Google дээрх хайлтын түүхээ хэрхэн устгах вэ?

Та Google дээрх хайлтын түүх буюу Search History-гоо устгамаар байна уу? Тэгвэл үүнийг уншаарай.

Өөрийн данснаасаа хайлтын түүхээ устгах
Эхлээд Google.com сайт руугаа ороод (Sign in) хэрэглэгчийн данс, нууц үгээрээ ор. Дэлгэцийн баруун дээд талд байрлах Settings-ийг дараад Google account settings руу орно.  Гарч ирэх нүүрнээс My Products-ын хойно байрлах Edit-ийг дарж Remove Web History permanently-ийг сонгож орсноор та хайлтын түүхээ өөрийн данснаасаа устгах боломжтой.
Google Toolbar-аас хэрхэн хайлтын түүхийг устгах вэ?
Маш амархан. Та ердөө Google Toolbar дээр курсороо аваачаад хулганыхаа баруун товчийг дар. Гарч ирэх Clear search history гэсэн сонголтыг дараад л болоо.
Firefox дээр хэрхэн Google н хайлтын түүхээ устгах вэ?
Менью дээр байрлах Tools рүү ороод Clear recent history-ийг дарахад л болоо.
Internet Explorer дээр хэрхэн Google-ийн хайлтын түүхээ устгах вэ?
Internet Explorer 7 дээр Tools – Delete Browsing History- Delete Forms – Yes
Internet Explorer 6 дээр Tools- Internet Options- Content tab- AutoComplete- Clear Forms дарааллаар устгах боломжтой.
Safari дээр хэрхэн Google-ийн хайлтын түүхээ устгах вэ?
Менью дээрх Preferences-Autofill-ийг дар. Тэгээд Edit товчин дээр дараад гарч ирэх жагсаалтаас Google-ийг сонгоод Remove-Done товчийг дараарай.

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих