Нууц баримт №2: Д.ДОРЛИГЖАВ: -Солиор, Нямдоржтой доржгүй миний хийх ажил, хийж байсан ч ажил.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НАМБАРЫН ЭНХБАЯРААС УЛСЫН ИХ ХУРАЛД СУУДАЛТАЙ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН УДИРДЛАГАТАЙ ХИЙСЭН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫН ТЭМДЭГЛЭЛ

2008 оны 07 дугаар сарын 04-ний өдөр.                                                           Улаанбаатар хот

Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр Улсын Их Хуралд суудалтай улс төрийн намуудын удирдлагуудтай хийсэн Зөвлөлдөх уулзалт 2008 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 15.00 цагт болов.

Зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч Н. Энхбаяр нээж, удирдав.

ХЭЛЭЛЦСЭН НЬ:

Н.ЭНХБАЯР: -Та бүхнийг хүрэлцэн ирсэнд их баярлалаа. Элбэгдорж дарга хуралтай байгаа юу?

Д.ДОРЛИГЖАВ: -Тийм.

Н.ЭНХБАЯР: -За. Ингээд бүгдээрээ өчигдөр ярьсныхаа дагуу өнөөдөр үүссэн нөхцөл байдлаас хамгийн оновчтой гарах арга замын талаар санал бодлоо солилцъё гэсэн. Түүнээс өмнө ард иргэддээ х андаж улс төрийн намууд тодорхой уриалга гаргая гэж тохирсон. Намын мэдээлэл явсан. Ажлын хэсэг болж, комисс ажилласан гэж би ойлгож байгаа. Миний ойлгосноор өчигдөртөө багтаж гаргаж чадаагүй гэсэн, тийм ээ?

Ё.ОТГОНБАЯР: -Тийм. Текстийг ажлын хэсгийн түвшинд ажиллаад, тэгээд намуудын дарга нар нь үзнэ гэж ойлгож байгаа.

Н.ЭНХБАЯР: -Тэгээд өнөөдөр та бүхэн үзээд, текст дээрээ яриад эхэлбэл яасан юм, текстээ дуусгачихаад, дараа нь гарцын тухай асуудлаа ярилцвал яасан юм бэ? гэсэн саналтай байна. УИХ-ын дарга чуулгантай учраас эхлүүлчихээд, шаардлагатай бол Идэвхтэн дарга удирдаад ирэх байх гэж би ойлгож байгаа . Ингээд өчигдөр нам, намаас төлөөлж сонгосон, боловсруулсан текстийг уншаад, ярилцаад эхэлбэл яасан юм бэ? Нам, намд байгаа байх тийм ээ? За текстүүд о ччихсон уу, та бүхэн саналаа хэлээд эхлэх үү ? Санал нэгдэж байгаа бол гаргачихъя. За Дорлигжав дарга асууя.

Д.ДОРЛИГЖАВ: -Энэ одоо зорилго нь юу юм бэ?

Н.ЭНХБАЯР: -За яах вэ, бас нэг үүссэн нөхцөл байдал, ард иргэдийн амгалан тайван байдалд ямар нэгэн байдлаар улс төрийн намууд…

Д.ДОРЛИГЖАВ: -Энэ текстээ харж байгаад уу?

Н.ЭНХБАЯР: -Аан?

Д.ДОРЛИГЖАВ: -Эндээсээ харж байгаад уу?

Н.ЭНХБАЯР: -Тийм энэ текстээ харж байгаад.

ДОРЛИГЖАВ: -Хэлэлцээ хийж…

Н.ЭНХБАЯР: -Тийм. Хэлэлцээ хийж байна гэдэг, мэдээжийн хэрэг ийм хэлэлцээр боллоо гэдгээ бас нэг протоколдох байх л даа.

Гарц гаргаад, гарц ингэж харагдлаа гэж хэлэх байх. Тэгэхдээ өдөр болгон уулзаад, юу ярьсан нь мэдэгдэхгүй ингэж байснаас бас нэг тайлбар өгөх, ард иргэдээ тайвшруулах зорилгоор УИХ-д суудал тай улс төрийн намуудын санаачилгаар гаргая гэж тохирсон юм.

ДОРЛИГЖАВ: -Тэгэхээр Ерөнхийлөгч өө, бид энэ уриалгыг гаргалаа ч гэсэн ийм байдалд яаж явах юм . Ерөөсөө л буруутан нь тэр УИХ-ын сонгуулийг будлиантуулсан хэсэг, тойргийн хороон дээр л байна шүү дээ. Өөрөөр хэлбэл Сонгуулийн ерөнхий хороо гол буруутан нь. Ардчилсан нам шударга сонгууль явуулахыг шаардсан болохоос биш Хувьсгалт намын цагаан байр шатаасан тухай яриагүй. Тэгээд цагаан байр гээд бас нийгмийн уур амьсгалыг хурцатгах тийшээ явуулж байна шүү дээ. Ингээд яаж хэлэлцэх юм. Ингээд яв л даа. Тэгээд ч үнэхээр ойлгомжгүй байна.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Олон нийтийн телевиз болчихсон шүү дээ, Дорлигжав аа ! Танай нам Хувьсгалт намтай нийлж байгаад, бүлэг, зөвлөл хэрэлдэж нийлж байгаад хүнээ томилоод тавьсан. Та нар энэ сонгуулийг ч гэсэн хамтарч хийгээд, дандаа булхайтай юм руу оруулчихаад, дараа нь гаслаад яах юм? Та нарын л хийсэн ажлын үр дүн шүү дээ. Д.ДОРЛИГЖАВ: -Хэрвээ үнэхээр улс үндэстний асуудал ярих гэж байгаа бол өнөөдрийн бидний үзэл , амьдралыг хойшоо тавиад, энэ байдал цаашаа үргэлжилбэл эрх барьж байгаа хүмүүс нь ч энэ төрийн чинь бодлого бүтэхгүй ээ, ийм байдлаар бол удахгүй өөр хүний гарт очно. Одоо хэрвээ энэ байдал цаашаа үргэлжлэх юм бол бид нар улс үндэстнээ бодож байна, дуугүй сууж байна гээд суугаад байж чадахгүй. Нэгнийнхээ гарыг барьчихаад нөгөөдөх нь элэгдэж байгаатай адилхан байна шүү дээ.

Н.ЭНХБАЯР: -За Энхсайхан дарга?

М.ЭНХСАЙХАН: -УИХ-д суудалтай болон төлөөлөлтэй улс төрийн намуудын уриалга дээр өчигдөр манай энд цугларч байгаа намууд ажилласан юм билээ. Текст ерөнхийдөө зохих хэмжээнд болсон байна. Хамгийн гол нь 2 дахь абзац дээр бид нар тохиролцоогүй юм. Энэ дээр үүсээд буй нөхцөл байдал гэж юу хэлээд байгаа юм? Жишээлбэл, сонгуулийг шударга биш гэдгийг хэлээд байгаа юм уу, юу хэлээд байгаа юм? Нөгөө талаас зөвшилцлийн аргаар шийдвэрлэх зарчмыг барина л гээд байна. Энэ чинь хуулийн хүрээнд гэж байдаг болохоос биш зөвшилцлийн аргаар асуудлыг шийднэ гэж юу байх вэ? Жишээлбэл сонгуулийн будлиан маргаан, эмх замбараагүй байдал, тийм учраас 2 дугаар абзацыг тэр чигээр нь авчихвал угаасаа хууль ёс, шударга ёсыг тогтоож, хариуцлага тооцох нь зүйтэй, энх амгалан байх ёстой гэсэн уриалгыг тусад нь үлдээж болмоор байна гэж бодож байна. Бусад намынхан ч гэсэн өчигдөр энэ дээр санал нэгтэй байсан.

Дорлигоо дарга өчигдөр зурсан юманд бүрэн мэдээлэл авсан уу, үгүй юу? Намайг Ерөнхийлөгчтэй уулзаж байна гэдэг мэдээлэл цацах, бид нар нийгмийг сэргээх гэж оролдож байна гэдэг бичиг баримт гарах нь уг шугамдаа буруу биш, харин зөв байж магадгүй. Тэгээд үүнийгээ Ерөнхийлөгчийн ярьж байгаа саналаар тохироод гаргачихвал дараа нь аливаа юманд уур хүрээд байх асуудал байхгүй.

Н.ЭНХБАЯР: -За тэгье . Би ийм санал тавих уу? Энхсайхан даргын саналыг сонслоо. Дорлигжав даргын хэлсэн зүйлийг анхааралдаа авлаа. Тэр асуудлаар жич ярилцъя. Гэхдээ их бухимдалгүй аль болохоор тайван ярилцаж гарц олъё. Хоёр дахь өгүүлбэрийн хувьд урьд бид нэг ийм саналыг ярилцсан, тэр зарчмаараа өөрчилчих юм уу? Найруулгын гэдэг утгаараа “үүсээд буй ээдрээтэй нөхцөл байдалд үндэсний эв нэгдлийг дээдэлж, хуулийн хүрээнд зөв гарц шийдэл олохын төлөө улс төрийн хүчнүүд хамтран ажиллах нь зүйтэй гэж үзлээ” гээд хийчихвэл яасан юм, тийм ээ?

С.ОЮУН: -Болно, энэ нь бүр амар хувилбар байгаа шүү дээ .

Д.ДОРЛИГЖАВ: -Улс төрийн хямралт байдлыг хуулийн…

Н.ЭНХБАЯР: -“Хуулийн хүрээнд улс төрийн хүчнүүд хамтран зөв шийдэл хайж олохын төлөө ажиллах болно” гэсэн ийм өгүүлбэр байвал яасан юм, тэгэх үү?

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Болж байна.

Н.ЭНХБАЯР: -За Оюун гишүүн.

С.ОЮУН: -Хамгийн энгийн амар асуудал: одоо үүсээд байгаа нөхцөл байдлууд юу вэ? гээд тэр дээрээ маргаад байвал аливаа асуудлыг хуулийн хүрээнд, тайван замаар шийдвэрлэх зарчмыг баримтална. Бүр энгийн хэллэг.

Н.ЭНХБАЯР: -Үүсээд байгаа ээдрээтэй нөхцөл байдалд аливаа асуудлыг үндэсний эв нэгдлийг дээдэлж, зөв шийдэл олохын төлөө улс төрийн намууд хамтран ажиллах нь зүйтэй гэж үзлээ.

С.ОЮУН: -Хуулийн хүрээнд.

Н.ЭНХБАЯР: -Тийм хуулийн хүрээнд гэж, тийм ээ? Мөн одоо Отгонбаяр дарга хэлээч. Энхболд гишүүн, мөн нам намаас оролцож байгаа хүмүүс дэмжээч. С үүлд нь нийлүүлчихье л дээ . За Оюун сайдын үгийг сонсчихъё? Дараа нь Эрдэнэбат гишүүн.

С.ОЮУН: -Сая би саналаа хэлсэн.

Н.ЭНХБАЯР: -За.

Б.ЭРДЭНЭБАТ: -Энэ 2, 3 дахь хоёр нийлээд утга нь ижил юм л даа. 2-ыг хасаад 3 дахь нь байж байхад болох юм шиг байна. Таны саяын хэлээд байгаа хуулийн дагуу.

Н.ЭНХБАЯР: -Эрдэнэбат сайд аа, эсвэл 3 дахийг нь 2 дахь болгочихъё. Энэ ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж, дараахь хамтарсан уриалга гаргаж байна гэж байна шүү дээ, тийм ээ? Түүний дагуу мэдээж хэрэг хүмүүс нэг юм ярьж байгаа байх. Эмх замбараагүй байдлын үеэр хүний амь хохироосон, эд материалын хохирол учирсныг хууль, шударга ёсны дагуу тогтоож, зохих хариуцлага тооцох ёстой гээд шууд хэлчихье. Тэгээд түүнтэй уялдаад өнөөгийн ийм ээдрээтэй нөхцөл байдалд аливаа асуудлыг хуулийн хүрээнд, улс төрийн зөв шийдэл олохын төлөө улс төрийн намууд байна гээд, сүүлд нь ард түмэндээ хандаад тайван байцгаа гэх.

Д.ДОРЛИГЖАВ: -Ерөнхийлөгч өө , энэ бол угаасаа хүний амь хохироосон, тэгээд тэр хохирол , чирэгдэл гарсан зүйл бол шийдэгдэх ёстой асуудал.

Н.ЭНХБАЯР: -Тэгэхдээ намууд бас ярина л даа. Тав байгаа.

Д.ДОРЛИГЖАВ: -Тийм. Үүнийг намууд бол…

Н.ЭНХБАЯР: -Аль нэгэн нам түүний цаана байгаа юм шиг…

Д.ДОРЛИГЖАВ: -Намууд өрсөлдөж байгаа юм шиг одоо шийдэх үү, шийдэхгүй юу, тооцох уу, тооцохгүй юу гэдгийг хэлсэн юм шиг. Энэ бол угаасаа шийдэгдэх ёстой асуудал байвал байдаг юм байгаа биз. Тэгэхдээ дээд талын, хэрвээ энэ бичиг баримтын зорилго юу юм ? гэж би асуусан шүү дээ. Зорилго нь нийгмийн тайван байдал хэрэгтэй юм уу гэвэл дээд талынх орох ёстой. Орохдоо хуулийн дагуу, тэгээд хамтран шийдэх ёстой гэж үзэж байна гэх.

Н.ЭНХБАЯР: -Хамтран зөв шийдэл гаргахын төлөө байна гэж.

Д.ДОРЛИГЖАВ: -Хэлэлцээрийн замаар, хууль тогтоомжийн замаар асуудлыг шийдэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдээд, тийм томъёолол заавал орох ёстой. Гол ач холбогдол нь энэ байх гэж бодож байна. Бусад нь тэртээ тэргүй хуулийн хүрээнд шийдэгдэх л ёстой. Хүн алсан бол шийдэгдэх л ёстой, хулгай хийсэн бол шийдэгдэх л ёстой. Тэр яах вэ байвал байна, байхгүй бол тэр л биз.

Н.ЭНХБАЯР: -Нийгэмд улс төрийн намууд буруу , зөрүү хийсэн юм байвал байна. Түүнийг хийсэн удирдсан хүмүүсийг ол, үүнтэй хариуцлага тооц гэсэн хүлээлт бий л дээ. Түүнд улс төрийн хүчнүүд нэг л байр суурьтай байя гэж ойлгоход эргээд бидний энэ яриаг бас тийм яриа болж байна гэдэг талаас нь хүлээж авахгүй гэж би бодож байгаа юм. Нөгөө хоёр талын сурталчилгаа биш, ер нь бүх намууд адилхан байр суурьтай байгаа юм байна гэдэг нь зөв болов уу гэж бодож байгаа. Гарц.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тийм, болно л доо. Олон талаас нь зөв .

Н.ЭНХБАЯР: -Бас тийм, зөв ойлголт.

Д.ДОРЛИГЖАВ: -Ер нь нэг удаагийн баримт бичиг гаргаж болно. Хохирол учирсанд дуугүй тэвчээд өнгөрөх бид нарт тийм зориг тэвчээр ч бий, хүмүүжил ч бий, аль аль нь байгаа. Хамгийн гол нь бид цаасаар хүмүүсээ тайвшруулчихаад, цаашаа яаж байх вэ? гэдэг байна. Миний саяын яриад байгаа хэвлэл, мэдээллийн хэрэгслийг та нар эргээд авах юм бол ямар ч эргэлт гарахгүй ээ.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Дорлиг оо , энэ бичгээ гаргачихаад, дараа нь наадахыг чиньярья.

Н.ЭНХБАЯР: -Энэ бичгээ гаргачихъя, тэгэх үү? Тэгээд дараа нь нөгөө асуудлуудаа ярья. Энэ дөрвөн өгүүлбэрээ үлдээгээд, хоёр дахь өгүүлбэрээ бидний санал, тохирсон зарчмаар засаад гаргачих уу? Намууд юу гэсэн бодолтой байна.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тэгье, тэгье

С.ОТГОНБАЯР: -Би нэг санал хэлье.

Н.ЭНХБАЯР: -За Отгонбаяр гишүүн.

С.ОТГОНБАЯР: -Хуулийн хүрээнд шийдэгдэж байгаа асуудал байгаа шүү дээ. Тамлах ажиллагаа явуулсан, хууль зөрчсөн, хүний амь хохироосон гэдэг асуудлууд энэ зөвшилцлийн аргаар гэдэг дээр ийм асуудал гарч ирж байна л даа. Хуулиар шийдэх асуудлыг улс төрийн намууд хэрхэвч шийдэхгүй нь зөв юм.

Н.ЭНХБАЯР: -Би хасчихсан л даа . Түрүүн өөрчилчихсөн шүү дээ.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Түрүүн хасаад шинэ өгүүлбэр оруулсан.

Н.ЭНХБАЯР: -Тийм.

Б.ЖАРГАЛСАЙХАН:-За за.

Н.ЭНХБАЯР: -Дахин миний ойлгосноор үүссэн ээдрээтэй нөхцөл байдал, үүнийг ээдрээтэй л гэж нэрлэж байгаа . Тэгээд ээдрээтэй нөхцөл байдалд үндэсний эв нэгдлийг дээдэлж, аливаа асуудлыг хүчирхийллийн бус аргаар, хуулийн хүрээнд зөв шийдэл олохын төлөө улс төрийн намууд хамтран ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Тэгээд болчихъё. Тэгэхгүй бол ойлгомжгүй нэг олон зөвшилцөл, хуулийн хүрээнд гэсэн зөрчилтэй үгнүүдийг сүүлд нь эргээд янз янзаар мушгигдаад байж магадгүй гэж болгоомжлоод байгаа учраас хасчихъя.

Д.ДОРЛИГЖАВ: -Тэгвэл гурав д ахь нь хэрэггүй юм байна даа . Бие биенээ буруутгах гол хэрэгслээ болгож дайрч байгаа юм шиг, хасчихъя. Хүний амь хохироосон асуудлыг шийдэх ёстой.

Н.ЭНХБАЯР: -Харин тэр чинь бүх намууд тэгж байна гэдгийг хэлчих нь эргээд аль нэг нам түүнээс бултах гээд байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг гэсэн болгоомжлолоос чөлөөлнө л дөө. АН, МАХН, бүх нам энэ гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг ол . Хариуцлага тооц гэсэн шаардлага бүх нам тавьж байна гэсэн эргээд аль ч намд зүйтэй, нийгэмд ч гэсэн ашигтай зүйл л дээ.

Д.ДОРЛИГЖАВ: -Үүний нөгөө талд нь өөр ойлголт байгаа. Тэгээд тэгж байгаа юм.

Н.ЭНХБАЯР: -За.

Д.ДОРЛИГЖАВ: -Эд нарт Хувьсгалт намын цагаан байшин хэрэгтэй, морин хуур хэрэгтэй учраас ч юм уу, тэд байшин харахаар уур хүрээд байсан учраас шатаагаагүй байхгүй юу. Энэ чинь нийгэмд тэсрэлт явагдаж байна шүү дээ. Олон удаагийн бухимдсан тэсрэлт явагдаж байгаа байхгүй юу. Ер нь улс төрийн энэ тайван байдлыг үүсгэнэ гэж байгаа бол үнэхээр бидний тавьж байгаа шаардлагыг…

Н.ЭНХБАЯР: -Дорлигжав дарга аа , энэ чинь хоёр дахь өгүүлбэрт орчихож байгаа байхгүй юу. Ээдрээтэй нөхцөл байдалд эв нэгдлийг дээдэлж, асуудлыг хүчирхийллийн бус хуулийн хүрээнд хамтран улс төрийн зөв шийдэл олох нь зүйтэй. Үүний төлөө улс төрийн хүчнүүд хамтран ажиллах нь зүйтэй гэснээрээ л бид тэр дотроо нам, намууд өөрийнхөө ойлгож байгаа асуудал дээр сонгууль явуулъя гэж байгаа зүйлүүд яригдсан. Бүтэн явуулъя, хэсэгчлэн явуулъя, огт явуулахгүй гэж байгаа ч юм бий. Ингээд үүнийгээ тэр дотроо оруулчихлаа гэж би бодоод байгаа байхгүй юу. Энэ бол хоёр дахь өгүүлбэрт орно. Тэгэхгүй бол тэр дотроо зөвшилцөл, хуулийн хүрээ хоёр зөрчилдөж байна гэж түрүүн намууд хэлээд байгаа учраас тэрийг хасаад хамтын шийдвэр гарна гэж. Тэр нь дотроо ямар тэсрэлт болсон, ямар бухимдал болсон юм үүнийгээ яаж гаргах вэ гэдгээ та бүхэн маань хамт ярих байх гэж ойлгож байна.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Энэ бол ерөнхий мэдээлэл цацаж байгаа шүү дээ.

Д.ДОРЛИГЖАВ: -Нөхцөл байдлыг эргүүлсэн маргаантай аливаа асуудлуудыг гэж оруулах хэрэгтэй байна.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Үгүй ээ, боль оо.

Н.ЭНХБАЯР: -Аливаа асуудлыг гэчихье л дээ.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Наадах чинь одоо энэ дараачийнхаа асуудал дээр ярья л даа, Дорлиг оо? Ерөнхийдөө бид тэгж ярьсан биз дээ.

Н.ЭНХБАЯР: -Маргаантай, маргаангүй гээд ялгаа байхгүй. Аливаа асуудал гэчихье. Энэ бол ямар нэгэн шийдвэр хаасан юм ерөөсөө байхгүй. Аливаа асуудлыг гэчихье.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Одоо дараа нь тэр телевиз, радио, элдэв маргаантай юмаа одоо ярьж дуусах нь уу?

Н.ЭНХБАЯР: -Аливаа асуудал гэчихээр тэр дотор бүх л асуудал орно шүү дээ.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Энэ бол ерөнхийд нь, ерөнхий хүрээнд хэд хоног ажиллаж байна гэсэн л мэдээлэл шүү дээ.

Д.ДОРЛИГЖАВ: -Гаднаас харахад өнөөдрийн буруудаад байгаа юмнууд чинь төгс харагдаж байгаа байхгүй юу.

Н.ЭНХБАЯР: -Үгүй ээ, харин биш байхгүй юу. Өөрөө тэгж ойлгож байгаа бол түүнийг чинь засч байна шүү дээ! Энэ бүх намууд зэрэг юм гаргана гэдэг чинь аль нэгэннам…

Д.ДОРЛИГЖАВ: -Эв нэгдлээ дээдлэх, хууль ёсны дагуу ажиллах хэлбэрийг мянга дахин ярьсаар байгаад хүмүүс энэ үгийг сонсохоороо бөөлжис нь хүрдэг болоод байна.

Н.ЭНХБАЯР: -Бөөлжис нь биш байх аа.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тэгэхгүй ээ, тэгэхгүй яалаа гэж дээ. Чи одоо ганцаараа зөндөө ярьж байна шүү дээ. Энэ чинь юу гэж байгаа юм. Чи миний дарга биш. Чи тэр загнадаг хүнээ загна чи.

Д.ДОРЛИГЖАВ: -Хүний ам битгий барь, за юу.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Чамайг энд хэн сонсох гэж орж ирсэн биш, гар чи.

Н.ЭНХБАЯР: -Тайван, битгий тэг.

Д.ДОРЛИГЖАВ: -Чамд ямар хамаатай юм бэ. Би энд үгээ хэлж байна.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Орж ирээд загнаад байх юм, ямар зовлонтой юм.

Д.ДОРЛИГЖАВ: -Чи өөрөө хүний өмнө ороод байна шүү дээ.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Энэ ойлгомжтой юм яриад байна шүү дээ. Арав дахин нэг юмыг засдаг. Чи хэрээ мэдээрэй.

Д.ДОРЛИГЖАВ: -Битгий галзуураад бай чи.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Чи битгий сүрдүүлээд байгаарай. Нямдоржтойгоо очиж хороо найруул чи. Битгий олон юм хуцаад байгаарай чи. Нямдорждоо шаралхдаг юм байгаа биз, би чамайг яачихсан юм.

Д.ДОРЛИГЖАВ: -Чам шиг юмыг мэднэ.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Битгий солиор.

Д.ДОРЛИГЖАВ: -Тэгж яривал шударга ёсны төлөө тэмцэж ирсэн шүү. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Юу гэнэ ээ?

Д.ДОРЛИГЖАВ: -Чи битгий худлаа холион бантан хутгаад бай.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Чи олон хүний өмнө хүн битгий загнаад байгаарай.

Н.ЭНХБАЯР: -Тайвшир, тайвшир.

Д.ДОРЛИГЖАВ: -Үгүй ээ, би шударга хэлчихье за юу.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Хэлчих.

Д.ДОРЛИГЖАВ: -Онцгой байдал дууссаны дараа бид энэ шударга ёсны төлөө тэмцэнэ за юу.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Бид нар тэмцэнэ.

Д.ДОРЛИГЖАВ: -Хоёр тийшээ битгий шороо цац.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Бид нар тэмцэнэ, тэмцэнэ. Битгий солиор та. Бодитоор УИХ дээр телевиз, радиог хаагаад яах юм бэ гэж хэн дуугарсан гэхээр энэ залуу бид хоёр дуугарсан. Өнөөдөр танай Бат -Үүл бид хоёрыг сонин, интернетээр доромжлоод биччихсэн байна билээ.

Д.ДОРЛИГЖАВ: -Тэгээд би түүнийг чинь тэгсэн юм уу?

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тэгээд чи энэ телевиз гээд юу яриад байгаа юм

бэ, өөрийнхөө намын хуйвалддаг хүмүүстэйгээ ярь.

Д.ДОРЛИГЖАВ: -Битгий солиор чи.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Чи битгий солиор.

Н.ЭНХБАЯР: -Жаахан тайван, тайван. Ямар амархан…

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Та нарыг тэр намынхан чинь худалдаж байгаа за юу.

Н.ЭНХБАЯР: -Жаргалсайхан, Дорлигжав!

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Өвчтэй хог вэ?

Д.ДОРЛИГЖАВ: -Тэр хүмүүсийн төлөө би хариуцлага хүлээдэг юм.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Солиороод бай чи.

Д.ДОРЛИГЖАВ: -Том том юм яриад эв нэгдэл, үндэсний аюулгүй байдал гэж ярьчихаад, дандаа хувь хүний юм яриад явах юм.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Чи харин хувийн юм яриад байна шүү дээ.

Н.ЭНХБАЯР: -Одоо больё оо.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Би нийтийн эрх ашгийг л ярьж байна.

Н.ЭНХБАЯР: -Жаргалсайхаан, Дорлигжав боль, тайван. Одоо наад текстээ бүгдээрээ дуусгачихъя.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Чи чавганц шиг олон долоон юм яриад байх юм.

Н.ЭНХБАЯР: -Дараачийн асуудал руугаа оръё.

Д.ДОРЛИГЖАВ: -Замбараагүй байдлыг чи үүсгэсэн шүү дээ?

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тэгсэн, тэгсэн.

Н.ЭНХБАЯР: -Тэртээ тэргүй бухимдалтай олон асуудал биднийг хүлээж байгаа. Энэ текстээ дуусгачихаад дараачийн асуудлаа бэлэн болгох олон асуудал гараадбайна.

Д.ДОРЛИГЖАВ: -Тэгсэн шүү дээ.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тэгсэн, тэгсэн. Тэгж хэлэх гээд бэлтгэж байгааг чинь ч мэдэжбайгаа.

Н.ЭНХБАЯР: -Тэвчээртэй. Монголдоо бүгдээрээ л бие биенээ тэвчиж амьдрахын төлөө л 2 сая 500 мянган хүн амьдарч байгаа юм чинь тэвчээрийн дээдийг та бүхэн маань үзүүл л дээ. Та бүхэн үлгэр бол л доо. Би та нараас Ерөнхийлөгчийн хувьд хүсч байна шүү дээ , Дорлигжав аа, Жаргалсайхаан.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Үгүй ээ , орж ирээд загнаад байна шүү дээ.

Н.ЭНХБАЯР: -Тайлбар битгий тавь!

Д.ДОРЛИГЖАВ: -Чи энд асуудал хэлэлцэх гэж орж ирчихээд юундаа уурлаад байгаа юм бэ?

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Энэ олон хүмүүс байхад чи ганцаараа зөндөө ярилаа шүүдээ.

Н.ЭНХБАЯР: -Тайвшир л даа, яагаад болдоггүй юм.

Д.ДОРЛИГЖАВ: -Би чамд юу ч хэлээгүй, ойлгож байна уу?

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Хурдан дуусгая гэж байхад дэмий юм яриад.

Д.ДОРЛИГЖАВ: -Яараад байвал яв л даа чи.

Н.ЭНХБАЯР: -Одоо тайвшир.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Хоёулаа дараа нь ярья.

Н.ЭНХБАЯР: -Тэртээ тэргүй бухимдалтай олон асуудал хэлэлцэнэ.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тийм шүү дээ.

Н.ЭНХБАЯР: -Бараг дууслаа, тэр хүртэл жаахан тэвчээртэй.

Д.ДОРЛИГЖАВ: -Ерөнхийлөгч өө, хийе ээ. Чи санаа зоволтгүй, битгий хоёр тийшээ ороод бай за юу.

Н.ЭНХБАЯР: -Тайван, тайван.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Чи Нямдоржтойгоо АН-аа худалдаж, хуйвалдаж идээ л биз.

Д.ДОРЛИГЖАВ: -Солиор, Нямдоржтой доржгүй миний хийх ажил, хийж байсан ч ажил.

Б.ЖАРГАПСАЙХАН: -Чамайг Увс дээрээ аваачаад хулхидчихсан биз дээ?

Д.ДОРЛИГЖАВ: -Хуцав аа, чи.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Чамайг мэдэхгүй б иш. Алтанхуяг, Баяртсайхан та хоёрын булхайг мэднэ.

Н.ЭНХБАЯР: -Жаргалсайхан тайван, битгий тийм юм ярь.

Д.ДОРЛИГЖАВ: -Тэгвэл долоон булчирхайг чинь тоочиж чадна шүү чи. Хаана яаж заваардгийг чинь за юу.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Чам шиг л хулгайч, худалч биш.

Д.ДОРЛИГЖАВ: -90 оноос яалаа чи.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Яачихсан юм?

Д.ДОРЛИГЖАВ: -2000 оноос яалаа чи.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Яачихсан юм, чи?

Д.ДОРЛИГЖАВ: -Тоочиж өгнө өө, за юу.

С.ОЮУН: -Ингээд яах вэ, яаж цаашаа явах юм?

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Яачихсан юм?

Д.ДОРЛИГЖАВ: -Чамд тоочиж өгнө за юу.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Чи Эрдэнэтээс Кипрээр дамжуулж идсэн 3 саяаа эхлээд л олчих, хэрэг хуучирдаггүй шүү.

Д.ДОРЛИГЖАВ: -Чиний 300 мянган долларын хагас нь Эрдэнэтэд байсан тэрийг яах гээд байгаа юм.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тийм. Тэгвэл буцаагаад авчихья. Чи Нямдоржоороо аргалуулсан 3 сая доллараа авчир за.

Д.ДОРЛИГЖАВ: -Битгий донгосч бай, чи.

Н.ЭНХБАЯР: -За одоо тайван . Жаргалсайхан доошоо хараарай. Дорлигжав аа, текст рүүгээ хар. Дуусгачихъя.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Аан, чи тэгж байгаа. Төр түмэн нүдтэй дээ.

Н.ЭНХБАЯР: -Текстээ бүгдээрээ Ардчилсан нам, Элбэгдорж дарга ямар санал байна, саяын дөрөв дээрээ бүгдээрээ тохирох уу?

Б.ЖАРГАЛСАЙХАН: -За тэгье.

Н.ЭНХБАЯР: -Тийм ээ, за баярлалаа.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Өчигдөр бүх намууд ярьчихсан шүү дээ.

Н.ЭНХБАЯР: -Чимээгүй, чимээгүй. Текстээ явуулъя, тэгэх үү?

Д.ДОРЛИГЖАВ: -Энэ одоо хаашаа юм бэ? Эмх замбараагүй байдал гээд, хүний амь хохирсон, эд материалын хохирол учирсан, түүнийг зохион байгуулсан гээд. Зохион байгуулсан гэж байгаа юм уу, эсвэл цаанаасаа бүр гарсан юм уу? Зохион байгуулсан гэдэг юм нэмэгдээд байна. Тэгээд зохион байгуулсан гэхээр түүний хойноос ахиад зохион байгуулагчийг нь хайгаад, дахиад нэг нугалаа, завхрал гаргах гэж байна шүү дээ.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тийм, яаж шийдэхийг нь дараа ярья.

Д.ДОРЛИГЖАВ: -Миний бодоход тэр зохион байгуулагдсан гэдэг нь хараад байхад эвгүй л байгаа юм.

Н.ЭНХБАЯР: -Яах вэ энэ Их Хурал дээр ийм юм яригдсан. Их Хурлын гишүүд энэ асуудлыг Ерөнхийлөгчийн онц байдал зарласан зарлигийн тухай асуудлыг хэлэлцэж байхад зохион байгуулсан гэдэг дор гишүүдийн ярьж байгаа зүйл бол тэр бензинтэй шил сав бэлтгэж ирнэ гэдэг бол зохион байгуулалттай ажлын илэрхийлэл юм. Түүнээс биш хэдэн хүн гүйж ирээд гал тавьчихсан биш юм,”портер” машинаар хайрга, чулуу зөөсөн байна. Тэгээд шидсэн байна. Одоо ийшээ очъё, тийшээ очно гэж чиглүүлсэн, өдөөн хатгасан үйл ажиллагаа дотор нь явагджээ. Түүний үндсэн дээр ийм хор хохирол учирлаа гэсэн зүйл яригдсан учраас тэр зохион байгуупалт гэдэг нь ямар ч байсан шилэн дотор бензин хийсэн гэдэг чинь л тэнд авчирна, түүнээс биш тэнд нь очоод шууд бэлэн бензинтэй юм авч шидсэн гэж тэгж ярьсан учраас л.

Д.ДОРЛИГЖАВ: -Таны зөв л дөө. Энэ бол гаднын байгууллага зохион байгуулалтын шинжтэй байж болох.

Н.ЭНХБАЯР: -Тэгээд гаднаас ч байж магадгүй гэж зарим нь сэжиглэж байсан байхгүй юу. Гадаадаас ч зохион байгуулсан байж магадгүй. Ийм технологи ч байсан байж магадгүй гэж гишүүд бас ярьсан л даа. Тэгэхээр хэн нэгнийг хэлэлгүй гадаадаас ч байж магадгүй, дотоодоос ч байж магадгүй тэр дотор нь юм зөөж өгсөн хүмүүс ч байж магадгүй. Ямар ч байсан зохион байгуулалтын хэлбэрт орсон байна. Зүгээр эмх замбараагүй байдал болоод үүсчихсэн биш. Түүнийг хүртэл олох хэрэгтэй. Энэ дээр төр ажиллаач. Юу хийж байгаа юм гэж аль ч намынхан хамаагүй ярьсан байхгүй юу. Энэ бүхнийг л тэгж ярьж байгаа. Аль нэгэн тийшээ чиглүүлсэнгүй. Гаднынхан ч байж магадгүй шүү гэж хүртэл ярьсан шүү.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Ярьсан бүхнийг оруулах юм уу?

Н.ЭНХБАЯР: -Үгүй ээ, ерөнхийдөө тийм санаанууд орсон учраас л аль болохоор нийгмийн тусгал болсон УИХ-д яригдсан санаануудыг их товчхон базаад гаргачихья гэж байна. Ийм дөрөвхөн өгүүлбэр л байгаа. Хамгийн гол нь ийм гэмт хэргийн эсрэг байна. Ийм гэмт хэрэг зохион байгуулсан хүн байвал тэр нь харагдаж байна. Тэгэхээр гадаад, дотоод юмаа олъё. Хариуцлага тооцъё. Тэгээд цаашдаа энэ хүндрэлтэй байдлаас хамтын хүчээр зөв шийдэл олж гаръя. Ард иргэд тайван бай гэсэн ийм л дөрвөн санаа юм л даа. Тэгээд тэр тавд нь амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлье гэж зайлшгүй байх ёстой ёссуртахууны асуудал. Ийм л санаа байгаа юм. Үүнийг л найруулаад бичээд гаргачихвал яасан юм. Би орж ирж манай нам, намын төлөөллийн хийсэн текстийг л хамгаалаад байна шүү дээ . Би ч өчигдөр энд оролцоогүй шүү дээ. Иймэрхүү сэдвээр л ярьж эхэлсэн гэдэг утгаараа л нам, намын төлөөлөл орсон текстийн эх дээр л би харьцангуй зөв текст болсон болов уу, түүнийг нь ингээд засчихвал яасан юм гэж би нэгэнт уулзалтыг санаачилсан хүний хувьд бол үүнийг нь хаагаад, тэр хоёр дахь асуудал, энэ дээр хэвлэл, мэдээллийн тухай гомдол байх шиг байдаг юм. Ингээд бусад юм руугаа орчихвол яасан юм бэ гэж байна.

Ё.ОТГОНБАЯР: -Ерөнхийлөгч өө, өчигдөр ярьсан түвшиндээ юмнуудаа тохирчихоод, маргаантай асуудал нь арилчихсан юм чинь үүнийгээ баталбал яасан юм бэ? Улсын бүртгэлийн дугаараар БНН-ыг ҮШН-ын дээр бичих ёстой байх л даа. Тэр жаахан алдаа болчихжээ.

Н.ЭНХБАЯР: -Тэр маш чухал юм олсон байна.

Д.ДОРЛИГЖАВ: -Нэг юм биччихээд түүндээ тааруулах гэж зүтгэдэг юмнаас бид нар хашраад байна шүү дээ.

Н.ЭНХБАЯР: -Би ерөөсөө оролцоогүй юм чинь. Би орж ирсэн текстийг л сая үзэжбайна.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Дорлиг оо , ажлын хэсэг гарсан, бүгд хажуу талд чинь суучихсан байна.

Н.ЭНХБАЯР: -Энхболд гишүүн нэг юм биччихээд байгаа . Энэ Отгонбаяр, Цогтгэрэл. Тийм тийм.

Д.ДОРЛИГЖАВ: -Ажлын хэсэг гарсан байна, ажилласан байна. Тэр дээр яриад байна шүү дээ.

Н.ЭНХБАЯР: -Тийм, тийм.

Д.ДОРЛИГЖАВ: -Зохион байгуулсан гэдэг бол цагдаагийн ажилтан хүн мэднэ. Энэ өөр ойлголт. Үүнийг нотолсон, тэр байтугай бүр хэрэг бүртгэх түвшинд нотлогдсон тохиолдолд хэлэх үг байхгүй юу.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тэгвэл түүнийг нь аваад хаячихъя даа. Д.ДОРЛИГЖАВ: -Харин зохион байгуулалтын гэдгээр байж болох зүйл өөр.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Түүнийг нь аваад хаячихъя.

С.БАЯР: -Хохирол учруулсан этгээдүүдийг л гээд явчихъя, тэгэх үү?

Н.ЭНХБАЯР: -Эсвэл зохион байгуулалцсан байж болзошгүй гэх юм уу?

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тэр нь хуулийн байгууллагаар тогтоох юм чинь.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Хардсан тийм юм хэрэг байгаа юм уу ? Ийм дөрвөн хувилбар завсраа л орчихъё.

С.БАЯР: -Тэр зохион байгуулсан гэдгийг нь аваад хаячих.

Н.ЭНХБАЯР: -Тэгье тэгье, хасчихъя. Би эцсийн эцэст хагарал шийдэх гээд байна.

С.ОТГОНБАЯР: -Хохирол учруулсан этгээдүүдийг гээд л явчихмаар юм байна даа.

Н.ЭНХБАЯР: -За за, тэгье.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Тэр зөвшилцлийн аргаар гэдгээ хасчихмаар байна.

Н.ЭНХБАЯР: -Хасчихсан.

Ё.ОТГОНБАЯР; -Ярьж байхдаа хохирол учруулсан этгээдүүд гэхээр нөгөө доогуур гүйж байгаа хүүхдүүдийг шийтгэх ёстой гэсэн юм шиг болчихоод байх юм.

С.БАЯР: -Одоо энэ текстээ үзүүлээд тэгээд дуусгая.

З.ЭНХБОЛД: -Саяын засвараа хийгээд оруулж ирэх.

Ё.ОТГОНБАЯР: -Дахиад нэг тараачихъя.

С.БАЯР: -Дараагийн сэдэв рүүгээ ороогүй учраас тэр яригдаагүй сэдвийн, эсвэл тэр ийм гэмгүй текст дээр буугаад байна шүү, зохион байгуулсан гэдэг үг чинь яасан бэ?

С.ОЮУН: -Дараагийн асуулт, хариултдаа оръё.

М.ЭНХСАЙХАН: -Отгонбаяр даргын хэлдэг ч бас зөв л байна шүү. Зохион байгуулсан, хохирол учруулсан этгээдүүдийг гээд хэдэн хүүхдүүдийг минь аваад явчихвал яана. Тэнд зөндөө хөөрсөн хүүхдүүд байсан шүү дээ. Тэд нарыг бүгдийг нь шийтгэх болчихно шүү дээ.

Д.ДОРЛИГЖАВ: -Тэр чинь Монгол Улсын хуулиар насанд хүрээгүй хүүхэд чинь бас хариуцлага хүлээнэ.

М.ЭНХСАЙХАН: -Ийм том будлиан дээр чинь зохион байгуулагчдыг нь л шийтгэдэг болохоос биш.

Д.ДОРЛИГЖАВ: -Тийм.

М.ЭНХСАЙХАН: -Хэзээ тэнд гүйсэн харайсан хүмүүсийг шийтгэдэг юм.

С.БАЯР: -Энхсайхан дарга аа, зохион байгуулсан гэдгийг нь хасч хаяснаар хариуцлагаас мултарч байгаа юм биш л дээ. Энэ бол ерөөсөө ийм нөхцөл байдалд улс төрийн намууд нөхцөл байдлыг ерөнхийдөө юу гэж харж байгаа юм , яах ёстой юм гэж үзэж байгаа юм, тэртээ тэргүй амьдралаараа батлагдаад, баримтлагдаад ирсэн зарчмууд үүнийгээ л дахиж нотолж байгаа ийм л юм. Энэ бол элдэв янз янзын давхар утга төрөхөөр юмнууд байгаа бол улс төрийн намууд сууж байна, түүнийг хасаад янзлаад, хуулиараа цаанаа зохицуулагддаг асуудлууд байгаа. Би жишээлбэл энд редакци хийх юм бол энэ нөхцөл байдал ч гэдэг юм уу, үүсээд байгаа нөхцөл байдал гэдэг бол илүү үг шиг л санагдаад байгаа юм. Тэгэхдээ яах вэ цөмөөрөө ярьсан учраас ерөнхийдөө барьж байх ёстой зарчмууд маань энэ шүү дээ.

С.ОЮУН: -Нөхцөл байдлаа хасаад, аливаа асуудлыг гээд энгийн болгочихож болнолдоо. С.БАЯР: -Тийм.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Үгүй ээ, үгүй ингээд засаад байвал наанаас чинь үлдэхээ больчихно шүү дээ. Тэгвэл бичиг гаргаад яадаг юм. Одоо тэр нэг үгийг нь л аваад хаячих даа.

Д.ДОРЛИГЖАВ: -Тэр бол эрсдэл гаргая гэсэн.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тийм, энэ бол зүгээр нэг уриа л байхгүй юу.

Н.ЭНХБАЯР: -Дахиад нэг үзчихье, тийм ээ?

Ё.ОТГОНБАЯР: -Тийм. Дахиад нэг үзье.

Н.ЭНХБАЯР: -Тэгээд шууд хасах юмаа бичээд гарын үсгээ зурчихъя, тийм ээ? Тэр намын байр, намуудын нэрийг солих тэр их чухал.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Шударга байсан шүү дээ.

Н.ЭНХБАЯР: -За ингээд та бүхэндээ их баярлалаа. Уриалгаа гаргалаа, тийм ээ? Тэгэхдээ яах вэ одоо эцсийн текст болно.

М.ЭНХСАЙХАН: -Уриалгаа зурчихъя.

Н.ЭНХБАЯР: -Тийм, зурчихъя.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тийм, тийм.

Н.ЭНХБАЯР: -Ирц ямар байгаа юм бол? Цэдэндамбаа чи Их Хурлынхантай холбоо бариач. Энд чинь 6 хүн байна.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Дорлиг оо, хөөе Дорлиг оо, Элбэг ээ. Их Хурал дээр нөгөө онц байдал, телевиз, радиогийн асуудлаар би эсэргүүцсэн юм. Нэг талын мэдээлэлтэй байж болохгүй. Танай Бат-Үүл интернетэд түүнийг буруутгаад, Жаргалсайхан гараагүйдээ хорсож тэгж байна. Дээр нь Ерөнхийлөгчийг баахан намын дарга нарыг цуглуулчихсан балайтаж байна гэж бичүүлж болдог юм уу? Та намын дарга тэр хүнтэйгээ учраа олооч ээ, аягүй зовлонтой юм.

Д.ДОРЛИГЖАВ: -Зохион байгуулсан байж магадгүй шүү дээ.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Үгүй ээ, мэдэхгүй. Харин тийм юм гарсан л байна билээ. Тэгээд энд болохоор Дорлигоо бид хоёр нэг бодолтой байгаа байхгүй юу, тэгсэн мөртлөө хоёр талаасаа хэрэлдээд байдаг. Тэнд болохоор бид хоёрын эсрэг юм ярьж байна шүү дээ. Дорлигоо орж ирээд яагаад нэг талын мэдээлэл гараад байна гэсэн шүү дээ. Би түүнийг чинь Их Хурал дээр таны ярьж байгааг дэмжиж эсэргүүцсэн шүү дээ.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Ирц хүрэхгүй л байна. 10-аад хүн дутуу. Гишүүд

уван цуван л орж ирсэн.

Н.ЭНХБАЯР: -Идэвхтэн даргыг яасан, суулгачихсан уу?

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Сая суулгасан. Саяын…

Н.ЭНХБАЯР: -Энэ текст дээр бид дуусчихсан, санал хэлэхгүй шүү. Лүндээ даргынхыг хураагаад авчих. Сая текст дээрээ тохирчихлоо. Одоо зурах гэж байна. Одоо аваад ирэх байх.

М.ЭНХСАЙХАН: -Саяын онц байдлын үед чуулган онц байдлын асуудлаар хуралдсан шүү дээ.

Н.ЭНХБАЯР: -Аахан, тийм.

М.ЭНХСАЙХАН: -Үүнээс өөр асуудлаар чуулган хуралдаж болдог юм уу?

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Онц байдлын хуульд байна. Онц байдлын асуудалтай холбогдуулаад хуралдана.

М.ЭНХСАЙХАН: -Хуралдана?

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Энэ үеэрээ онц байдалтай холбогдуулах арга хэмжээтэй холбоотой бусад асуудлууд хэлэлцэхийг нь зааж өгч байгаа юм.

Н.ЭНХБАЯР: -Өнөөдөр ч уг нь тийм л асуудлаар.

З.ЭНХБОЛД: -Тэгэхдээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн шийдвэрийн дагуу гэх юм бол болно. Одоо дандаа Зөвлөлөөс өгөгдсөн дагуу хийж байгаа.

Н.ЭНХБАЯР: -Хуультай юм.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Ер нь хуульд ерөөсөө тийм л заалт байсан юм.

М.ЭНХСАЙХАН: -Ер нь бид тэр том туршлагаар явж байгаа практик хууль бол Их Хурлынүйл ажиллагаа зөвхөн Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн юмаар л ажилллах хэрэгтэй шүү дээ. Өөр ямар ч юмаар ажиллаж болохгүй.

Б.ЦОГТГЭРЭЛ: -Зөвлөлийн шийдвэр юм. Зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй Засгийн газрын гишүүн…

Н.ЧУЛУУНБААТАР: -Улсын Их Хурал гэж байгаа.

Б.ЦОГТГЭРЭЛ: -Тийм, дандаа л мөнхийн даалгавраар л явж байгаа.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Та хууль зөрчиж байгаа юм байна шүү дээ . Хурлаа тараа.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Юу?

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Та хууль зөрчиж байна шүү дээ!

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Тэр чинь хуульд байна.

М.ТӨРБАЯР: -Энэ байна. “Ерөнхийлөгчийн зарлигийг баталсан бол уг зарлигийг хэрэгжүүлэхтэй холбоотой б усад асуудлыг онцгой чуулганаар хэлэлцэж шийдвэрлэнэ”.

З.ЭНХБОЛД: -Улаан буудайн татвар орохгүй юм байна шүү дээ, тийм ээ?

М.ЭНХСАЙХАН: -Орохгүй ээ, орохгүй.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Ер нь нэг жаахан маргаантай л юм байна.

Н.ЭНХБАЯР: -Маргаантай гэж, орохгүй юм байна.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Ер нь манай хаврын чуулган явагдаж байгаа шүү дээ. Д.ДОРЛИГЖАВ: -Мэтгэлцэж, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалд түүнийг зохицуулах л асуудал байхгүй юу.

Н.ЭНХБАЯР: -Тийм.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Улаан буудайг яриад байгаа юм уу?

Н.ЭНХБАЯР: -Үгүй ээ, үгүй яриагүй л дээ. Улаан буудай хамаагүй.

З.ЭНХБОЛД: -Тэгвэл Төсвийн байнгын хорооныхоо хурлыг болиулах хэрэгтэй шүүдээ.

С.ОЮУН: -Тийм шүүдээ.

З.ЭНХБОЛД: -Онцгой байдлын үед ээлжит бус, ээлжит чуулган яригдахгүй шүү дээ.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Их Хурлын хуульд бас байна. Ээлжит чуулган явуулж байгаа бол хуулиа боловсронгуй болгох асуудал яваандаа гарч магадгүй.

С.БАЯР: -Үгүй ээ яах вэ амьдралаар, нэг боссон дээр эмэгтэйчүүдийн төлөө хундага өргөчихье гэдэг шиг л хаашдаа онцын ярьж байгаа юм улаан буудайгаа оруулчихъя л гэсэн байх.

Н.ЭНХБАЯР: -Тэгээд Лүндээ дарга түүнийгээ сүүлд бас бод, маргаан үүсчихсэн байхад яах вэ.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Ганц өдөр тэс л дээ.

Н.ЭНХБАЯР: -Тийм.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тэгээд л маргалдаад байх юм.

Н.ЭНХБАЯР: -Тэр бас хуулийнхаа логикоор явсан нь дээр байх, тийм ээ?

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Наадам дөхөж байна шүү дээ. Наадмаа сайхан хийе гэсэн.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Бүгдээрээ юм иддэг биз дээ? Жаргалсайхан ч яах вэ гадаадаас гурилаа авчирдаг.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Би ерөөсөө сүүлийн үед тусламжийн цагаан будаа идчихээд, гурил идэхгүй байгаа.

С.БАЯР: -Жаахан гурилан юм идэхэд хэрэгтэй болж магадгүй л байх.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Аан шүд хорхой идэж, гэдэс дүүрдэг гэсэн.

С.БАЯР: -Одоо нэг их хурц шүдээр ч яах вэ дээ.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Энэ чинь бас хэрэг болж байна. Яаж мэдэх вэ хазах хэрэгцээ гарч ирэх ч юм билүү.

Н.ЭНХБАЯР: -За байз ямар удаан байна аа. Тэгвэл энэ хооронд уулзалтаа цаг тогтоогоод хэрэггүй байх. Чөлөөтэй харилцан ярилцъя. Би өчигдөр иймэрхүү асуудлуудыг та бүхэн өөрсдөө ярилаа, энэ дээр бодоод шаардлагатай бол санал бодлоо нам дээрээ ярилцаад ирэх байх гэж хэлсэн. Энэ хооронд санаж л байвал дэс дарааллыг нь заавал нэг, хоёр ач холбогдлоор нь дарааалуулаагүй. Тэгэхдээ яригдсан гэдэг утгаар нь

-сонгуулийг бүхэлд нь дахин явуулах,

-эсвэл тойрог, хэсэг дээр хэсэгчлэн явуулах тийм байдал үүсвэл яах вэ? Ямар ч байсан энэ асуудлыг тал талаасаа ярилцъя, ойлголцсон гэж бодож байгаа.

-Дээр нь ажлын хэсгүүдийг Их Хурал дээр байгуулах уу , Ерөнхийлөгчийн дэргэд байгуулах уу гэсэн асуудал яригдсан. Энэ үүссэн нөхцөл байдал бий болсон шалтгааныг тодотгох ажлын хэсэг гэж ойлгогдож байсан.

Тэр ажлын хэсэг өөрөө дотроо сонгуулийн будлиан гарсан гэж үзэж байгаа тойрог, хэсгүүд дээр санал хураалтыг дахин тоолох ч юм уу, тэр будлиан гарсан асуудлыг нягтлан шалгаж, тогтоох ажиллагаа явагдах ёстой гэсэн зүйлийг хийж байсан санагдаж байна. Гол хоёр асуудал энэ байгаа байх.

Гуравдугаарт, мэдээж хэрэг хэвлэл, мэдээллийн асуудал түрүүн яригдаж байсан. Хэвлэл, мэдээллийг ийм үед яаж зохицуулах вэ гэх зэргээр яригдсан гэж би ойлгож байгаа. За тэгээд энэ дээр та бүхэн маань ярилцчихаад гарч болох юм үүнийгээ хэрэгжүүлэх ажилд онц байдал дуусмагц орох байх гэж бодож байгаа. Би дутуу хэлсэн юм байхгүй юу? Өөр нэмж хэлэх юм бий юу?

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх юмнуудаа ярихгүй юм уу?

Н.ЭНХБАЯР: -Тийм энэ үед яригдсан сонгуулийн тогтолцоогоо бас шинэчилье. Тэгж байж дахин сонгууль явуулъя. Сонгуулийн хороо, сонгуулийн тойргийн хэсгийг өөрчилж байж бас явуулах ёстой гэх зэрэг саналууд байсан. Гол гарсан саналууд энэ. Бүрэлдэхүүнд орж бас яригдаж байсан. Түүнийг та бүхэн санаж байгаа байх гэж бодожбайна.

Д.ДОРЛИГЖАВ: -За уучлаарай, би дахиад ярихаас.

Н.ЭНХБАЯР: -Аахан.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тэг.

Д.ДОРЛИГЖАВ: -Тэгэхээр сонгуулийн дүнгийн тухай хагас нь Сонгуулийн хороон дээр байх юм биш. Яг үнэнийг хэлэхэд хууль зөрчих, мөнгө тараах, бороо ороод нэг хэсэг норж байснаа болиод шүхрээ больчихоод бүр нороод алддаг шиг тэгтлээ завхарсан л даа. Тэгэхээр асуудал нь Сонгуулийн хороон дээр 100 хувь байна гэж хэлэхэд бас хэцүү. Сонгууль болохоос өмнө чи намайг үнэхээр дэмжиж байгаа бол гарын үсгээ өгчих л дөө. Чи бид хоёр сайхан ойлголцлоо, за гарын үсгээ өгчих. Ингээд хүмүүсийг ийм байдалд хүртэл оруулчихсан. Тэгэхээр наад зах нь нэр дэвшээд явж байгаа хүмүүс хуульд юу гэж байдаг хамаа байхгүй, дүн гарсны дараа тодруулсан. Тийм учраас Сонгуулийн хороо руу бүгдийг нь чихэх их төвөгтэй байгаа юм. Сонгуулийн хороо асар их дарамттай байгаа. Нөгөө хүмүүстээ ахиж тооллого явуулах гээд бараагүй. Үгүй ээ энэ чинь хуулиараа харахад хэсгийн хороо өөрөө хуйвалдаад, тойргоороо зөвшөөд тоолчих хуулийн үндэслэлээ орхиод, Сонгуулийн хорооны дарга миний зөвшөөрөлгүйгээр дахин тооллого явуулж болохгүй гэж хэлсэн. Тэгээд одоо яадаг юм гэсэн, бид нарыг бүгдийг нь дуудсан гээд дар га, нарийн бичгийн дарга нар нь энд өчигдөр хүрээд ирчихсэн. Тэнд ямар ч асуудал байхгүй. Тэгэхээр дахин сонгууль явуулна гэдэг бол дахиад хууль өөрчлөөд, дахиад нэр дэвшүүлээд, сурталчилгаа хийнэ аягүй хүнд болно шүү дээ. Ер нь тогтолцоо ямар байснаас шалтгаалаад тэр хүмүүс байр сууриа илэрхийлж, юмаа яриад, юу хийх гэж байгаагаа яриад, барилдаж байгаа хоёр бөх шиг сайхан үзээд, дүн гарлаа дараа нь нэгэндээ баяр хүргээд, төрөө сайн авч яваарай гээд ингээд хар мөргүй сайхан цаашаа явдаг ийм л юм руу оруулахгүй бол түүнийг чинь тэр нэр дэвшигчид нь өөрөө эхлээд байна. Одоо эд нар юуны түрүүнд барьцаатай оруулдаг. За хүмүүс уулзалтандаа ирвэл цаас нэхээд баахан юм ярихаар “сонгуулийн үеэр болохгүй, сонгуулийн дараа ирээд ав” гэж жишээлэх юм бол хүмүүсийг санал өгүүлж байгаа байхгүй юу. Одоо дахиад эхэлбэл аягүй төвөгтэй. Дахиад Сонгуулийн хороо зөвшөөрөх хэцүү байхгүй юу. Тэгээд магадгүй одоо дахин ямар нэгэн сурталчилгаа өгөх боломж олголгүйгээр богино хугацааны дотор тодорхой хэсгүүд дээр ч юм уу дахин санал хураах маягаар явбал хүмүүс өөрийнхөө бодсон саналыг өгч магадгүй гэж бодож байна. Тэгэхгүй бол дахиад яг жинхэнэ сонгууль өгөх юм бол энэ чинь бараг жилийн ажил болно шүү дээ . Хуулиа өөрчилнө, дахиад нэр дэвшүүлнэ. Сонгуулийн ийм үед түүнийг чинь хурдан шийдэх асуудал бол дахин санал хураагаад асуудлаа нэг тийш нь болгочих гэж ойлгож байна. Дараа нь хууль, тогтолцоондоо өөрчлөлт оруулах асуудлаа тайван, ямар нэгэн сэтгэлийн хөдөлгөөнгүй хийх хэрэгтэй юм шиг санагдаж байна. Намын дарга нар бүгдээрээ байж байна. Н.ЭНХБАЯР: -За одоо ерөнхийдөө яриа эхэлчих шиг боллоо. Гарах гарцынхаа талаар тодорхой саналуудыг дэвшүүлээд, тохирох дээрээ тохироод, тохирохгүй дээрээ санал бодлоо хуваалцаад шийдлийг олъё гэсэн саналтай байна. Ингээд яриандаа оръё оо.

