ГИШҮҮДИЙН ИРЦ

10 гишүүн эзгүй байна

УИХ-ын Тамгын газраас гишүүдийн ирцийн тухай мэдээллийг гаргажээ. Өчигдрийн байдлаар 66 гишүүн ажиллах боломжтой байв. Гэвч хэн нэгнийг огцруулах, эсвэл төсөв хэлэлцэхээс бусад үед ирц өндөр байдаггүй. Чуулганы нээлтэд 50 гаруй гишүүн л ирсэн байв. УИХ-аас дөрвөн хүнийг гадаадад ажиллуулахаар томилоод байв. Мөн хувиараа болон Засгийн газрын ажлаар гурван ч гишүүн хилийн чанадад ажиллаж буй бол Р.Раш гишүүн өвчтэй хэмээн тэмдэглэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих