Сайхан хөхтэй болох арга

Хөх гэдэг бол эмэгтэй хүнийг гоё сайхан, гоо үзэмжтэй харагдуулдаг нандин эрхтэн юм. Мэдээж бүсгүй хүн бүр тэгш сайхан хөхтэй байхыг хүсдэг шүү дээ.

•Эмэгтэй хүний хөх нь том байхдаа гол нь биш. Хамгийн чухал нь хоёр хөх тэнцвэртэй, жигд, доош унжаагүй байх шаардлагатай.

• Та хэдийд ч тэр, бөгтийж, мөрөө унжуулж явж болохгүй. Ингэж явдаг бүсгүйчүүдийн хөх насаар залуу ч унжийж доошилсоор хэвшиж тогтдог.

•Эмэгтэй хүн ямагт цэх сууж, мөрөө тэгш авч явах хэрэгтэй. Зөв сууж, мөрөө тэгш байлгаж, явахдаа нуруугаа цэх байлгавал хөх болон цээжний булчин жигд хөгжиж чангардаг.

•Гоё сайхан хөхтэй байхын тулд өдөр бүр хүйтэн шүршүүрээр цээжээ шүршиж, хүйтэн усанд норгосон чийгтэй алчуураар хөхөө арчиж заншаарай.

•Хүйтэн усанд норгосон чийгтэй алчуураар хөхөө арчих нь танд зохих хэмжээний иллэг болоод зогсохгүй арьсыг чинь уян хатан болгож, хөхний булчинг чангаруулж, унжсан хөхийг чинь сэргээн сэргэр болгоно. Хэрэв тa хөхний хэлбэрээ засч сайхан болгоё гэвэл:

•Хоёр гараа алдалж урагш хойш эргүүлэх хөдөлгөөн хийнэ. 20 удаа хийнэ.

•Хананд гараараа тулан сунайх дасгалыг 20-30 удаа хийнэ.

•Гэдрэгээ харж хэвтээд гараа өөр рүүгээ хавчин тохойгоороо урагш нь аажуухан хүчтэй болгож, арагш нь суллана 25 удаа хийнэ.

Энэ бүх дасгалыг 2-3 cap өдөр бүр хийвэл та үр дүнг нь мэдрэх болно.

Inet.mn

URL:

Сэтгэгдэл бичих