С.БАЯР: -Би нэг санал хэлэх үү?

Н.ЭНХБАЯР: -За Баяр дарга.

С.БАЯР: -Энд жишээлбэл яг энэ хүрээгээрээ яаж шийдэх вэ? гэх юм бол ихээхэн цаг, зав гарах байх. Тэгэхдээ бидний бодож байгаа зүйл гурав дахь хувилбар шүү дээ. Дараагийн асуудал дээрээ нам, намаас ерөнхийнарийн бичгийн дарга нарын хэмжээнд ажлын хэсэг байгуулъя. Тэгээд сонгуультай холбоотой асуудлаа яаж шийдэх юм бэ? Тэгэхдээ би жишээ нь Оюун даргын хэлсэн саналыг үндэс болговол ямар вэ? гэж санагдах юм. Хөнгөнөөс нь хүнд рүү нь гэдэг юм уу, хийж болохоос нь хийхэд төвөгтэй рүү нь гэсэн зарчмаар явбал яасан юм бэ? Эхлээд тоолж үзье. Тоолоод барахгүй бол хэсэг дээр хураая. Хэсэг дээр хураагаад болохгүй бол тойрог дээр хураая. Тэнд асуудал шийдэгдэхгүй бол шинэ сонгуулийн тухай асуудал тавья.

Н.ЭНХБАЯР: -Улам маргаан үүсгээд байна.

С.БАЯР: -Маргаан үүсгээд гэдэг дээр шийдэгдэхээргүй маргаан үүсгээд байгаа бол аливаа юм чинь цаанаа гарцтай байх ёстой шүү дээ. Гарцтай байх ёстой. Тэр үүднээс гар дор байгаа юмаа хэрэглэхгүйгээр, шууд хүнд рүү нь орохгүйгээр гар дор байгаа юмаа хийгээд үзье. Жишээлбэл, зөрчил маргаан, гомдол барагдаж байвал тэр. Үгүй бол санал хураалт руу оръё. Санал хураалт дотроо аль хэсэг дээр гэж үзэх юм, эсвэл бүхэлд нь тойрог дээрээ гэж үзэх юм уу? Тэгээд энэ ажлын хэсэг дээр юм гарна шүү дээ. Одоо манайх чинь 26 тойрогтой. Хэдэн тойрог дээр ийм маргаан, будлиан байна гэж үзэх юм бэ? Энгийн амьдралын логикоор аваад үзвэл 13 тойрог гэдэг 50 хувь. 13-аасаа гарах юм бол дахин сонгууль явуулахаар болж байгаа юм. 14 тойрог дээр хийх юм бол тийм ээ? Шинээр бүрдсэн Улсын Их Хурлын бүрэлдэхүүн хэзээ анхдугаар чуулганаа хийх бололцоотой вэ? гэхээр миний ойлгож байгаагаар би андуураагүй бол 57 хүн байж байж анхдугаар хуралдаанаа хийж болж байгаа юм. Тэгэхээр хөнгөнөөсөө хүнд рүү явна гэдэг энэ зарчим дээр 57 хүн рүүгээ ороод ирвэл улс төрийн намууд сонгуулийн тухай ярихаас өөр аргагүй болно. Тэр хүртлээ зөрчлийг шийдэж шийдвэрлэж болж байна. Хэсэг, тойрог дээр тоолох, хэсэгчлэн санал хураах гэдэг зарчмаар явбал ямар вэ? гэсэн санал төрөөд байна л даа. Энэ асуудлаар сүүлийн хэд хоног ярихад янз янзын, гомдолгүй тойрог гэж ер нь байгаа юм уу?

Тэр 13-аасаа хэтрээд явчихвал, 10 хэдэн тойрог гэдэг чинь бараг тэн хагас нь болчих гээд байгаа байхгүй юу. Яагаад? гэвэл ийм юм амьдрал дээр гарч магадгүй байна л даа. Өө, за энэ хажуу талын тойрог дээр энийг ингэж тоолоод, манай тойрог дээр зөрчилгүй гэж үзэж байгаа бол тэр ярихгүй шүү…

М.ЭНХСАЙХАН: -Тэгнэ шүү дээ.

С.БАЯР: -Үүнийг ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй. Энд нэгдүгээрт шударга ёс, хууль ёс гэдгээс гадна бүгд л өрсөлдөөнд орсон, бид бүгд л юманд орсон. Яривал хүн болгон манай тойрог дээр ингэж завхарч байсан байхгүй юу гээд боть боть гомдол, түүх ярих байх. Тийм хязгааруудтай зарчмуудтай байвал ямар вэ? гэж санагдаж байна. Хөнгөнөөс хүнд рүү нь явах.

За тэгээд тэр н өгөө нэг критическая точка гэж байдаг тэр точкоор даваад гарчих юм бол шинэ сонгуулийн тухай ярих асуудал. Лүндээжанцан дарга удаа дараа эрх зүйн үндэс байхгүй, шинээр сонгуупь явуулдаг эрх зүйн үндэс хаана байна? гээд байгаа юм. Гэхдээ эрх зүйн үндсийг И х Хурал бий болгодог. УИХ-ын бүрэлдэхүүн 2004 оноор байж л байна. Нөхцөл байдал шаардаж байна гэх юм бол зохицуулж болох байх гэж санагдаж байна.

6 сарын асуудал. Шинэ тогтолцоогоор сонгуулиа явуулъя гэсэн санал ч гарч байгаа юм. Би энэ саналыг зүрхэндээ их ойрхон хүлээж авч байгаа хүн. Гэхдээ 6 сарын уу? гэвэл хаашаа юм, одоо 7 сарын дунд болох гэж байна, 6 сарын дараа гэвэл цагаан сараар сонгууль болно . 6 сарын юмнууд чинь өөрчлөгдөхөөс өөр аргагүй болно шүү дээ гэх мэтээр эрх зүйн их олон асуудал байгаа учраас нам, намд өөрсдийнх нь хуулийн хэсэг байгаа. Зарим намын Ерөнхий нарийн бичгийн дарга нар хуулийн мэргэжилтэй хүмүүс байна. Энэ асуудлын ач холбогдлыг бодоод намын Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг оруулсан хэсгийг өнөөдрийн уулзалтаас байгуулаад, дараагийн уулзалт дээр тэдний хэмжээнд ярьсан юмаа хумьж яривал ямар вэ? Тэгвэл нэлээн баттай суурьтай, үндэстэй зүйл болох болов уу гэж надад санагдах юм. Бид одоо ингээд задгай гомдлоо ярих юм бол би ч гэсэн Сүхбаатар дүүргийг барьж юу боллоо доо гээд ингээдл…

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Та бол гарчихсан юм чинь дээ?

С.БАЯР: -Гарчихсан, гараагүйдээ асуудал биш. Ер нь завхарсан юм хаа сайгүй л болсон юм билээ. Энэ гарсан, гараагүйн асуудал бол их буруу ойлголт өгөх гээд байгаа юм. Жишээлбэл, өнөөдрийн Улсын Их Хурал харах царайнаасаа ондоо байна шүү дээ. Гарчихсан хүмүүс нь иймэрхүү царайтай, гараагүй хүмүүс нь овгоноод байгаа юм шиг.

Би бол асуудлыг тэгж хармааргүй байгаа юм. Энэ гараагүй улсуудын хорсол гомдол гэж үзэх юм бол буруу тийшээгээ явна. Ер нь Монгол Улсын хууль тогтоомж биелсэн юм уу, үгүй юм уу, шударга ёс хэрэгжсэн юм уу, үгүй юм уу, сонгуулийн үндсэн утга агуулга нь байсан юм уу, гээгдчихсэн юм уу? гэдэг л асуудал байгаа болохоос биш гарчихсан, гараагүйгээрээ талцаад үзээд байгаа зүйл огт биш.

Энхсайхан дарга хэдийнэ ярьж байсан . Эцсийн дүндээ энэ бол ирээдүйн УИХ, түүнээс байгуулагдах байгууллагуудын чадамжийн асуудал . Үнэн шүү дээ . Нэгэнт ийм юм болоод бид нар эгзэгтэй, үүнийг ямар нөхцөл байдал билээ?

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Ээдрээтэй.

С.БАЯР: -Ээдрээтэй нөхцөл байдлаас яаж хамтын хүчээр гарах вэ? гэж их сайхан уриалгад бид сая гарын үсэг зурлаа. Бид нар асуудлыг шийдэх чадвартай гэдгээ цөмөөрөө гаргах ёстой гэж санаж байна.

Н.ЭНХБАЯР: -За Энхсайхан дарга

М.ЭНХСАЙХАН: -Ерөнхийлөгч өө, бид нар уулзалтын дараа хоёр том намаас бусад нь уулзчихсан юмаа. Тэгээд Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ¬ийн тэргүүн танд бид нар нэг бичиг өгч байгаа юм. Текст нь намуудад гардуулчихсан байгаа.

Гол нь УИХ-ын бараг бүх тойрог дээр булхайтай, будлиантай гомдол, саналыг бүхнам эвсэл, тэдгээрээс нэр дэвшигчид, бие даан нэр дэвшигчид гаргачихсан байж байгаа. Тэгээд сонгууль хуйвалдааны шинжтэй болсон байна гэсэн олон нийтийн цуглаан Улаанбаатар хот, орон нутагт гарсан.7 дугаар сарын 01-ний өдөр МАХН-ын байрны өмнө болсон цуглааныг тодорхой зохион байгуулалттай бүлэг хүчирхийлэл, үймээн самуун болгож хувиргасан гэж бид нар үзэж байгаа юм. Дээрх хүчирхийлэлд хүний амь эрсэдсэн, эд материал, сэтгэл санааны хохирол учирсан. Тэгээд хамгийн гол нь үймээн самуун санаачлагчид нь энэ луйврын шинжтэй, УИХ-ын сонгуулиас сонгогчдын анхаарлыг холдуулах гэсэн улс төрийн хортой явуулгыг үйлдсэн гэж бид нар дүгнэж байгаа юм. Тэгэхээр энэ үймээн самууны үед 4 иргэний эсрэг буу хэрэглэсэн. Энд иргэдийн дургүйцлийг улс төрийн хонжоо болгох гээд ул с төрчид тэмцэлдээд байгааг бид нар харж байна гэж хэлж байгаа. Хамгийн гол нь гэмт хэргийг зохион байгуулсан этгээдүүд хэнийг гэж бид хэлж мэдэхгүй. Гэхдээ УИХ-д орох гээд тэмүүлж байгаа хүмүүс юм уу, сонгогдчихсон юм уу, сонгогдоогүй хүмүүс дотор байхыг үгүйсгэхгүй байна. Тийм учраас Монгол төр бохирдох учиргүй. Төрийн түшээдийн халдашгүй дархан байдал гэмт хэрэгтнийг хаацайлах үндэс болох ёсгүй гэдэг байр суурьтай байгаа. Тийм учраас үймээн самууныг санаачлагчид, хүний амь бүрэлгэсэн иргэд, төрийн цагдаагийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт этгээдүүдийг хууль хяналтын байгууллага тогтоож шийтгэхээс нааш сонгуулийн үр дүнг хүчинтэйд тооцох боломжгүй гэдэг санал дээр бид нэгдчихээд байна. Тэгээд Ерөнхийлөгч та Монголын ард түмнээс сонгогдсон, бүх ард түмний эв нэгдлийн баталгаа болохын хувьд уг асуудлыг анхааралдаа онцгойлон авч, гэмт хэрэгтнүүдийг төрд шургалуулахгүй байх, тэдэнд ял оноох, сонгуулийн луйврыг мөрдөн шалгах , ард түмний сонголтыг завхруулсан сонгуулийн төв болон бүх шатны байгууллагын ажил тнуудад хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авч, шударга ёс тогтоохыг Танаас хүсч байна аа.

Тэгээд УИХ -ын 2008 оны сонгуульд нэр дэвшигчдээр бид нар гарын үсэг зуруулах ажлаа эхэлчихсэн байгаа. Өчигдөр оройноос эхэлсэн учраас бүгд зурагдаагүй байх. Гэхдээ эн э ажил бүгд явагдаж байгаа. Өнөөдрийн хэмжээнд манай намаас нэр дэвшигчдийн хувьд гаргасан энэ юмаа Танд гардуулчихмаар байна. Бусад намууд бид нартай тохирсон учраас текст дээр гарын үсэг зуруулах ажиллагаа явагдаж байгаа. Бид бүх нэр дэвшигчдийн гарын үсэг цуглуулах ажиллагааг идэвхтэй хийгээд эхэлчихсэн байгаа гэдгийг хэлье. Тэгээд сая Баяр даргын тавьж байгаа саналаас харахад яах вэ, юмыг шийдэх гээд бүгдээрээ хичээгээд оролдоод байна л даа. Будлиан, маргаан гарсан юмнаас нь шийдчихье, болохгүй бол тойрог руу нь оччихъё, бүр болохгүй бол ингэсээр байгаад би бол цагийн алдагдал гарахгүйгээр нийгмийг улам л бусниулах байдал руу орчих болов уу гэж санаад байна.

Ер нь сонгууль нэг л биш болчихлоо гэдэг ойлголт олон түмэнд эргэлзээ болчихсон. Тэр утгаараа бид сонгуулийг дахихаас өөр арга байхгүй. Харин түүнийгээ их зөв тайлбарлаж, зөв гарцаар, угаасаа Сонгуулийн хууль маань өөрөө буруу болчихжээ гэдгийг Баяр дарга хүртэл телевизээр ярьж байсныг би харсан. Өчигдөр бид нарын уулзалт дээр ярьж байсан. Ягх ааная рьж байснаа санахаа больчихлоо. Ямар ч байсан намуудыг хүртэл дотор нь хэрэлдүүлдэг, муудалцуулдаг ийм сонгууль явдаг болчихоод байгаа байхгүй юу.

Ер нь явж явж монголчууд задардаг юмаа гэхэд ядаж нэг намынхаа түвшинд очиж задардаггүй, бүр нам дотор нь орж задалдаг ийм юм оруулчихсан маш буруу юм хийчихээд байгаа байхгүй юу. Тийм учраас энэ замаасаа хурдан татахгүй бол зарим нь сонгуулийн үнэмлэхээ гардаад авчихсан өөрийгөө УИХ-ын гишүүн гээд итгэчихсэн, тэгээд бид нар хэрүүл маргаан тайлна гээд яваад байдаг. Нэг хэсэг маань тэртээ тэргүй эсэргүүцнэ, тэгээд утгаа алдана. Нөгөө итгэчихсэн хүмүүс нь яаж ажиллах билээ. Ингээд л нийгэм бүхэл бүтэн хагаралдаан, зөрчил рүү орох аюул байна. Тийм учраас цагийг алдалгүй шийдэлд хүрээд, сонгуулийн асуудлыг шийдчихээд яаж хийх юм бэ? гэдэг дээр бүгдээрээ ахин дахин ярилцмаар байна.

Н.ЭНХБАЯР: -За санал. За Дорлигжав дарга

Д.ДОРЛИГЖАВ: -Саяын Баяр даргын хэлээд байна шүү дээ, одоо яг гаднаас нь очиж харвал хэцүү байхгүй юу. Зөрчил, гомдол олон янз байна. Зарим нь тоолъё гэж байгаа. Зарим нь дахин санал хураая гэж байгаа. Эсвэл Энхсайханы хэлж байгаа бүхэлд нь гэж байна, тийм ээ? Тэр үндэслэлүүдийг гаргаад, магадгүй бусад нь энэ тойрог дээр ийм юм болсон гэдгээ гаргаад, тэгээд энэ зөрчлүүдээ гаргаж ирээд цаг алдалгүй маргаашнаас яримаар байх юм.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Гомдлын жагсаалтаа юу?

Д.ДОРЛИГЖАВ: -Ер нь энэ юугаа яриад, ийм үед асуудлыг аль хэмжээнд ярих вэ гэж би тэгж бодогдоод байна. Хэрвээ жаахан шийдэл рүү явъя гэвэл. Би худлаа сонсоогүй бол та маргааш ойрын үед гадагшаа явчих юм шиг байна билээ, тийм ээ? Тиймээс бас төвөгтэй байна л даа.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Явахгүй ээ, наадам болох гэж байхад. Ерөнхийлөгч өө?

Н.ЭНХБАЯР: -За Жаргалсайхан дарга.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Бид энд ингээд юм яриад байдаг. Процесс маань ингээд үргэлжлээд яваад байна шүү дээ. Ер нь сонгуулийн булхайтай процесс нь ч яваад зарлагдаад л , энэ талбай дээр болсон байдал чинь өнөөдрөөс хойш маргааш ард түмэн чинь хүлээж байна шүү дээ. Бид нар чинь хов живэнд дуртай. Тэр ингэсэн байж магадгүй гээд л фантазлаад, газар аваад, түүнд нь энэ намууд уралдаж тайлбар хийх гэж оролдоно. Энэ процесс тийм юм болно биз дээ. Тэгээд энэ асуудлыг нэн даруй таслан зогсоох арга хэмжээ хэрэгтэй байна. Зүгээр яриад суугаад байх биш. Нэгд, ер нь Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагааг түр түдгэлзүүлбэл яасан юм. Тэр юм зарладаг барьдаг, түр үнэмлэх олгодог, олгодоггүй гээд.

Хоёр дахь алхам нь ажлын хэсгээ байгуулаад, намууд телевиз, радиогоор юмаа ярихдаа ямар маягаар тайлбарлах юм , хууль хяналтын байгууллагууд тэр хохирлыг, хохирсон иргэдийн асуудлыг эцсийн дүн гартал намууд түүний тухай ярихгүй ч гэдэг юм уу, тэр хохирогчийн тухай ч юм уу, тэр байшингийн тухай ч гэдэг юм уу. Тэгэхгүй бол энэ процесс чинь бид энд юм яриад л байдаг, тэнд яваад л байдаг. Тэгээд нийгмийг хагаралдуулчихсан, одоо айлууд хагарчихсан байна.

Хувьсгалт намынхан санаатайгаар өөрсдөө шатаасан гэсэн юм нэг хэсэг нь ярьж байна, зарим хэсэг нь энэ арай хэтэрлээ, даварлаа. Батзандан, Магнай, Жаргалсайханы толгойг нь тасд гэж ярих гэж байна. Ингээд айлууд чинь хагарчихсан сууж байна шүү дээ. Ерөөсөө энэ сонгууль булхайтай, ард түмэн чинь ядуу байна гээд нэг хэсэг нь ярьж байна. Одоо үүнийг 6 цагийн дараа шүдэнз хаяхад бэлэн болчихоод байна шүү дээ. Буцаад нийгмийг задлах, буцааджагсаалцуглаанхийеч гэсэнзалуучуудбайна. Тэгэхээр бид ажлын хэсгээ байгуулаад тодорхой ажил хиймээр байна. Зүгээр яриад л гомдоод маргалдаад байх биш. Яг тодорхой.

Тэр Их Хурал наадам өнгөртөл наадмаар шинэ төр байгуулагдтал хаа байсан юм . Монгол ёсыг алдагдуулаад яах вэ. Наадмаа дуустал байж л байна биз. Түүнийг тараах гээд яараад, үхээд, тэртээ тэргүй одоогийн дүнгээр бол ихэнх нь Их Хуралд сууж байгаа гишүүд буцаад орсон юм байх чинь билээ. Энэ маргаан чинь өөрөө хүмүүст аягүй том шарх авчирчихаад байна шүү дээ. Тэр шархыг яаж зөв эмчлэх вэ, энэ нийгэмд бусармаг ойлголтуудыг яаж зөв ойлголттой болгож авах вэ гэдэг чинь аягүй чухал болчихоод байна шүү дээ. Би ойлгож байна. Энэ 4, 5 хүний амь насаар дэнчин тавьж гарч ирсэн парламент яаж ажлаа явуулах вэ ? Явуулахгүй шүү дээ . Энэ гудам жинд хаячихсан улс төржсөн иргэд бөгөөд хөдөлгөөнүүд улс төржихгүй гэж бодож байна уу? Яах вэ дахиад танк гаргах уу, шоронд аваачиж хийх үү? Энийг бол чадахгүй шүү дээ, ойлгомжтой. Бид бол Чили биш. Чили биш шүү дээ, Монгол бол Монголоороо л байна. Тийм учраас Ерөнхийлөгчөө энэ дээр тодорхой арга хэмжээнүүд авмаар байна. Зүгээр ингээд маргалдаад, яриад л суугаад байх биш. Одоо энэ сонгуулийнхаа ээдрээтэй асуудлыг ажлын хэсэг байгуулж байгаад одоо түр зарлан зогсооё. Маргаан байдаг юм бол шалгавал шалгаад, ээдрээтэй асуудлыг шийдэж дуусгая. Тэр болтол наадмынхаа бэлтгэл ажлыг Улсын Их Хурал, Засгийн газар явуул. Монголын уламжилж ирсэн соёлыг хадгал. Энд 2 хүн түрүүлж орж ирсэн, сүүлдэж орж ирсэн нь чухал биш шүү дээ. Уламжилж ирсэн баяр наадмын ёслолыг аятайхан хийгээд өнгөрөөчих. Энэ хооронд намын дарга нар ажлын хэсэг дээрээ илүү анхаар. Энэ дээр бас нэг дутагдал байна. Энд суугаа намын дарга нарын асуудал биш шүү дээ. Нэр дэвшигчид, бие дааж ч орсон нь бүгдээрээ маш сэтгэл дундуур байгаа шүү дээ. Тэд нар ч бас хүн шүү дээ. Бид нар бүх иргэнийг ижил тэгш авч үзнэ гээд Үндсэн хуулиар заачихсан л байгаа шүү дээ. Нэг л хууль дор амьдарна, ажиллана гэчихээд нэг том нам гэхээр л түүний эрх ашигт байдаг юм шиг нийтэд ойлгуулдгаа болимоор байна. Ерөөсөө л Монгол Улсын, Монголын ард түмний эрх ашиг гэж байна уу гэхээс намын эрх ашиг түүний дээр хэзээ ч байх ёсгүй шүү дээ. Харсаар байтал нэг цаас гаргах гэж бид нар хичнээн ч юм ярив. Ажлын хэсэг гээд хэдэн хүн суусан чинь өнөөдөр бараг өдрийн тал хагасыг нь түүнийг ярьж өнгөрөөлөө. За телевиз, радио, би харин АН-ын даргад гайхаад байгаа. Би уг нь намын удирдлагуудыг нь дэмжээд телевизийг нээлттэй байлгая гэж Энхсайхан бид хоёр тэгсэн. Яах юм нэг талын мэдээлэл өгч. Тэгтэл эдний намын нөхдүүд хаалттай бодлого гэж санаачилга орж ирээд өөрсдөө тавьсан шүү дээ. Тэгээд түүнээс болоод Дорлигжав бид хоёр энд муудалцаж байгаа юм.

Ойлгомжгүй юмнууд их болж байна . Нам , намынхан яагаад өөр дээрээ энэ асуудлуудаа ярихгүй байгаа юм. Намын дарга нь энэ асуудлаа нам дээрээ ярьж шийдэж чадахгүй бол намын дарга хийгээд яадаг юм гэдэг асуудал гарна шүү дээ. Тэгээд энэ ажлын хэсгийг яаралтай байгуулъя. Энэ сонгуулийн бүх хэсэг, тойргийн хороон дээр булхай, луйвар гээд өчнөөн хэрүүл, маргаан гарчихаад байхад юу ч болоогүй юм шиг. Дээр нь нийгэмд ийм ойлголт байна л даа. Ерөөсөө энэ талбайн жагсаал, цуглааныг улс төрийн өнгө аясыг нь авч хаяж будаад , хэдэн террорист, экстремистүүд орж ирээд хийчихсэн юм шиг шоу жүжиг тоглох юм бол энэ ард түмэн доромжлол гэж ойлгоод буцаад бүгдээрээ гарч ирнэ. Юун наадам. Наадмаас ч илүү айхтар юм болж хувиргаж болзошгүй тийм нөхцөл бүрдчихээд байгаа юм. Тийм учраас байдал цаашаа даамжрах аюул байна аа, Ерөнхийлөгч өө? Би хөдөлгөөний залуучуудтай өнөөдөр таарч уулзлаа. Ирж ч уулзлаа. Ерөөсөө бид цамцаа тайлаад талбайд нүцгэн гарч сууна, яахыг нь харъя, буудахыг нь харъя ч гэсэн залуучууд маш их байна. Юмыг заавал эцэст нь тулгаад ч юм уу, юмыг болгочихоод, дараа нь нэг их сүртэй хоосон арга хэмжээ авах гэж байгаа юм шиг дүр эсгэцгээгээд энэ чинь өөрөө утгагүй асуудал байна шүү дээ. Та Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд улс орны ээдрээтэй, энэ эмх замбараагүй байдлууд түрүүчийнх нь гараад байхад эрүүгийн хэрэг мэт авч үзээд хаана гэж байгаа бол нийгэм одоо тэгэхгүй ээ. Залуучууд задарчихсан байна. Ерөөсөө бүхэлдээ задарчихсан. Тэгээд энэ чинь ганц Улаанбаатар хотод биш, хэд хэдэн хотуудад цуглаан, жагсаалуудыг өрнүүллээ, зохион байгууллаа, юм харагдаж байна шүү дээ. Үүнийг эвтэйхэн төрийн хэмжээнд найруулга хийгээд засварлаад үлдчихнэ гэвэл буруу. Миний хувьд гол нь гарах, гарахгүй дээ биш. Сонгууль шударга тогтолцоо руугаа орчихоосой, гол нь тэр шүү дээ. Иргэдийн хүсээд байгаа ч тэр юм билээ. Ерөөсөө үүнээс болж л ард түмэн бухимдлаа тайлж байна шүү дээ. Үүнийг өөр аясаар тайлбарлах гээд, тэгээд Ах намын хувьд б олчимгүй загнаж байна. Телевиз, радио хаалгачихаад МАХН-ын байраа яриад өрөвдүүлээд, нэг уйлсан нөхөр гаргаад л. Ерөөсөө тэр нас барсан хүмүүсийн тухай гаргахгүй. Танай намын гишүүд тэд нарын төлөө яагаад уйлдаггүй юм? Хөөрхий дөрвөн сайхан залуу амь нь үрэгдчихлээ гээд нэг ч уйлж байгаа хүн байхгүй. Морин хуур эвдчихлээ гээд л уйлаад байх юм. Энэ чинь нийтээр нь хүний зэвүүцлийг хүргээд байна шүү дээ.

Тэгээд МАХН-ын байр, нийт өмч хөрөнгө нийлээд 10 миллиард юм бол тэгвэл бидний өчнөөн зуун миллардыг луйвардаад идчихсэн шүү дээ. Тэрийг яах гэж байгаа юм? Маргааш та нар харж байгаарай яг тийм асуудал телевиз, радиогоор нэвт явах юм билээ. Тийм учраас үүн дээр арай жаахан өөр өнцгөөс харж, төрөө жаахан гоё харагдуулмаар байна. Тэгэхгүй бол би ч энэ дотор байсан байгаагүй, хэн нь ч байсан төр нь ийм муухай харагдах юм бол ард түмнээ яаж уриалан дуудаж улс орноо хөгжүүлэх юм бэ? Цаашдаа явахгүй шүү дээ. Сонгууль бол яриад байх юм байхгүй ээ. Бүртгэл энэ тэр гээд тэр чигээрээ булхай. Нэгдүгээр хороололд эзэн нь байхгүй ганц хүнтэй айл, манай нэг найз байдаг юм. Сонгуулиа өгөх гээд очсон чинь тэдний нэр дээр 3 хүн оруулаад сонгууль өгчихсөн байгаа юм чинь. Тэгээд тэр хүүхэн бөөн юм болоод хэрүүл хийсэн. Зүгээр л хамгийн энгийн жишээ. Үүнийг яаж хүчин төгөлдөр гэж үзэх юм. Тэр хэсгийн хороон дээр Элбэгдорж дарга аа үнэхээр оруулаагүй шүү. Ардчилсан нам, Хувьсгалт нам яг нийлчихсэн бид нар шаардлага тавиад бүр бараагүй . Зүгээр ажиглагчаар хэдэн юм оруулсан. 10 метрийн цаана зогсоож байгаад л хөөгөөд гаргачихсан, тэгээд л боллоо. Ийм байж болмооргүй байна. Тэгээд энэ хоёр том нам цаашдаа ээлжилж юм уу, хамтраад төр барих байлгүй дээ. Одоо хүлээн зөвшөөрч л байгаа шүү дээ. Гэхдээ ард түмний бэлэнчилдэг, танай хөтөлбөрүүд үү, эцсийн бүлэгт эргээд төрийн толгойг залгихюм байна билээ. Мөрийн хөтөлбөрүүд дандаа бэлэнчилсэн, амласан хоосон амлалт, үүргүүд, үгүй яах вэ мөнгөтэй болчихвол зарлаад тарааж өгнө биз. Болоогүй байгаа юмыг чинь өгнө гэж сонгууль хийж болохгүй шүү дээ. Энэ нэг дэх асуудал.

Дараа нь архидан согтуурал газар авч байна. Энэ хүмүүс эрүүл үедээ ийм ажил хийхгүй ээ . Энэ залуучууд чинь бас хятадын иргэдийг бодвол ном уншчихсан, олон мэдээлэл авдаг залуучууд шүү дээ. Согтуудаа уур хилэнгээ илүү тод яруугаар харуулж байна шүү дээ. Сая сонгуулиар машин, машинаар архи ачиж аваачиж тараасан. Тийм болохоор бид сонгуулийн сурталчилгаа яаж хийх юм, яаж юм ойлгуулах юм?

Ах нам намынхаа байранд том бар, ресторан, архины мухлаг байлгадаг чинь хамгийн том алдаа. Та нар өөрсдөө дүгнэлт хийх хэрэгтэй. Яагаад бүхэл бүтэн төрийн бөгөөд намын байгууллагад бар, ресторан байх ёстой юм, архи зардаг газар байх ёстой юм? Надад бичлэгүүд нь байна. Залуучууд нэг хэсэг нь дэлгүүрт байгаа тэр архийг авч уух гээд дайрч байна билээ шүү дээ. Хоёр хоёроор нь тэвэрчихсэн, энгэртээ нуучихсан. Үүнийгээ хэнд бурууг нь тохох юм, тэр Магнайд уу?

Жишээ нь нэг хэсгийг нь тэр архи дуудаж байна шүү дээ. Жаргалсайхан гарахдаа биш, гол зорилго нь сонгуулийг тодорхой болгоё, ойлгомжтой болгоё, энэ зөрчлүүдийг илрүүлье, яг шударга болгоё. Энэ дээр ийм булхай гарсан байна гэж. Нийгэмд зөв ойлголт өгье. Тэгэхгүй бол энэ явахгүй. Энэ бусад жижиг намууд, нэр дэвшигч нар, бид нар Их Хуралд сууж үзээгүй биш, орсон, ороогүйдээ биш. Зүгээр л нэг уур, хилэнц хүрээд байгаа ганцхан юм яагаад ийм муухай булхай, а рга зам хэрэглээд байгаа юм ? Та түрүүн сонгуулийнхаа дүрэм, хуулийг өөрчил гэж байна. Хуулийг хэрэгжүүлдэг хүн байхгүй бол хуулийг мянга өөрчлөөд яах юм. Танай хоёр нам чинь хуулиа хэрэгжүүлдэггүй шүү дээ. 18 жил баахан хууль гаргасан, бүгдийг нь өөрсдөө зөрччихөөр чинь яаж хууль гаргаад юм сайн болно гэж ойлгоод байгаа юм. Хуулийн хэрэгжилт дээр хяналт тавьдаг нэг ч байгууллага байхгүй байна шүү дээ. Сая сонгуулийн хороо, дүүрэг хэсгийн хороон дээр ажиглагч нар гэдэг чинь хяналт тавьж байх ёстой улсууд шүү дээ, хамгийн их өндөр эрх дархтай байх ёстой. Гэтэл тэд нарыг ямар ч эрх мэдэлгүй аваачаад зоочихсон байна билээ шүү дээ. Тэгэхээр тэр хууль яаж хэрэгжих юм, үндэс байхгүй шүү дээ. Тийм л юм болсон. Ажиглагч нар хамгийн эрх дархтай байх, шууд таслан зогсоогоод, юмыг нь лацдаж ломбодож чаддаг байх ёстой шүү дээ.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Танайхаас эхлээд сонгууль хийлгэхгүй байлгүй.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Үгүй яалаа гэж дээ. Булхайг нь дор дор нь засаад явдаг механизмыг нь бас бүрдүүлэх хэрэгтэй шүү дээ.

Н.ЭНХБАЯР: -Тодорхой саналуудаа ярь.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Жаргалсайхан 666 удаа нэг юмаа ярьж байна.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Үгүй, би үүнийг ярихгүй яадаг юм. Та нар маргааш бушуухан Их Хурлаа татан буулгаад л Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдээ зарлах гээд бэлтгээд байж байгааг чинь би мэдэж л байгаа шүү дээ. Тэгвэл та нар нийгмийн бухимдлыг энэ чигээр нь хаях гэж байгаа юм уу, зүгээр эрүүгийн гэмт хэрэг болгож хаях гэж байгаа юм уу. Энэ биш шүү, сая Сүхбаатарын талбай, танай ордны үүдэнд улс төрийн тэмцэл болсон шүү. Үүнийгээтанар ялгажсалгах хэрэгтэй. Ойлгож байна. Та нар морин хуур эвдээд идчихсэн юм болгох гээд ухуулаад байгааг чинь харж байгаа. Тэгээд нэг муу хэдэн ядарсан хүүхэд дээр хэргийг нь тохож хаях гэж байгааг чинь ч мэдэж байна. Тийм юм байж болохгүй за юу. Энэчинь улс төрийн бухимдал тэмцэл өрнөсөн. Үүнийг чинь бүх нийт, ард түмэн, дэлхий бүх камераар бичиж аваад харчихаад байна.

Н.ЭНХБАЯР: -За. Өөр санал? За Оюун дарга.

С.ОЮУН: -Би ингэж бодож байна л даа . Ойрын, хэтийн гээд хоёр асуудал, хоёр зорилт байх шиг байна. Ойрын гэдэг нь энэ сонгуулийн үр дүнг яах ёстой вэ. Хэтийн гэдэг нь ерөнхийдөө сонгуулийн тогтолцоо, сонгуулийн процедур, ардчиллын хэм хэмжээ, шинэ хэм хэмжээний төрөл хэрэгтэйг бүгдээрээ мэднэ. Зөвхөн энэ сонгууль дээр бүх юм луйвардчихсан юм биш шүү дээ. Сонгуулиас сонгуульд, жилээс жилд ардчиллын стандарт буусаар байгаад л халиад эхэлж байгаа байхгүй юу. Энд бол хариуцлагыг чи, би гэлтгүй бүгдээрээ л хүлээх ёстой . Эрх барьж байсан намууд, сөрөг хүчин байсан намууд, гуравдагч, дөрөвдөгч, бид нар ч гэсэн бас хүлээлцэх л ёстой.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Бид нар хүлээлцэхгүй. Бид нар хэзээ ч хууль зөрчиж байгаагүй.

С.ОЮУН: -Та ч гэсэн ноосон цамц тараагаад л явж байсан.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Уучлаарай. Сонгуулийн өмнө би өөрийнхөө тойрог дээр ажиллаад, улсын хөрөнгөнөөс аваагүй шүү дээ.

С.ОЮУН: -Тэр нь хамаагүй, энэ хуульд чинь болохгүй гээд биччихсэн л байгаа байхгүйюу.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Оюун аа, би сонгуулиар өгөөгүй шүү дээ.

С.ОЮУН: -За яах вэ, Жагаа.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Би жил бүр шинэ жилээр өгдөг юм.

С.ОЮУН: -Жишээлбэл телевизээр сонгуулийн өмнө тэр Чойжилсүрэн билүү 10 мянган төгрөг тараасан гээд баахан гарлаа шүү дээ. Сонгуулийн өмнө хугацаа нь болоогүй байхад тараалаа гээд баахан 10 мянган төгрөг тараагаад байсан. Тэр бол хууль зөрчсөн шүү дээ. Тэгсэн хэрнээ л гараад ирж байгаа байхгүй юу. Ардчилсан нам ч хууль зөрчсөн газрууд байгаа, МАХН ч байгаа. Уучлаарай. МАХН гэдэггүй гэсэн. Хувьсгалт нам ч байгаа. Бид нар ч гэсэн хууль зөрчсөн гээд гараад ирэх юм бол ямар нэгэн байдлаар гараад ирэх л байх. Тэгэхээр өргөс авчихсан юм шиг за одоо нэг ингэчихвэл ингэчихнэ гээд шийдэгдэхгүй учраас ер нь цаашдаа энэ шинэ хэм хэмжээгээ яаж нэвтрүүлэх юм? Ядаж лоомдохгүй байя, 10 мянган төгрөгөө тараахгүй байя гээд л түрүүчийн сонгууль, Хөвсгөлийн нөхөн сонгуулиас л яриад дийлээгүй шүү дээ. Ардчилсан нам 10 мянгыг тараагаад л, тэгэнгүүт Хувьсгалт нам 20 мянгыг тараагаад л ингээд энэ чинь олон жил болж байгаа байхгүй юу. Ингэхээр цаашдаа яах юм бэ? гэдэг том асуудлаа тусдаа яриад, сонгуулийн процедур хуулиа өөрчлөх байх. Үүнийгээ нэлээд нухацтай хийхээс өөр аргагүй гэдгийг бүгдээрээ ойлгосон байх. Одоо энэ сонгуулиа яах вэ гэхээр тусдаа тэр ажлын хэсэг нь гараад ядаж хуульд хичнээн муу, сайн гэж байгаа ч, хичнээн муу гэж байгаа ч гэсэн энэ хуульд жишээлбэл хэсэгт явуулсан санал хураалтыг яаж хүчингүй болгох вэ, тойрогт яаж хүчингүй болгох вэ? гэсэн тодорхой заалтууд байж байгаа л даа . Жишээлбэл сая яриад байгаа санал хураалтын дүнг гажуудуулахад хүргэсэн бол, тэгсэн бол, ингэсэн бол, санал тоолох журмыг зөрчсөн бол дахин тооллого явуулна гээд тодорхой биччихсэн байж байгаа.

Эсвэл санал хураалтад ноцтой нөлөөлөхөөр байвал дахин санал хураалт явуулна гээд тодорхой заалтууд байгаа байхгүй юу. Үүнийхээ дагуу бид нар ядаж энэ сонгуулийг арай жаахан цэгцтэй болгох хэрэгтэй. Түүнээс биш аягүй томоор яриад л, бүх юман дээр зөрчил луйвар байна гэвэл тэр чинь 18 жил бага багаар нэмэгдсээр байгаад бий болчихсон нөхцөл шүү дээ. Түүнийг ганц өргөс авчихсан юм шиг яг шийдэж болохгүй учраас нэг хүн нь биш, нэг нам нь биш, бүгдээрээ л ямар нэгэн байдлаар үүнд оролцчихсон учраас шинэ хэм хэмжээ, шинэ стандартыг яаж нэвтрүүлэх вэ, энэ хуулиа яаж өөрчлөх вэ, ядаж намууд сууж байгаад бид нар үүнээс хойш мөнгө тараахгүй шүү, намын даргаасаа авахуулаад адъютантууддаа хэлдэг юм уу, шинэ хэм хэмжээн дээрээ бас тохирох хэрэгтэй л дээ. Тэр нь ямар ч байсан цаашдаа зайлшгүй хийх ёстой асуудал. Түүнийг яриад л байх юм бол 2, 3 долоо хоногтоо хийж чадахгүй шүү дээ. 1, 2 гэж тавиад одоо яг байгуулагдаж байгаа ажлын хэсэг бол энэ сонгуулийнхаа хуулийн хүрээнд будлиантай болсон тойргууд дээрээ асуудлуудыг дахин яаж шийдэх гээд үзэх вэ? гэж явсан нь дээр байх. Тэгэхээр ингэж ялгаж салгахгүй бол эцэс төгсгөлгүй урт дуусахгүй тийм юм болчихно л доо.

Хоёрдугаарт, нэгэнт дахин санал хураалт, тооллого явуулна гэж байгаа бол хэдийгээр хамгаалалттай байгаа ч гэсэн саналын хуудсуудыг ахиж яаралтай хамгаалалтад авах юм уу хэлэх хэрэгтэй. Баяр сайдыг байвал би хэлье гэж бодож байсан юм.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тэр ч өнгөрсөөн.

М.ЭНХСАЙХАН: -Тэр зам руу өнгөрсөн.

С.ОЮУН: -Үгүй ээ үгүй, өнгөрсөн гээд хаячихаж болохгүй шүү дээ. Одоо байгаагаар.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Байгаагаар нь хамгаалалтад авах нь зөв өө.

С.ОЮУН: -Тэгээд өнгөрсөн бол дахиж тооллого явуулахад зөрүүтэй гараад ирнэ шүүдээ.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Наадах чинь солигдчихсон.

С.ОЮУН: -Үгүй ээ үгүй, физически солих гээд үзээрэй. Физически солихоор энэ чинь 4 хүн саналаа өгсөн учраас яг өөрийнхөө уншсанаар солихын тулд би бас өөрөө бодож үзсэн л дээ. Яг уншихдаа л сольж байгаа шүү дээ. Тэр дээр юм солихгүй байгаа шүү дээ. Уншихдаа сольж байгаа юмыг чинь тааруулж нийлүүлэх гэж хэцүү байхгүй юу. Тийм болохоор зөрүүтэй гарна. Зөрүүтэй гарч байгаа учраас будлиантай, будлиантай бол дахин санал хураалт гээд явчих байхгүй юу.

Д.ДОРЛИГЖАВ: -Зөвхөн тооллогын зөрчил гарна гэж үзнэ, тийм ээ?

С.ОЮУН: -Одоо уншихад хамгийн гол нь бас нэг…

Д.ДОРЛИГЖАВ: -Уншихаас өөр газар гарч байгаа юу?

С.ОЮУН: -Гарч байгаа. Унших дээр гарч байгаа гэдэг маш их проблемууд байгаа шүү дээ. Тэгэхээр одоо худлаа, үнэн, шал нэмэргүй гээд хаячихаж болохгүй. Одоо байгаа юмаа хамгаалах хэрэгтэй шүү дээ. Өнгөрсөн гээд хаяж болохгүй.

Д.ДОРЛИГЖАВ: -Оюун аа , аливаа сонгууль аль ч улс оронд жижиг сажиг зөрчил гарч л байдаг. Гэтэл наадах чинь системийн юм байхгүй байна шүү дээ.

С.ОЮУН: -Системийн юм чинь зөвхө н бид биш бүгдээрээ гаргаж байгаа байхгүйюу.

Д.ДОРЛИГЖАВ: -Тэгээд төрийн байгууллагаа ашиглаж байгаа , чи ойлгож байна уу?

