Яруу найрагч, зохиолч Загдын Түмэнжаргал таалал төгсчээ

Дууны шүлгийн нэрт мастер, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Загдын Түмэнжаргал зуурдаар таалал төгсчээ.
Тэрээр сүүлийн жилүүдэд Францын Сорбоны их сургуульд зочин, багшаар ажиллаж байсан юм.
Өөрийн ухамсарт амьдралыг Монголын уран зохиол, тэр дундаа хүүхдийн зохиол, дууны шүлгийн урлагт зориулсан түүний бүтээл, туурвил мөнх орших нь дамжиггүй.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд нь нийт уншигчдынхаа өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.
Түмээ найрагч амин хайрынхаа  эх орон болсон Мөнх Тэнгэрийн Монголдоо дахин төрөх болтугай.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.