэг үүсгэжээ

Замын цагдаагийн ажилтныг зодож, биед нь гэмтэл учруулсан Улсын харцага Г.Намсрайжавт эрүүгийн хуулийн 181-д зааснаар танхайн хэрэг үйлдсэн хэмээн Эрүүгийн хэрэг үүсгэлээ.

Г.Намсрайжав нь өнгөрсөн лхагва гарагт “Нарантуул” захын баруун урд уулзварын орчим албан үүргээ гүйцэтгэж, шаардлага тавьсан замын цагдаагийн ажилтныг зодож гэмтээсэн юм. Тухайн үед Г.Намсрайжавын хүү Замын хөдөлгөөны дүрэм зөрчиж, нэг чигийн урсгалтай зам дээр буцаж эргэхийг завдахад нь замын цагдаа дүрэм зөрчихгүй чигээрээ явахыг сануулж, бичиг баримтаа шалгуулах шаардлага тавьснаар улсын харцага Г.Намсрайжав бууж ирж цагдааг зодож танхайрсан байна.

Түүний үйлдэл нь төв замын хяналтын камерт бичигдэн үлдсэн ажээ.

Д.Бат


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.