МАСЗХ-НЫ ЗАГАЛМАЙЛСАН ЭЦГИЙН КОМАНД
Монгол Улсын Ерєнхий сайд, ЭБЭХ-ний сайд, Батлан хамгаалахын сайд, шинэхэн дэд сайд нар гээд телевизээр сvvлийн vед олонтаа гарах болсон залуухан дарга нар, удам дамжсан улстєрч залуус бvжиж байх юм. Гэхдээ ямар нэг баяр цэнгээн хvлээн авалт биш Тусгаар тогтнолын ордныхоо хурлын танхимыг дvvргэсэн тэд суудлаасаа босч ирээд л бvжиглэнэ билээ. Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо /МАСЗХ/ буюу МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага 15 насны тєрсєн єдрєє тэмдэглэж буй нь энэ гэнэ. Засгийн газрын тэргvvн хэд хэдэн сайдтайгаа, зарим дvvргийн Засаг дарга, тєрийн албаны удирдах албан тушаалтнууд, намынхаа ерєнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нараар хvрээлvvлэн байж дуулж бvжиглэн их л хєгжилдєж байх аж. Нvvр дvvрэн мишээл тодруулан тэврэлдээд л, єєрсдийгєє бас нам нэгт нєхдєє магтаад л, дарга цэрэгтээ тал засаад л, бэлэг сэлтээр дараад л.
Боловсролтой, тєрд єндєр алба хашдаг олон залуу эдний эгнээнд байдаг гэдгээ харуулах гэсэн мэт санагдсаныг нуух юун. Хэдийгээр тєрийн албан хаагчид намын гишvvнчлэлээс тvдгэлзсэн ч гэсэн энэ том хурлын танхимд олон ч “нам бус”-чууд нvдэнд торов. Зарим нь бvр хvндэтгэлийн индэрт гарч vг хэллээ. НХХЯ-ны Тєрийн нарийн бичгийн дарга У.Бямбасvрэн МАСЗХ байхад нь ерєнхий нарийн бичгийн дарга байсан учир гээд vг хэлэв. Намын дэргэдэх тєрийн бус байгууллага улс тєрийн vйл ажиллагаа явуулах нь мэдээжийн зvйл. Харин тvvнд нь тєрийн албан хаагчид оролцох нь хэр зохистой юм бол.
МАСЗХ байснаа НАМЗХ болгож зvс буруулаад даруй нэжгээд жилийг єнгєрvvлжээ. МАСЗХ байхдаа сайнаас илvvтэй саарыг дуулгасан нь даанч олон. Нийгэм донсолгосон хэргийн гол эзэд энэ холбоотой ямар нэг сэжvvрээр холбогдож байсныг хэн хvнгvй мэддэг, одоо ч ярьдаг. Намын зарим удирдлагаас явуулсан бодлогоор МАСЗХ дотроо хагарч байсан гашуун тvvх байдгийг генсек У.Хvрэлсvх хэлж байх юм. Тэрхvv зарим удирдлага гэдэгт хэнийг онцолж хэлж буй нь бас анхаарал татах.
Магадгvй хэзээ ч мартагдахааргvй нийгэмд дуулиан тарьсан олон хэргийг єєрсдийн буруу байсан гэж зоригтойгоор хэлж чадсангvй ээ, тэд. “Хадгаламж” банкны 14 тэрбум тєгрєгийн хэрэгт МАСЗХ-г зохион байгуулалттайгаар уялдуулж, нийгэмд буруу ойлголт тєрvvлсэн гэж боддог юм байна. Угтаа бол МАСЗХ-ноос гаралтай хоёр ч том дарга /У.Хvрэлсvх, Г.Занданшатар/ орооцолдож байсныг сануулмаар. Ерєнхийдєє МАСЗХ-ны залуус ямар ч буруугvй энхийн цагаан тагтаа гэлцэнэ. Муу нэрийг хусавч арилахгvй ээ гэдэгсэн.
162 мянган залуу НАМЗХ-гоор дамжиж, ажил амьдралдаа гарсан гэдгийг одоогийн тэргvvн Л.Оюун-Эрдэнэ хэлэв. Їнэн vг. Гэхдээ НАМЗХ гэж цайруулах гээд байдаг одоогийн холбоогоор бус МАСЗХ-гоор дамжсан гэх зvйтэй. Тєрийн том албанд очсон залуу дарга нар ихэнхдээ МАН-ын дэргэдэх залуучуудын холбоогоор дамжсан байдаг нь яалт ч vгvй vнэн. Ялангуяа сvvлийн хэдхэн жилд бол эрс єссєн биз. Холбооны тэргvvний хэлсэнчлэн одоогийн 62 мянган гишvvнийг нэлээд нь дараагийн ээлжинд ажил, амьдралаа НАМЗХ-гоор дамжуулах нь тодорхой.
НАМЗХ-ныхон “Би бодохдоо” гэдэг хэлэлцvvлгийг хийснээ vг, єгvvлбэр бvртээ дурдана билээ. Їvнийг сонгуулийн сурталчилгаа эхлvvлчихлээ гэж хардах нэгэн ч бий. Сонгууль ойртсон энэ vед далд маягийн сурталчилгаа болгож єдєр бvр телевизийн олон суваг эзэлж буй “Би бодохдоо” хэлэлцvvлгээ энэ баяртаа єєрсдийнхєє дунд єрнvvлэв.
Тэд бодохдоо дарга нартаа их тал засч байна билээ. Цэцэн мэргэн vгээ уралдуулан байж болгоно, бvтээнэ, сайхан байна гэж ам єрсєн магтацгаана. Боловсролтой залуус байна гэж харж байснаас бус ийм нялуун vгтэй, бялдууч юм гэдгийг нь сая л харлаа, гайхлаа. Бодвол дарга нартаа таалагдах гэснийх биз гэж зєвтгєж ойлгохыг хичээлээ. Даруухан тэмдэглэж буй гэх НАМЗХ /биш ээ МАСЗХ гэвэл илvv наалдацтай байх/ -ны 15 жилийн ой нэг иймэрхvv, цаанаасаа л Ардын намын залуу халаа гэдэг нь мэдрэгдэнэ. Товчхондоо МАСЗХ-ны загалмайлсан эцэг эрхэм генсекийн команд энд бvрэн бvрэлдэхvvнээрээ цугласан байлаа.
ardchilal
URL: