“Титаник”-ийн 200 мянган баримт бичгийг интернэтэд байрлуулжээ

“Титаник”-ийн сүйрэлтэй холбоотой 200 мянга гаруй баримт бичгийг интернэтэд анх удаа дэлгэлээ. Эдгээр баримт бичигт “Титаник”-ийн түүхтэй холбоотой тэр тусмаа амь насаа алдсан хүмүүсийн нэрсийн жагсаалт, сүйрлийн үед эсэн мэнд гарсан хүмүүсийн тухай мэдээлэл багтсан байна.

Энэ архивыг үнэ төлбөргүйгээр ирэх сарын 31-нээс үзэж болно. Энэ долоо хоногт хөлгийн сүйрлийн 100 жилийн ойг тэмдэглэхэд энэ ажиллагааг зориулсан байна. “Титаник” нь тухайн үеийн дэлхийн хамгийн том зорчигч тээврийн хөлөг онгоц байсан бөгөөд 1912 оны дөрөвдүгээр сарын 15-нд анхны аяллынхаа үеэр мөсөн уултай мөргөлдөж живсэн юм.

Хөлөг дээр 2224 зорчигч байснаас 1513 нь амь насаа алдсан. “Титаник”-ийн сүйрэл нь дэлхий дахиныг цочроосон энэ үйл явдлаар хэд хэдэн уран сайхны кино бүтээсэн билээ. Дашрамд дуулгахад, “Титаник-2” хэмээх хөлөг зорчигч тээврийн томоохон хөлөг онгоц өчигдөр Ирландаас Нью-Йорк орохоор хөдөлсөн байна. Тэд 100 жилийн өмнө “Титаник”-ийн зорьсон газар очихоор төлөвлөжээ.

Өнгөрсөн зууны томоохон техникийн сүйрэлд тооцогдох уг хөлгийн сүйрлээс 100 жилийн дараа судлаачид Хойд далайн гүнд аялал хийхээр зэхэж байна. Судлаачид “Титаник”-ийг эргэж очихдоо тэндээс түүхийн ач холбогдолтой баримтууд олно гэдэгт итгэлтэй байгаа аж.

Т.Арьяа /Shock.mn/

URL:

Сэтгэгдэл бичих