Хүнсний барааны үнэ 0.5 хувиар буужээ

Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт энэ сарын 4-ний байдлаар худалдаалж байгаа хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.5, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 0.3 хувиар буурсныг Үндэсний статистикийн хорооноос танилцуулж байна.
Тухайлбал, үхрийн махны үнэ 0.7-2.4 хувиар өссөн бол хонины мах 0.2, адуу 1.1, ямаа 1.1 хувиар буурсан байна. Энэ сарын 4-ний байдлаар нэг кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 7014, үхэр 7525, ямаа 5500, адуу 6157 төгрөгийн үнэтэй. Хонины махыг орон нутагт 5500-7100 төгрөгийн хоо ронд худалдаалж байгаа аж.
Дархан-Уулд 7100 төгрөг бай гаа нь хамгийн өндөр үнэ. Архангай, Баян- Өлгий, Дорнод, Сүхбаатар, Төв, Ховд, Хэнтий, ДарханУулд үхрийн махны үнэ 300- 500 төгрөгөөр өсчээ. Харин гурилын үнэ нийслэлд өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ийн задгай I зэргийн гурил 1.6, савласан дээд гурилын үнэ 0.4 хувиар буурсан байна.
Зарим аймагт гурилын үнэ нэмэгджээ. Тухайлбал, Баян- Өлгийд 40 төгрөгөөр өссөн бол Говьсүмбэрт 50 төгрөгөөр буурчээ. Баян-Өлгийд I зэргийн гурил 600 төгрөг байхад Хөвсгөлд 950 төгрөг байна.

Ж.Сүх
www.UNEN.mn

URL:

Сэтгэгдэл бичих