Ээжийгээ олон удаа хутгалж хөнөөсөн байжээ

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд хүн амины онц ноцтой гэмт хэрэг гарчээ. Хэргийн талаар тодруулахад тус хорооны хоёрдугаар байрны 14 тоотод оршин суух 40 орчим настай О-гийн амийг олон удаа хутгалж хөөнөөсөн байсан гэнэ.

Хэрэг гурав хоногийн өмнө гарсан байх магадлалтай аж. Харин цагдаагийнхан өчигдөр илрүүлж, хэргийг газар үзлэг хийж,  байрыг лацаджээ. Хэргийг талийгаач О-гийн төрсөн хүү 19 настай Н гэгч үйлдсэн байсан гэнэ.

Тэрбээр мөрдөн байцаалтын үед хэргийг үйлдсэн гэдгээ хүлээгээд байгаа аж. Талийгаачийн хөршийнхний хэлж буйгаар О нь хүүгийн хамт суудаг байжээ. Гэтэл ганц хүү нь түүний амийг ийн бүрэлгэсэн хэрцгий хэрэг гарсан байна.

Д.Бат

Монголын мэдээ

URL:

Сэтгэгдэл бичих