Хятад Монголыг 23 минутад эзэлж, нутаг дэвсгэрийг нь хүн тэрэгний зогсоол болголоо

Шог хошин мэдээ, егөө, фельетон нийтэлдэг The Spoof хэмээх вэб хуудаснаа шинийн нэгний өглөө улс төрийн нэгэн фельетон нийтлэгджээ. Энэхүү нийтлэлд “хятадууд шинэ оныхоо баярыг Монгол улсыг эзлэн, хүн тэрэгний зогсоол болгон тэмдэглэлээ” гэж егөөдсөн байна. “Тоглоом тоотой нь дээр” гэдэгчлэн монголчууд бидний хувьд шинэ оны босгон дээр ингэж ёвруулсан нь инээд хүрэх байтугай уурламаар бэлгэгүй явдал ч нөгөө талаар бас “Хятадаас болгоомжил” гэсэн давхар санааг дэлхийн уншигчдад хүргэж буй санаа байж болох юм хэмээн зохиогч Абел Родригезийг нь “уучилж” нэг болох юм.
Хошигносон аястай энэ нийтлэлд доорх маягаар алиалахыг оролджээ:

Хятад шинэ оноо Монголыг эзлэн тэмдэглэлээ.

Бээжин: Хятадууд шинэ оноо сүр төгөлдөр тэмдэглэлээ. Тэд хойт хөрш нь болох Монгол улсыг эзэлсэн байна…

Хятадын Армийн командлагч, генерал Хуанг Ху Фугаас яагаад Монгол улсыг эзлэх болсон талаар нь лавлавал, Хятадад сүүлийн үед том асуудал болоод буй зогсоолын газраас үүдэлтэй хэмээжээ. Генералын тайлбарласнаар Хятадад сүүлийн 12 сард л гэхэд хүн тэрэгний тоо даруй гурав дахин өссөн аж…

Түүний хэлснээр Ерөнхийлөгч Ху Жинтао, адмирал Нингчен Шангянг тэр гурав уулзаж ярилцаад Монголыг эзэлж хүн амыг нь бүгдийг нь Лаос, Бирм, Вьетнам руу илгээх, мөн байшин барилгыг нь бүгдийг нурааж, газар нутгийг нь нэлэнхүйд нь цемэнтээр бүрж, шар будгаар судал татан, зогсоол болгохоос өөр зам байхгүй дээр санал нийлсэн байна…

… Шанхайн Үд сонины сурвалжлагч Синг Сонгийн мэдээлснээр хятадууд Монголыг эзлэхэд эхнээсээ дуустал яг 23 минут оржээ…

Монголын дүрвэгчдийн 35 хувь нь Бирма, 31 хувь нь Вьетнам, 27 хувь нь Лаос, 4 хувь нь Швед, 2 хувь нь Англи руу явсан бөгөөд харин нэг хувь нь Сан-Франсискогийн Чайнатаунд очих хүсэлтэйгээ илэрхийлжээ…

гэсэн байна.  Мэдээж хэрэг өгүүллийн доор “Энэ бүхэн бүгд санаанаас зохиосон, үнэн бус мэдээлэл юм” хэмээн анхааруулж. Зохиогчийн гол санаа чухам юу вэ? Хэнийг, юуны учир, юу бодог гэж егөөдсөн хэрэг вэ? Сэтгэгдлээр энэ тухай нэг хэлэлцэж болох юм.

Америкийн монголчуудын Даяар Монгол онлайн.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих