Мөнгөн завьяа” дэлгүүрийн эзнийг дээрэмдэв

Өнгөрөгч ням гаригийн өглөө цагдаагийн газарт “Хүнсний-IV” дэлгүүрийн ойролцоох “Мөнгөн завьяа” дэлгүүрийг ажиллуулдаг 28 настай эмэгтэй С гадаа ухаангүй байна” гэсэн дуудлага ирсэн байна. Цагдаагийнхан дуудлагын дагуу очиход С гуян тус газраа хутгалуулсан ухаангүй хэвтэж байжээ. Гэмт этгээд тус дэлгүүрийн эзний биед байсан хоёр сая төгрөг, долоон ширхэг мөнгөн аяга, эрэгтэй хүний мөнгөн бүсийг авч, нийт тав гаруй сая төгрөгийн хохирол учруулсан аж. Цагдаагийн ажилчид хэргийг хэн үйлдсэн болохыг тогтоохоор ажиллаж байна.

Эх сурвалж: “Unen.mn”


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.