А.Сүхбат бие даахаар зэхэж буй бололтой

Хэвлэлийнхэн нэг юмны үнэр авсан бололтой. А.Сүхбат аваргын ам, хэлийг сугалах шахдаг болжээ. Олон ч хэвлэл тодруулга авсан байна. Аварга харин ам алдсангүй. Харин сэжигтэй нэг үг хэлсэн байна.

Сэтгүүлчийн асуултад ингэж хариулжээ. “МАН, АН хоёулаа л санал тавьсан. Би багадаа пионерийн, хожим нь МХЗЭ-ийн гишүүн байсан хүн шүү дээ. Түүнээс хойш олон нийтийн ямар нэгэн  байгууллагад харьяалагдаж явсангүй. Нутгийн ард түмэн харин намайг УИХ-д нэр дэвшихийг сануулж, хүсдэг. Тэгэхэд хүрлээ гэхэд намын харьяалал хамаагүй, сонин биш” гэжээ.

“Хоёр нам”-аас болж хотол олондоо ад үзэгдэлтэй биш. Тиймээс тэрбээр бие даахаар зэхэж буй бололтой. Тэр нь ч дээр байх. Тэртэй, тэргүй гарахаас л хойш доо.
Г.Мөнх (www.wikimon.mn)


URL:

Сэтгэгдэл бичих