Бээжинд танк орж ирсэн талаар мэдээлсэн блогчдыг баривчиллаа

Хятадын цагдаа зургаан хүнийг баривчилж, 16 сайтыг хаалаа. Тэднийг “Бээжин хотод эсэргүүцлийн хөдөл­гөөн дэгдэхээс сэрэмж­лэн, дотоодын цэргийн анги, танк, хүнд техник орж ирсэн гэж цуу үг тараасан” хэмээн буруутгаж байгаа талаар “Би-би-си” мэдээллээ.

Олон улсын сэтгүүлчдийн холбоо /IFJ/ 2012 оны нэгдүгээр сард гаргасан тайландаа “Хятадын эрх баригчдын зүгээс улсынхаа сэтгүүлчид болон блогчдыг хянах нь хүчтэй болж ирсэн. Тэд Арабын хавар, өнгөт хувьсгал Хятадад дэгдэхээс айж байна” хэмээжээ. Тэдний баталж буйгаар Хятадад дор хаяж 16 сэтгүүлч, сурвалжлагч баригдаж, мэдээллийн хэдэн хэрэгсэл хаагдсан гэнэ. Түүнчлэн энэ улсад сэтгүүлчдийг хулгайлах, алах тохиолдол тасрахгүй байна.

Нэмж өгүүлэхэд “Хил хязгааргүй сэтгүүлчид” бай­гууллагын гуравдугаар сард гаргасан тайланд “ин­тернэтийн дайсан”-аар Умард Солонгос, Куба, Бахрейн, Белорус болон Хятад улсыг нэрлэсэн билээ.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.