Сүхбаатарын талбай дээр эсэргүүцлийн жагсаал хийнэ

Н.Энхбаярыг баривчилсан талаар МАХН-аас дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Түүнийг баривчлахад 600 гаруй цагдаа нар, 50 энгийн хувцастай хүн, 50 тусгай цагдаагаар хүч хэрэглэсэн байна.

Баривчлагааг маш балмад хууль зөрчсөн үйл явдал болсон гэж намынхан нь үзэж байгаагаа хэллээ. Тиймээс өнөөдөр 14.00 цагт эсэргүүцлийн жагсаалыг Сүхбаатарын талбай дээр хийхээр болжээ.

Мөн тэд 24 цагийн дотор Н.Энхбаярыг яаралтай суллахыг шаардаж, суллаагүй тохиолдолд улстөрийн дараагийн тэмцэлд шилжинэ гэдгээ илэрхийллээ.

О.Ариунбилэг


URL:

Сэтгэгдэл бичих