Хорвоогийн хог дээр хөглөрөх хараал урсгаад л…

У.ХҮРЭЛСҮХИЙН ЖАГСААЛ

“Ард түмэн У.Хүрэлсүхийг андахгүй ээ” гэж тэр өөрөө ч итгэлтэй хэлдэг. Цэргийн хуарангийн хүмүүжилтэйг нь, 21 жил улс төрд үхэн хатан зүтгэснийг нь, МАН хэмээх айлын шинэ өрхийг татаж явааг нь хүмүүс мэднэ. МАН-ыг МАХН байхад “Хувьсгалт намын улаан хамгаалагч” гэгдэж, сарнайн дэлбээт тугийн тасархайг толгойдоо зангидан Төрийн ордны улстөржсөн хэрүүлийг гудамжинд гаргаж байсныг нь мэднэ.

. Тэгэхэд Ху намд ч бас цөстэй хөвгүүд байдгийг сануулах гэж УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд У.Хүрэлсүх жагсаал удирдан жанжны талбайд очсоныг олон нийт мартаагүй. МАН-ын НАМЗХ өчигдөр мөн л У.Хүрэлсүхийн дохиогоор жагслаа. Энэ удаа намынхаа дотоод асуудлыг гудамжинд шидлэн сүржигнэв. Жагсаалд нүдэн баримжаагаар 500 орчим хүн цуглаж, МАН-д хамаатай үгсийг талбай дүүрэн цуурайтуулна лээ.

НАМЗХ-ныхон У.Хүрэлс үхийн омгийг бадруу ла хаар захиал гатай жагслаа гэ хэд хилсдэхгүй. Хөхөө өвлийн хүйтэнд хүн амьтан цуглуулах гэж тус бүр нь 10 мянган төгрөгөөр гарыг нь дулаацуулсан гэх мэдээлэл У.Хүрэлсүхийн жаг саалыг дагалдав. 36 насан даа У.Хүрэлсүх нэг удаа үнэн сэтгэлээсээ уйлсан нь МАСЗХ-ны ерөнхийлөгчийн албаа хүлээлгэж өгсөн мөч. Тэрбээр МАСЗХ-г үүсгэн байгуулагчийнхаа хувьд бүхий л үйлд лээрээ МАХН-ын дэргэдэх залуусын байгууллагыг Монго лын нийгэмд таниулдаг бай лаа.

У.Хүрэлсүхийн албыг Г.Зан даншатар авч, дараа нь Л.Оюун-Эрдэнэ НАМЗХ-ны ерөн хийлөгчөөр ирсэн ч энэ холбоо өнөөдрийг хүртэл У.Хү- рэл сүхийн “цэрэг” хэвээр. Л.Оюун-Эрдэнэ нарын залуус намын хаа лидерийн хэвлэлд өгсөн ярилцлагыг А-Я хүртэл нь тоть шиг давтаж, олон ний тийн мэдээллийн хэрэгслээр “Улс төрийн шантаажчидтай тэмцэнэ”, “Авлигын хана хэрмийг нураана” хэмээн нурших нь тун ч сонирхолгүй. У.Хүрэлсүхийн хэл яриаг хоосолж орхисон “цэргүүдэд” өөрийн гэсэн үгийн сан гэж байдаггүй нь хөөрхий.

ГЕНСЕК ШИГ, ЭР ХҮН ШИГ…

Их улс төрд У.Хүрэлсүхийн үе ирснийг намынхан нь хүлээн зөв шөөрсөн юм. Энэ нь түүний дураар авирлахыг нийгэм хүлцэн тэвчих ёстой гэсэн үг биш. МАН-ын дотоод самуун шууд утгаараа олон нийтийн сэтгэл зүйг тэгтэл үл донсолгох авч хамгийн их нөлөөтэй улс төрийн хүчний тогоон доторх ойворгон олгой дандаа л хамар цоргиулдаг. МАН-ын генсек хэн ч байсан зангарагтай, ноён нуруутай, цөлх байхыг өөртөө хатуу албадах учиртай.

Ялангуяа У.Хүрэлсүхийг Монгол Улсын дараагийн Ерөнхий сайд хэмээн магадалж суугаа хүмүүс улс төр тандагчдын дунд цөөнгүй болов. Яг ийм үед МАН-ын тоонотод дэгдэж байгаа шуугиант салхийг исгэрэгч Ухнаагийн хүү цээжиндээ дүрсхийсэн галыг унтрааж нэг л төвдөхгүй байна. Жам ёсныхоо эрхийг эдэлж МАН-д элсээгүй Ц.Шинэбаяр гэдэг Дорнодын хүнийг У.Хүрэлсүхийн уур хилэн Монголын улс төрийн шинэ баатар болтол хөөрөгдөв. Араас нь Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва нарыг “гялалзуулж” өглөө.

Зөвхөн тэднийг хөө- дөхийн төлөө НАМЗХ-гоо хөдөлгөж, жаг саал цуглаан хүртэл зохион байгуулав. У.Хүрэлсүх дэндүү эрджээ. Түү ний энэ удаагийн үйлдлийг эрийн шийртэй зоримог алхам гэхээсээ Монгол Улсын эрх баригч улс төрийн хүчний ерөнхий нарийн бичгийн даргын хувьд түргэн түүхий нь дэндсэн болчимгүй явдал гэж дүгнэх нь үнэнд ойр сонсогдож байна. У.Хүрэлсүх одоо 43 настай. Хүнээр нь харвал бардам омголон залуу нас хараахан шувтрааг үй явна. Харин хашиж буй МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын суудал нь түүнээс улстөрчдийн гудамжинд гудиг ч үгүй балчирдаж болох хувь хүний эрхийг хэдий нэ хассан.

Түүний “мужик” зан хааяа нийгмийн сэтгэлийг булаадгийг нуух юун. Гэвч энэ удаагийнх бол монголчуудын мэддэг “эр хүн шиг” гэгдэх араншин биш юм. “Мужик” хэмээх талархалт тодорхойлолтыг ая эвийг нь тааруулж нэр дээрээ наахгүй бол сахилга алдах бүртээ үүгээр өөрийгөө зөвтгөх гэвэл эрчүүдийн бахархал оргүй болох биз. “Ална шүү гээ л биз, нялуу раад нялцганаад байх алба гүй” гэж тайлбарласан. “Муу амьдрахаар сайн үх” гэсэн зүйрлэлийг ч нэр бүхий улстөрч рүү хэвлэлээр хэнэггүй чулуудсан байх юм.

У.Хүрэлсүхийг бухимдахад хүр гэсэн шалтгаан МАНынх ны хувьд ноцтой байхыг үгүйс гэхгүй. Албан тушаал, эрх мэд лийн төлөө намынхаа удирд ла гад улс төрийн да рамт шахалт үзүүлэгсдийг жиг шин зэвүүцэж байгааг нь ойл гож болно. Гэхдээ олиггүй шантаажлагчдын араас хорвоогийн хог дээр хөглөрдөг хараал урсгаад МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга яадаг эр вэ?

ЛИДЕРИЙН ХАЛААСАНД ОНОО ҮЛДЭХ БОЛОВ УУ

МАН нэрийг авахаас эхлээд л энэ намынхан ганцхан зүйлд санаа зовж байсан. 2012 оны сонгууль ойртсон эм зэг үед…гээд л андуу эндүү байж мэдэх алхам бүрээс бул таараа болгоомжилсон. Сон гууль дөхөөд л байна. Улс тө рийн хүчний рейтингийн 50 хувь нь лидерийн халаасанд байдаг гэсэн онол сонгуулийн бичигдээгүй хууль юм. МАНын дарга С.Батболд Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар Засгийн газрын мө рийн хө төлбөрөөс намдаа оноо шүүрнэ гэсэн тооцоо бодож яваа. С.Батболдыг бодвол улс төрийн намд олон оймс элээ сэн, намын олон тү мэнтэйгээ харилцах турш лагатай гэгддэг ерөнхий нарийн бичгийн дарга нь МАН-ын хувьд яах арга гүй лидер нь юм.

МАНын рейтингийн тал нь биш юм гэхэд хамгийн ба гаар бодоход 25 хувийг У.Хүрэлсүх улаан нүү рээрээ тахлах учиртай. Сонгуулийн өмнөх оны эхэнд мань генсек халаасан дахь оноо гоо алдаад эхэлсэн юм биш биз? Сонгуульд ялагдвал бүх ха риуцлагыг толгойгоороо хүлээнэ гэж амалсан У.Хүрэлс үхийн хувьд МАН-ыг ялуулахаас өөр замгүй. Бүх хариуцлагыг үүрнэ гээд МАНын хэргийг С.Батболдтой огт зөвлөлгүй ганцаар шийдэж яваа мэт дүр зургийг энэ өдрүүд өгүүлж байна. УИХын дөрвөн гишүүний МАН-ын даргад тэрлэсэн захидлын хариуг У.Хүрэлсүх замаас нь хатуухан өгсөн.

Энэ дуулиан шуугианы чимээ МАН-ын дар – га тэдгээр гишүүндээ ямар хариу өгсөн тухай мэдээллийг бүр мөсөн баллуурдсан бо ловч С.Батболд генсекээ бод вол хамаагүй аядуу байр суурь илэрхийлсэн юм билээ. МАНын дэргэдэх залуучуудын холбоо нь жагсаал цуглаан хийж байгааг С.Батболд Ерөнхий сайдын өрөөнийхөө цонхоор л харсан болов уу.

С.Батболд дөрвөн гишүүний захидал хийгээд МАХН-ын Түр штабын үйл ажиллагаа зэрэг үйл явдалд баримтлах байр сууриа У.Хү- рэлсүхтэй хувааж чадахгүй байх шиг ажиглагдах юм. МАХН-ын экс дарга Н.Энхбаярт хаягласан нээлттэй захидал дахь С.Батболдын гарын үсгийн ту хайд уг бичгийг Ерөнхий сайд санаачилсан гэхэд итгэхэд бэрх. Тэд угаас өөр. Хатуу, зөөлний туйл гэмээр ондоо хүмүүс.

С.Батболд дипкорпусаас, У.Хүрэлсүх цэргийн хуарангаас гаралтай. Улс төрийн хувь зохиолоор нэг намын удирдлагад зэрэг шахам гарч ирээгүй бол тэднийг холбох зүйл тун ховор. 2012 оны сонгууль хүртэл хэн аль нь хувийн араншингаа хүлцэж, арга билгээр сүлэлдэж байж МАН зорьсондоо хүрнэ.

Энэ өдрүүдэд МАН-ын дотоодоос хальж гудамж талбайд хүрсэн улс төрийн үйл явцыг ажихад С.Батболд, У.Хүрэлсүх хоёр намынхаа залуурын ард бие, сэтгэл нэгтэй зогсож яваа эсэх ойлгомжгүй байна.

Б.Энхцэцэг, mongolnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих