2011 онд хамгийн их татвар төлсөн иргэд

Хувь хүний орлогын албан татвараа төлөх нь иргэн хүний үүрэг юм.  Сүүлийн жилүүдэд хувь хүний орлогын албан татвараа төлж буй иргэд нэмэгдэж байгаа бөгөөд   хамгийн их татвар төлсөн 10 иргэний судалгаанаас үзэхэд 28 татварын хэлтсээс нийт 288 татвар төлөгч иргэн 3822.0 сая төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг үйл ажиллагааны, хөрөнгийн, хөрөнгө борлуулсаны орлогоор албан татвар төлж, харъяа татварын албатай тооцоо хийсэн байна.
Татвар ногдох орлогын төрлөөр авч үзвэл 218 татвар төлөгч үйл ажиллагааны орлогын албан татвараар 2207.3 сая төгрөг, 47 татвар төлөгч хөрөнгө борлуулсаны орлогын албан татвараар 1560.6 сая төгрөг, 23 татвар төлөгч хөрөнгийн орлогын албан татвараар 54.1 сая төгрөг төлсөн байна.
2011 онд хувь хүний орлогын албан татвараар нийт 288 татвар төлөгч 3822,0 сая төгрөгийн албан татвар төлснөөс үйл ажиллагааны орлогын албан татвар төлөгч 218 иргэн 2207.3 сая төгрөгийн албан татвар төлсөн нь бусад төрлийн татвараас хамгийн их буюу 58.8 хувийг эзэлж байна.
Нийт 288 татвар төлөгч иргэдээс 2011 онд хамгийн их татвар төлсөн 10 иргэний нэрсийг хүргэж байна.


URL:

Сэтгэгдэл бичих