“Номин Констракшн”-ий Ривер Гарден хотхон иргэдийг хордуулж байна

Онцгой байдлын Ерөнхий газраас сүүлийн өдрүүдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар байнга л анхааруулсаар байгаа билээ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр ч, үүрэн телефоны операторуудаар байнга сэрэмжүүлсэн байгаа. Мөн энэ талаар гаргасан захирамж тогтоолууд ч бий.

Тодруулбал хотын аль нэг хэсэгт хог шатаах, ил гал гаргах, мод дугуй шатаахыг Хотын дарга захирамжаараа хориглосон байдаг бол Онцгой байдлын Ерөнхий газар нэн ялангуяа хаврын хуурайшилттай энэ цагт хог шатаах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг ч байдаг. Гэвч хуулиа мэддэггүй, хариуцлагаа ухамсарладаггүй компаниуд үл тоосоор байна. Саяхан гэхэд Туулийн хөвөөнд орших”Номин Констаркшн”-ы барьж буй Ривэр Гарден хотхоныхон хогоо шатааж, хууль зөрчив.

Тэдний барилга Маршал таун хотхоны урд буюу Гольфийн талбайн баруун талд байдаг юм билээ. Уг нь хаврын эд хуурайшилт явагдаж байгаа энэ үед иргэдээс эхлээд аж ахуй нэгжүүд хүртэл гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй байдаг. Гэтэл тус компанийхан хог шатааж, иргэдийн эрүүл мэндэд заналхийллээ.
Иргэдийн өгсөн мэдээллээр бол тэднийх барилгын материал шатаасан гэнэ. Уг нь барилгын материал дунд хүний эрүүл мэндэд хортой хог хаягдал нэлээд бий. Хэрвээ тэдгээрийг шатаавал хор нь ихэснэ үү гэхээс багадахгүй. Нөгөөтэйгүүр нийслэлийн иргэд хангалттай хордож байгаа. Ганц цэвэр агаараар амьсгалах энэ улиралд ийнхүү хог шатааж, агаарт хорт хий цацаад байвал нийслэлийн иргэд амьд явах баталгаагүй болсоор байгаа гэдгийг тус компанийхан ухамсарлахгүй байгаа бололтой.

CHUHAL


URL:

Сэтгэгдэл бичих