УИХ-ын гишүүн асан, “Шивээ-Овоо” компанийн захирал Х.Балсандорж тендер луйвардсаар байна

Монгол Улсын стратегийн томоохон ордуудын нэг “Шивээ-Овоо” компанийн гүйцэтгэх захирал Х.Балсандоржтой холбоотой нэгэн таагүй мэдээлэл бидэнд ирсэн юм. Тэрээр өөрийн хувийн өмчийн “Mekhlopat” компанийнхаа нэрээр төрийн өмчийн компаниудаас зарласан тендерийг хуйвалдан авдаг гэх мэдээлэл юм.

Төрийн өмчит “Шивээ-Овоо” компанийн гүйцэтгэх захирал Х.Балсандоржийн

хувийн эзэмшлийн “Mekhlopat” компани нь гадаадаас уул уурхайн сэлбэг, тоног төхөөрөмжийн хэрэгсэл оруулах, зуучлалын үйл ажиллагаа явуулдаг юм байна. Гэтэл Монголын төрийн өмчит томоохон компаниудаас зарласан тоног төхөөрөмж сэлбэг хэрэгсэл нийлүүлэх тендерт тогтмол ялдаг монополь компани бий болсон нь “Mekhlopat” компани ажээ. Ямар учраас төрийн компаниудын зарласан тендер бүрийг ялах ур чадвартай болсныг холбогдох эх сурвалжууд “Шивээ-Овоо” компанийн гүйцэтгэх захирал Х.Балсандоржийн эрх мэдлийн асуудал болсныг онцолж буй.

“Mekhlopat” компани нь тендер бүрт ялах болсон нь үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт сайндаа биш гэнэ. Тус компанийн хуйвалдан тендер авдаг жишээг компанийн танилцуулгаас харж болох ажээ. Тус компанийн танилцуулгад “Манай харилцагч Монголын уул уурхай, эрчим хүчний салбарт сайн танигдсан, үйл ажиллагаа нь тогтворжсон компаниуд байдаг. Бид харилцагчиддаа урт хугацааны хамтын ажиллагаа, тасралтгүй мэргэжлийн туслалцаа үзүүлэх, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангахыг зорьдог” хэмээн дурьджээ.


Тодруулбал “Mekhlopat” компанийн харилцагч, хамтран ажилладаг гэрээтэй түнш байгууллагууд дотор төрийн томоохон компаниудын нэрс зохиж яваа юм. Шивээ-Овоо компани, “Багануур” ХК, Дулааны цахилгаан станц-3 ТӨХК, Дулааны цахилгаан станц- 4 ТӨХК компаниудтай тогтмол хамтран ажилладаг байна.

Дээрх төрийн өмчит комданиудаас зарласан тоног төхөөрөмж сэлбэг хэрэгсэл нийлүүлэх тендерт “Mekhlopat” компани тогтмол ялалт байгуулдаг ажээ. Ингэхдээ төрийн компаниудын зүгээс тендертэй холбоотой мэдээ материалыг “Mekhlopat” компанид түрүүлж мэдэгддэг, мэдээлэлээр хангадаг, давуу эрх олгодог хэмээн баттай эх сурвалжууд мэдээлж буй юм. Угтаа төрийн компаниуд тендер зарлахдаа нээлттэй зохион байгуулж, оролцогчдод ижил тэгш хандах ёстой байдаг ч дээрх ТӨХК-ууд “Mekhlopat” компанийн удирдлагатай ойр тодны холбоотой төдийгүй, өөрсдийнхөө зарласан тендерт давуу эрх олгодог гэдэг нь нэгэнт тодорхой болсон байна.

Тухайлбал өнгөрсөн нэгдүгээр сард зарласан Шивээ-Овоо компанийн уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компани оролцжээ. Гэвч тодорхой үндэслэлгүйгээр“Mekhlopat” компанид тендерийн эрхийг олгосон нь оролцогч байгууллагуудын дургүйцлийг хүргэсэн байна. “Шивээ овоо” ХК-ийн зарласан төрийн худалдан авалтанд Х.Балсандорж өөрийнхөө“Mekhlopat” ХК-нд байнга тендерийн эрх олгодог нь олонд ил болсон бөгөөд энэ мэт тендерийг далдуур наймаалцдаг явдал хэрээс хэтэрсэн ажээ.
Шивээ-Овоо компанийн гүйцэтгэх захирал Х.Балсандорж нь ийнхүү төрийн компаниудын тендерийг төвөггүй авдаг шалтгаан нь төрийн өндөр албан тушаал хашиж байсантай нь холбон тайлбарлаж буй юм. Тэрээр 2004-2008 он УИХ-ын гишүүн, 2008 оноос уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит компаниудын захирлаар ажиллаж байсан нь тендерийг төвөггүй авахад нь нөлөөлдөг ажээ. Өмнө нь даргаар нь ажиллаж байсан төрийн компаниудынхаа тендерийг хувийн компанидаа өгдөг нь түүний гэм биш зан болсоныг эх сурвалжууд өгүүлж буй юм.

Тэрээр төрийн өмчийн уул уурхайн компаниудын удирдлагатай ойр дотно ажилладагийн зэрэгцээ энэ салбарт өөрийнхөө нөлөөг тогтоосон нэгэн ажээ.
Тухайлбал Төрийн өмчит “Шивээ-Овоо”-гийн уурхайн ашиглалтын хугацаа дууссан, нөөцгүй болсон гэх мэт шалтгаар баримт үйлдэж, “Шинэ шивээ” хувьцаат компанид лицензийн эрхийг шилжүүлэх хууль бус томоохон луйварт түүнийг оролцсон гэх мэдээлэл байдаг. Тодруулбал “Шинэ шивээ” ХХК-ний лицензийн зөвшөөрөлтэй талбай нь Шивээ овоо” ХК-ний нүүрсний уурхайн эргэн тойронд оршдог аж. Төрийн өмчит “Шивээ-Овоо”-гийн уурхайн ашиглалтын лицензийг булаан авч хувийн компанид олгох ажлыг Х.Балсандорж төдийгүй МАН-ын ЕНБ-ийн дарга У.Хүрэлсүх, нарийн бичгийн дарга Я.Содбаатар, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч А.Эрдэнэбат нар зохион байгуулсан нь олны анхаарлын төвд орж байв. Өдгөө “Шинэ-Шивээ”-гийн захирлаар НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч А.Эрдэнэбат ажилладаг бөгөөд тэрээр МАН-ын ЕНБ-ийн дарга У.Хүрэлсүхийн хүргэн дүү нь ажээ.

“Шивээ-Овоо” компанийн гүйцэтгэх захирал Х.Балсандорж нь ийнхүү нэр нөлөө бүхий эрхмүүдтэй хуйвалдан төрийн компанийн лицензийг хувьд шилжүүлсэн аж. Түүний хувьд тоног төхөөрөмж нийлүүлэх тендер мэтийг хувийн компанидаа олгох нь нэг их хүнд ажил биш бололтой. УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан ийм нэгэн эрхэм уул уурхайн салбарт дураараа дургиж буйг баттай эх сурвалжууд өгүүллээ.

Т.АМУР
Olloo.mn


URL:

Сэтгэгдэл бичих