ДАЛАЙ ЛАМ: Надад хоёр гэм бий. Мах иддэг,

Буддын шашны тэргvvн XIV Далай лам Энэтхэгийн “NDTV” телевизэд єгсєн ярилцлагыг хvргэж байна.

-Дээрхийн гэгээнтэн таны нас сvvдэр дээр гарч байгаа ч vргэлжид инээд баяслаар гэрэлтсэн, залуу хэвээрээ харагдах юм. Яаж тань шиг болох вэ?
-Нойр сайн авах нь их чухал шvv.


-Гэвч нойроо барахгvй байвал яах вэ?
-Буддын лам хуврагууд орой хоол иддэггvй. Энэ нь сайхан амарч нойрсох vндэс болдог юм. Бид єглєє, єдєр хангалттай сайн иддэг. Бие махбодийн хувьд энэ их чухал. Гэхдээ сvvлийн vед гарч буй шинжлэх ухааны судалгаагаар бол бие махбодь эрvvл байхад эрvvл оюун ухаан тун чухал гэдгийг батлах болж. Би єєр дээрээ жишээ авахад миний оюун санаа ер нь л амгалан тайван байдаг. Тиймээс бие маань эрvvл саруул байдаг байх.

-Олон хvн таны нvдэнд оч гялалздаг гэдэг. Тантай уулзаж учирсан хvн бvр аз жаргалтай, амар тайван болох шиг санагддаг. Та гаднах байдал шигээ vргэлж дотоод сэтгэлдээ амар амгалан байдаг уу, эсвэл шашны тэргvvн хvний хувьд сvсэгтэн олноо бодоод єєртєє зориуд эерэг сэтгэгдэл тєрvvлдэг vv?
-Би тvрvvн хэлсэн дээ. Миний оюун ухаан ерєнхийдєє тайван амгалан байдаг. Бусад бvх хvн ийм байж чадна. Учир нь, бvх хvн адилхан. Бие махбодийн хувьд єєр байж болно. Бусдаар бол бид бvгд адилхан. Хvмvvсийн уураг тархи, мэдрэлийн судал єєр байдаг уу гээд эрдэмтдээс асуугаад vзээрэй.
Їгvй л гэж хэлнэ. Бид сэтгэл зvй, оюун ухааны хувьд бvгд ижил юм. Тийм учраас би хэн нэгнийг Ерєнхийлєгч, Ерєнхий сайд, эсвэл гуйлгачин гэж хардаггvй. Миний оюун ухаанд бvх хvн ижил. Энэ хандлагын хvчээр оюун ухаан маань тогтвортой, амгалан байдаг. Гэхдээ бас уурлаж уцаарлах vе ч хааяа гарна.


-Та уурладаг гэж vv?
-Тэгэлгvй яахав. Хэрэв таныг асуултаа олон дахин давтаж тавиад байвал уурлана шvv. /инээв/


-Би ч бvр айж орхилоо шvv?
-Намайг Америкт байхад яг ийм явдал тохиолдсон юм. Нью-Жерсид байсан санагдаж байна. “Нью-Йорк Таймс” сонины нэг сэтгvvлч эмэгтэй надтай ярилцлага хийхээр ирсэн юм. Тэр надаас “Ирээдvйдээ таны нэр алдар хэрхэн дурсагдаасай гэж та хvсч байна” гэж асуув. Би тvvнд хэллээ. “Би буддын ухаан судалдаг жирийн л хvн. Тиймээс миний нэрийг тэгж, ингэж дурсаасай гэж онцгойлон хvсэхгvй байна” гэж хариулав. Гэтэл хэсэг ярьж байснаа тэр нєгєє асуултаа дахиад л тавилаа. Би ч ємнє хэлснээ давтаад л хэлчихэв. Гэтэл хэсэг хугацааны дараа дахиад л єнєє асуултаа асуудаг байгаа. Тэгээд л би тvvнд уурласан даа. /инээв/


-Гэхдээ та уурлалаа гээд тvvнийгээ илэрхийлж гаргадаг гэж үү. Уур бухимдлаа хэрхэн хянаж, тvvнээс ангижрахыг єнєє­гийн энэ их стресстэй орчин нєхцєлд амьдарч буй жирийн ард олонд зєвлєхгvй юу?
-Хэрэв бусад хvний гаргасан жижигхэн алдаанаас болж уурлавал би тvvнийг гаргаж орхидог. Учир нь, ийм уур бухимдлыг гадагш нь гаргачихад л vгvй болчихдог. Гэтэл бvр ноцтой асуудлаас болж уурласан бол би єєрийгєє тэр уураас салгаж, хєндлєнгєєс сэтгэл хєдлєл, уур бухимдлаа харахыг хичээдэг. Хэрэв ингэж чадвал тэр уур бухимдал дорхноо арилдаг. Сэтгэл санаагаа тайван байлгах нь хvний эрvvл мэндэд дархлаа ямар чухал vvрэг гvйцэтгэдэгтэй л адилхан. Дархлаа сайн бол ямар нэг євчний вирус гаднаас нэвтрэн орж ирлээ ч тєд удалгvй устдаг. Тэгвэл хvний оюун санаа vргэлж тайван дєлгєєн, эерэг байвал тvр зуурын уур бухимдал ч таны сэтгэлийн гvнд нэвтрэн орж чадахгvй замхарна.


-Таны бичгийн ширээнд хvний тархийг дуурайлган хийсэн загвар байдаг гэж сонссон юм байна. Та бол шашинтай нягт холбогдсон хvн. Гэтэл шинжлэх ухаанд итгэдэг, тvvний сонирхон судалдаг нь ховор тохиолдол шvv?
-Хэрэв vнэхээр л шашныг сонирхон судалдаг бол, ялан­гуяа буддист хvн бол реалист байх ёстой. Хvн аливаа зvйлд реалист хандаж байж бодит байдлыг мэдэж, ойлгож чадна. Шинжлэх ухаан ч бодитой зvйлийг судлан шинжилдэг шvv дээ. Ер нь, буддын шашинд Наландагийн уламжлал нэлэнхvйдээ шингэсэн байдаг. Наланда бол аливаа зvйлийг маш шинжлэх ухаанчаар бодож цэгнэх хандлага юм л даа. Будда сургасан байдаг. Тvvний сургааль номлолыг зєвхєн итгэл бишрэлээр бус єєрсдийн задлан шинжлэл, туршлагаар баталж чадвал дагаарай, тvvнээс хоосон сvсгээр дагаж хэрхэвч болохгvй шvv гэж сургасан байдаг. Наландагийн их мастерууд, тухайлбал, Нагаржунай буд­дист vгэнд итгэхээс илvvтэй єєрєє ухаж, ойлгосон зvйлдээ л итгэдэг байж. Бvх юмны утга учрыг єєрєє ойлгож мэдэх гэж хичээдэг. Ийм хандлага намайг бvр бага байхаас тогтсон юм. Би хvvхэд байхдаа энэ юу юм, тэр ч ямар учиртай юм гэсэн сониуч хvvхэд байлаа. Тэр vед Лхаст Англиас элч тєлєєлєгч ирэх бvрт надад тоглоом авчирч єгдєг байв. Тийм болохоор тэндээс хvн ирсэн гэж сонсвол надад ямар тоглоом авчирсан бол гэхээс их л баярлаж хєєрдєг байж билээ.


-Та ямар тоглоомонд дуртай байсан бэ?
- Галт тэрэг, машин. Учир нь, тэд бол бидний хувьд шинэ содон зvйл байсан юм. Би шинэ тоглоомоороо хэсэг наадаж байгаад л задалж эхэлдэг байв. Тоглоом болго­ноо задалж, дотор нь юу байгааг ажиглах дуртай. Олон ч тоглоомоо ингэж эвдсэн дээ.


-Та бvр нялх балчир наснаасаа Далай ламаар єргємжлєгдєж, эрдэм ном хєєж эхэлсэн. Хэдий та бурхан шашны тэргvvн ч гэлээ жирийн л махбодид тєрсєн хvн шvv дээ. Тийм болохоор хvvхэд насаа бусад шиг єнгєрvvлэх боломж олдоогvйд харамсдаг уу?
-Їгvй, харамсдаггvй. Намайг хоёр настай байхад хойд дvрээр тодруулсан шvv дээ. Тvvнээс хойш хоёр, гурван жил би ээж аав, ах, дvv нартайгаа хамт амьдарсан шvv. Харин таван нас хvрэх vед л Лхаст авчирч, ээжээсээ тусдаа амьдрах болсон доо.
-Бяцхан хvvхдийн хувьд амаргvй л байсан байх?
-Поталад ирсэн хойно ч гэрийнхэн маань ордны ойр амьдарч байсан учраас бараг єдєр бvр л намайг эргэж тойрдог байлаа. Би ч хааяа тэдэн рvvгээ гvйчихнэ. Харин долоон нас хvрэх vед багш маань миний гарах орох хєдєлгєєнд хязгаар тог­тоож, би тэдэнтэйгээ байнга уулзах боломжгvй болсон юм. Їvнд нь уурласан би багшийнхаа зааврыг зєрчих vе ч гарч байлаа. Заримдаа хичээлээ хийхгvй, бушуухан дуусгачихаад ээж рvvгээ гvйчихдэг vе ч байсан.


-Тэгэхээр та хичээл, шалгалтад дургvй бусад хvvхдийн л нэгэн адил байж дээ?
-Тийм ээ, ялангуяа Потала­гийн ордны vйлчлэгчидтэй тоглох vедээ би шашны хэргэм зэргээ бvр мартаж орхидог байв. Ёслол хvндэтгэлийн vед тэд намайг дээд зэргээр хvндлэнэ. Харин тэдэнтэй тог­лох vед бол огтхон ч єршєєх­гvй шvv. Намайг хайр найргvй хождог . Заримдаа би тэдэнд хожигдсондоо уйлдаг байлаа. Гэвч тэд надтай ингэж жирийн хvн шиг харьцсанаар хожим миний сайн найз нєхєд болсон юм. Тэд хэдий боловсрол мэдлэг нимгэн ч туйлын итгэл­тэй, vнэнч хvмvvс.


-Та нэгэнтээ тэтгэвэрт гарах нь хvний эрх гэж хошигнож байсан удаатай. Тэгвэл тэтгэвэртээ гарч, Тvвдийн дvрвэгсдийн засаг захиргааг Ерєнхий сайд Лувсан Сангайд хvлээлгэж єгснєєс хойш ямар ажил амжуулж байна даа?
-Би тэтгэвэртээ гараад гурван зvйл хийнэ гэж амласан. Нэгдvгээрт, буддын гvн ухааны vнэт чанарын тухай шашинд vл итгэгч хvмvvст ойлгуулан таниулах, хоёрдугаарт, шашны эв нэгдлийг сурталчлах. Энэ хоёр бол миний амьсгал хураах хvртлээ хийх гvйцэлдvvлэх ажил. Харин гуравдугаарт Тvвдийн асуудал байгаа юм. Одоо би тэтгэвэртээ гарснаар єєрт олдсон цаг заваа дээрх хоёр амлалтаа биелvvлэхэд зориулах болсон.


-Одоо байгаа Далай ламын институц хэзээ нэгэн цагт vгvй болох болов уу?
-Тийм ээ. Яг л Будда шиг. Одоо ертєнцийн хаана ч Буддагийн институц байхгvй шvv дээ. Гэвч сургаал, ном нь оршсоор байна. Мэдээж, Далай ламын институцийг vvнтэй харьцуулах аргагvй юм. Гэхдээ дээрхтэй адил миний бие vгvй болсон ч ном сургааль маань хэдэн зууны дараа ч оршсоор байх болов уу.


-Тэгэхээр таны дараа Далай лам тодрох vгvй нь тийм ч чухал бус байх нь ээ?
-Зарим хvмvvс Далай ламын институц байх нь Тvвдэд хэрэгтэй гэж боддог. Мэдээж, Тvвдэд эрх чєлєєний тєлєє тэмцэл vргэлжилж буй vед ийм институц байх нь тус нэмэртэй л дээ. Гэхдээ хамгийн чухал нь биш.


-Далай ламын хойд дvрийг тодруулдаг уламж­лалт ёс таны дараа єєрчлєг­дєх болов уу. Хятадын эрх баригчид энэ уламжлалд саад тотгор болох вий гэж хvмvvс санаа зовнидог?
-Хятадын Коммунист нам огт шаардлагагvй зvйлд асуудал vvсгэхдээ мэргэжилтнvvд. Пан­чин ламыг л хар. Єнєєдєр хоёр Панчин лам гарч ирээд байна. Хэрэв би хэзээ мєдгvй амьсгал хураачихвал магадгvй Хятадын Засгийн газар нэг хvvг гаргаж ирээд, Далай ламаар єргємжлєх байх. Гэвч Тvвд, Гималайн ард тvмэн, Далай ламын институцтэй шууд холбоотой байдаг монголчууд, буддын шашин шvтдэг бусад улс vндэстэн жинхэнэ Далай ламаа тодруулах болно.


-Би яг одоо “Нью-Йорк Таймс” сонины сэтгvvлчийн алдааг давтах гээд байна л даа. Та бvv уурлаж vзээрэй. Та єєрєє хойд дvрээ тодруулж болохгvй юм гэж vv?
-Би vvнд санаа зовохгvй байна. Хятадын коммунистууд Далай ламын институцийн талаар надаас илvv санаа тавьж байгаа байх. Бодит байдалд бол тэгж яарах шаардлага алга. Би эрvvл саруул байна. Амиа егvvтгэдэггvй л юм бол дахин 10-20, магадгvй 30 жил ч амьдарна.


-Та єєрийгєє бурхан биш гэж хэлдэг. Харин ихэнх шашны зvтгэлтэн єєрийгєє ер бишийн гэж итгvvлэхийг оролддог?
-Би яах аргагvй эгэл жирийн л хvн шvv дээ. Энд ямар ч эргэлзээ байхгvй. Надад ер бусын анагаах ид шид байхгvй гэдэг нь хэдэн жилийн ємнє мэс засалд орох vед тодорхой болсон шvv дээ. /инээв/ Гэхдээ миний бие наснаасаа залуу сайн байна гэж эмч маань магтаж байсан шvv. Тэр vед би 73-тай байсан гэхэд бие маань 60-тай хvнийх шиг байна гэж хэлсэн.


-Дээрхийн гэгээнтэн, та єєрийгєє хоёр дутагдалтай гэж хэлдэг. Тэр юу юм бэ?
-Надад хоёр гэм бий. Нэгдvгээрт мах иддэг, хоёрдугаарт цаганд туйлын дуртай. Миний нvд цаг харахаараа л сэргээд явчихдаг юм. Надад нэлээд хэдэн цаг бий. Америк, Энэтхэг, Япон гээд газар бvрээс л найзууд маань цаг илгээдэг болохоор дутагдлыг минь улам сэдрээгээд байдаг гэмтэй. Миний хамгийн анхны цагийг Ерєнхийлєгч Рузвельт намайг долоон настай байхад бэлэглэж байв. Тэр надад нэг цаг, мєнгєн жааз, захидлын хамт илгээж л дээ. Гэтэл би дєнгєж долоон настай хvvхэд болохоор захиаг нь ч уншиж vзэлгvй, цагандаа хамаг ухаанаа тавьчихаж билээ. Харин мєнгєн жаазыг нь усанд урсгаад алдчихсан.
Тэр vед Америкийн Ерєнхийлєгч надад цаг явуулсан тухай би ємнє нь олоод мэдчихсэн байсан болохоор тэдний тєлєєлєгч Лхаст ирмэгц уулзалтын хэрэг зоригийг нь ч асуулгvй “Цагаа авчир” гэж хэлж байсан гэдэг. Маш муу хvvхэд байгаа биз. Тэр жаахан хvvхдээс яаж тийм их шунал гарсан байна аа гэж би одоо ч гайхдаг шvv. Ерєнхийлєгч Рузвельтийн илгээсэн захидлыг би хожим, Ерєнхийлєгч Б.Обаматай уул­зах vедээ л уншиж билээ. Тэр надад 70 гаруй жилийн ємнєх тэр захидлыг хуулбарлаад дахин бэлэглэхэд л тэнд юу гэж бичсэнийг уншсан юм даа.


-Одоо нєгєє дутагдлынхаа тухай ярья?
- Буддын шашинд мах идэхийг тэр бvр хориглоод байдаггvй. Тиймээс Тайланд, Бирм, Шриланк зэрэг улс оронд лам хуваргууд нь мах, ногоо аль алийг нь иддэг. 40 жилийн ємнє Шриланкийн нэгэн ламтай ярилцаж байхад тэр “Буддын лам олдсоноо хvртэж байх хэрэгтэй” гэж хэлж байж билээ. Ер нь, винаягийн ёсонд бол зориудаар хєнєєсєн амьтны махаас бусдыг идэж болно гэдэг.
Миний тєрж єссєн Тvвд шиг ямар ч ногоо тарьдаггvй газарт мах идэхгvй байх аргагvй байлаа. Намайг 10-аад настай байх vед Тvвдийн албан ёсны бvхий л наадам, ёслолоор зоогийн ширээнд дандаа л мах шvvс тавьдаг байв. Гэхдээ би тvvнийг єєрчилж, мах ихээр идэхийг болиулж, хvнсэндээ ногоо хэрэглэдэг болгосон доо. Тэгээд Энэтхэгт ирснээс хойш ногоо бvр ч их хэрэглэдэг болсоор 65-тайдаа цагаан хоолтон болсон. Ингээд 20 сар шахам цагаан хоолны дэглэм чанд баримталсан. Гэвч сvv, тос их хэрэглэснээс болж хоёр жилийн дараагаас цєс євдєх болж, гепатит туссан. Бараг бvх бие шарласан даа. Тэр vед би бараг л амьд Будда шиг болсон байв. /инээв/ Ингэж гурван долоо хоног шахам явсны дараа Тvвдийн нэг оточ намайг мах идэхийг зєвлєсєн. Ингээд хуучин дэглэмдээ буцаж орсон доо. Одоо би долоо хоногт нэг юм уу хоёр удаа махтай хоол, бусад vед цагаан хоол иддэг.


-Дээрхийн гэгээнтэн, танд амьдралдаа харамсах зvйл байдаг уу?
-Єдєр тутмын амьдралд єчvvхэн жижиг зvйлд харамсах явдал бишгvй л тохиолдоно шvv дээ. Жишээлбэл, Делид маш халуун байгаа гэж бодоод нимгэн хувцастай очтол зочид буудлын агааржуулагч нь дааруулбал зузаан хувцастай ирэхгvй яав гэж харамсах жишээтэй.


-Тэгвэл та амьдралдаа харамсахаар зvйл огтхон ч хийгээгvй байх нь ээ?
-Хvvхэд байхдаа жаахан залхуу байсандаа харамсдаг шvv. Би багадаа багшийнхаа ташуурын амтнаас айж хичээлээ хийдэг байлаа. Багш маань байнга ташууртай явдаг. Хэзээ ч инээмсэглэдэггvй байсан болохоор би их айдаг байлаа. Надтай хамт багшийн аав, миний том ах сурдаг байсан юм. Тэдний ташуур минийхээс арай єєр. Минийх гэгээнтний ташуур гэдэг нэртэй, шар єнгєтэй. Гэвч гэгээнтний ташуур нэртэй болохоос ялгаагvй л євтгєнө. Багадаа тэгж ном vздэг байсандаа одоо харамсдаг. Тиймээс одоо 77 гарсан ч цаг зав л гарвал Тvвдийн ном судар, Нагаржунайн сургааль уншиж суудаг даа. Їvнээс єєрєєр бол 16 наснаасаа хойш єдийг хvртэлх хугацаанд харамсах зvйл огтхон ч хийж байсангvй.

ardchilal


URL:

Сэтгэгдэл бичих