С.ОЮУН: -Үгүй тэгээд аль аль нь гаргаж байгаа байхгүй юу.

Д.ДОРЛИГЖАВ: -Аль аль нь юм уу, тийм ээ?

С.ОЮУН: -Аль аль нь гагргаж байга а. Хэсэг , хороодын дарга олон хүмүүс байна. Хороодын дарга нар Ардчилсан намын ч хүмүүс байж л байгаа.

Д.ДОРЛИГЖАВ: -Улаанбаатар хотын ямар нэг хороо байдаг шүү дээ, хорооны дарга түүний жаахан зайнд ажил хийж байгаа.

Ё.ОТГОНБАЯР: -Тойргийн хороонд тоогоо яг тулгавал Улаанбаатар хотод манайхаас 92 хүн, танайхаас 3 хүн л байгаа шүү.

С.ОЮУН: -Түүнийг цаашдаа шийдэхээс өөр арга байхгүй. Өнөөдөр өргөс авчихсан юм шиг гомдлуудаа яриад байвал дуусахгүй.

Ц.НЯМДОРЖ: -Ардчилсан намын тэр сонгуулийн салбар хороод дээр болсон гишүүдэд итгэхгүй байгаа юм. Хувьсгалт намд ч итгэхгүй байгаа. Бүгд найрамдах ч байгаа, Иргэнийх ч байгаа.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Манайх байхгүй.

Ц.НЯМДОРЖ: -Байгаа.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Оруулаагүй ээ. Ажиглагч нар байгаа.

Ц.НЯМДОРЖ: -Ийм сонгуулийн хэсэг, салбар тойргийн хороод албан ёсоор орсон гуравны нэг гээд сууж байгаа хүмүүсийн чинь тухай ярьж байна. Тэр хүмүүс чинь л тоолсон. Ажиглагчид тэнд сууж байсан.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тэр хүмүүс тоолоогүй. Манайхаас нэг ч хүн байхгүй.

Ц.НЯМДОРЖ: -Тэр хүмүүс чинь мэдэхгүй байгаа юм бол үүнийг мэдэхгүй байна гээд нэрсийн жагсаалтыг нь гаргаад, худалдагдсан гэж үзэж байгаа бол баримтыг нь гаргаад ир. Хувсгалт нам ч тэр, Ардчилсан нам ч тэр.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Үгүй ээ, нам, намынхаа хүмүүсийг өөрсдөө намууд нь шийдье. Тойрог дээр гарсан булхай, фактууд хангалттай байна. Түүгээрээ явья.

Ц.НЯМДОРЖ: -Тийм л юм болоод байгаа юм.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Юу гэж байгаа юм, одоо намынхаа хүмүүсийг шийдэх ажил руу орох нь байна шүү дээ тэр чинь.

С.ОЮУН: -Бүтэн жилийн юм бий болох нь байна шүү дээ.

Ц.НЯМДОРЖ: -Үгүй ээ , харин тийм болоод байгаа байхгүй юу. Өөрийнхөө хүмүүсийг салбар, тойрог, хэсгийн хороодод адилхан хувиар оруулчихаад, одоо тэр бүгддээ итгэхгүй нэг намынхан орчихсон юм шиг яриад суугаад байгаа байхгүй юу.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Манай Сонгинохайрхан дүүрэг бол нэг л намынх байсан.

Ц.НЯМДОРЖ: -Манай Увс аймгийн сонгуулийн тойргийн хорооны дарга нь Ардчилсан намын хүн. Яг сонгууль явагдаж байхад Хувьсгалт намынх хэрэггүй гэчихээр ихэнх нь энд байсан учраас Ардчилсан намынх байнга эвгүйтэж байсан

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тийм үү, Дорлиг оо?

С.ОЮУН: -Манай тойргийн хорооны дарга бол Ардчилсан намынх.

Д.ДОРЛИГЖАВ: -Эцсийн хувилбартаа өнөөдөр хэн, аль намын хэн байх асуудал байгаагүй, байхгүй.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Жишээ нь танай дээр хэн байсан юм?

Д.ДОРЛИГЖАВ: -Одоо тэгээд тэр намын хүн, энэ намын хүн гэдэг бол формальный болчихоод байгаа байхгүй юу.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Үнэн.

Д.ДОРЛИГЖАВ: -Намаар нэг их айхтар тэгж байгаа юм байхгүй.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Цаагуураа холбоотой.

Ц.НЯМДОРЖ: -Одоо жишээ нь Хувьсгалт намынхан ялагдсан тойрог дээр манай сонгуулийн хэсгийн хороонд орсон нөхдүүд худалдагдсан гэж Отгонбаяр тийм юм ярьсан шиг байгаа юм. Ардчилсан намынхан ялчихсан тохиолдолд Ардчилсан намынхан тийм юм яриад, яг хэрэг дээрээ өөрснөө хүмүүсээ ажиллуулчихаад тэд нартаа итгэхгүй яриа л гаргаад байгаа юм.

Д.ДОРЛИГЖАВ: -Эцсийн эцэст тэд нар сонгуулийн хорооны ажилчид байхгүй юу. Намын өмч хөрөнгө юм уу, эсвэл хүнээ хамгаалах асуудал биш байхгүй юу. Сонгуулийн хорооны ажилтнууд. Сонгуулийн хорооны ажил хуулийн дагуу явсан уу, үгүй юу, тэнд хуулийн зөрчил гарсан гэдэг талаас нь бид ярьж байна шүү дээ.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тийм, тийм. Зөв.

М.ЭНХСАЙХАН: -Энд сууж байгаа хүмүүс бид нар намаа төлөөлж чадаж байна уу, үгүй юу гэдэг асуудалд их санаа зовж байна. Хоёр, гурван удаа тань дээр уулзлаа Хувьсгалт намын хүмүүс бүгд өөр өөр юм ярих юм. Ерөнхий сайд нэг юм ярих юм, Нямдорж нь нэг юм ярих юм. Отгонбаяр нэг юм ярих юм. Ардчилсан нам ч ялгаа байхгүй. Элбэгээ дарга л дандаа орж ирж байгаа болохоор арай тогтвортой юм ярьж байх шиг байна. Дорлигоо нэг өөр юм ярих юм. Мэдэхгүй. Бид нар энд суухын утга учир байна уу? Ингэж бодогдохоор болчихоод байгаа байхгүй юу. Нөгөө гардаг хэрүүл нь байж л байна.

Цорын ганцхан асуудал ерөөсөө бүх шалтгаан энэ юм л буруу болсон. Түүнийг л бушуухан зогсоохгүй бол бүх юм хяналтаас гардаг шүү. Бид нар түймэр асааж явж байгаа шүү. Түймэр асааж яваа шүү. Түймэр чинь эхэлчихсэн байгаа шүү. Түүнийгээ шийдье гэдэг юман дээр нэгдлээ олж чадах уу, үгүй юу? Чадахгүй байгаа бол гарц олохын төлөө нам, нам дотроо ажиллацгаая. Түймэр асаагаад л явах юм. Бид нар түймэр асаагаад л суугаад байгаа юм. Юмаа хяная, хянаж чадахгүй. Элбэгээ дарга гараад хянаж чадахгүй гэж бодож байна. Тэр сонгогдсон хэдийгээ хянаж чадахгүй. Сонгогдчихсон гээд өөрийгөө бодчихсон хэдэн хүн байна, тэнд байгаа хүмүүсээ хянахгүй, би бүх зовлонг нь мэднэ. Хувьсгалт нам ч гэсэн адилхан. Нэг л юм бий. Бүх зовлонг хаанаас ургуулсан түүнийг боль гээд хэлээд, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө тал тал тийшээ гүйх хэрэгтэй шүү дээ. Тэгж байж энэ улс чинь зогсох юм уу гэхээс биш, ингээд хэрэлдээд суугаад л, тойрог тойргийнхоо юмыг яриад л суугаад байвал түймэр асаад л байна.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тийм ч учраас бид нар энэ асуудлыг таны дээр хэлдэг ажлын хэсэг байгуулах юм уу гээд албан бичиг, уриа гарг ачихаад байгаа шүү дээ. Хамгийн сүүлд сонгуулийн тойргийн хороо энэ маргаантай асуудлыг шийдтэл элдэв үйл ажиллагаа явуулахыг зогсоогоод, ажлын хэсэг гаргаад шалгалт хийлгээд энэ асуудлыг таслан зогсоож өгөөч ээ.

Н.ЭНХБАЯР: -Ийм саналууд гаргалаа гэж ойлголоо. Яриа нэлээн удчихсан учраас би бас базаад яваад байхгүй бол утгагүй яриа юм шиг болчихож магадгүй.

Нэгдүгээрт, сонгууль будлиантай болсон гэдэг дээр янз янзын газруудад янз янзын шалтгаан байгаа байх. Ерөнхийдөө бүх ярьсан ярианаас үзэхэд тийм алдаа дутагдал гаргалаа гэдэг дээр улс төрийн хүчнүүд ерөнхий ижил ойлголт байх шиг байна гэж харагдаж байна л даа. Үүнтэй холбогдуулаад тодорхой ямар саналууд гарсан бэ ? гэдэг дээр миний ойлгосноор та бүхэн маань ч дор дороо ярих шиг боллоо. Баяр дарга түрүүн багаас нь том руу нь явъя гэж тодорхой санал тавьсан. Өргөдөл ирсэн будлиантай гэж байгаа хэсэг дээр эхлээд тоолоод үзье. Тэнд тоолж үзээд нэг, хоёр ч гэсэн тоо зөрвөл, зөрчил илэрвэл яг тэр хэсэг дээр нь санал хураалт явуулъя. Тэр санал хураалт нь тэр хэсэг дээрээ явлаа гээд түрүүн Энхболд гишүүн ч гэсэн хэлж байна. Тэр нь нийт тойргийнхоо дүнд нөлөөлөхөөр байвал нэгдүгээр шалтгаан, эсвэл Баяр даргын хэлдгээр тэр нь хүртэл будлиантай болоод, маргаантай болохоор байвал тойрог дээр нь санал хураалт явуулъя, хоёрт.

За тэгээд 13, 14 тойрог дээр будлиан үүсвэл улсын хэмжээнд сонгууль явуулах ийм байдал руу ч орж магадгүй. Тэгэхээр улсын хэмжээнд шууд сонгууль явуулъя гэдэг нэгдүгээр алхмаас эсрэгээр, өөрөөр хэлбэл дороос нь буцаж засах гээд үзье. Дороос нь засчихаад гомдол нь ил гарчих юм бол тэгээд шинэ Их Хурал руугаа оръё. Нэг ийм тодорхой санал тавьсан, тийм ээ? За хоёр дахь санал миний ойлгосноор Оюун гишүүний хэлж байгаа санал бол төстэй. Бас л эхлээд тоолоод, шалгаад үзье. Тоо нь зөрвөл түүнийг засч залруулах арга хэмжээ авъя.

Жаргалсайхан даргын ярьсан тодорхой санал бол одоо энэ сонгуулийн хороодын үйл ажиллагааг зогсооё. Урьдчилсан дүн зарладаг ч гэх шиг, зарладаггүй ч гэх шиг. Үүнтэй холбогдуулаад түрүүн Оюун гишүүн хэлсэн үү?

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тэгсэн, хамгаалалтад авах.

Н.ЭНХБАЯР: -Тоолсон бүх хуудсуудыг хамгаалтад авъя гэсэн тодорхой санал гаргасан. Би Долгоржав зөвлөх рүү өгсөн. Тэгээд энэ дээр санал хураах бололцоотой бол санал хураачихъя.

Баяр даргын гаргасан санал бол Ерөнхий нарийн бичгийн дарга нарын хэмжээнд байнгын ажиллагаатай ажлын хэсэг Ерөнхийлөгч заавал 3 цагт дууддаг биш. Өөрсдөө өдөржингөө ч хамт сууж болно. Өдөртөө хэд хэд цуглараад суучихаж болох ийм ажлын хэсэг гаргаж ажиллуулъя гэсэн санал байгаа юм.

Д.ДОРЛИГЖАВ: -МАХН-ын дарга байлцаж баймаар байна л даа. Бид хоорондоо яриад ажлын хэсэг байж байдаг юм шиг асуудлыг хурдан шийдээд нэг тийш нь болгоё гэвэл шийдвэр гаргах түвшинд байж байгаад зарчмын гол асуудалдаа хүрээд чиглэлээ гаргамаар байна.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тэгээд юу саад болоод байгаа юм?

Н.ЭНХБАЯР: -За ийм саналтай байна, тийм ээ?

Д.ДОРЛИГЖАВ: -Яагаад? гэхээр хурцадмал санал байгаа учраас шийдэл гаргаж өгөөд нийгмийг тайвшруулах асуудал байгаа байхгүй юу.

Н.ЭНХБАЯР: -За.

Д.ДОРЛИГЖАВ: -Тэгэхгүй бол бид ярьж байна шүү, бид зөвлөж байна шүү гэдгээр яримааргүй байна.

Н.ЭНХБАЯР: -Саяын тодорхой саналуудыг шийдээд явах асуудал байна л даа. Намын дарга нар заавал байлцаад байя гэвэл санал дээрээ тохиръё.

С.БАЯР: -За яах вэ, би энд Дорлигжав даргаас зориуд асуумаар байна. МАХН-ын дарга байхгүй болчих гээд байгаа ямар мэдээлэл байгаа юм бэ?

Д.ДОРЛИГЖАВ: -Би гадаадад явах юм гэж сонссон, худлаа юу, үнэн үү? гэж асуусан шүү дээ.

С.БАЯР: -Үүнтэй холбогдуулаад энэ юу хэлээд байгаа юм бол доо. Сая манай офис дээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгынхорооны дарга Мөнхтуяагийн ийм юм ирсэн байх юм. Миний мэдээгүй юмыг мэдсэн. Сонгуулийн урьдчилсан үр дүнгийн дараа үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзэж улс орны улс төрийн амьдралд хэвийн нөхцөл бий болтол Монгол Улсын Ерөнхий сайд гаднын аливаа улс оронд албан ёсны айлчлал хийхийг түр зогсоохыг хүсч байна гэсэн нь таны хэлж байгаатай агаар нэг юм аа даа. Ямар юмны албан ёсны айлчлал байх вэ дээ.

Д.ДОРЛИГЖАВ: -Байхгүй бол сайн шүү дээ.

С.БАЯР: -Тэртээ тэргүй энэ сэдэв гарах л юм байна л даа. Сонгууль ийм үр дүнтэй болоод бид нар юу гэлээ ээдрээтэй нөхцөл байдал үүснэ гэж хэн мэдээ хийлээ. Үүссэний дагуу хувийн шалтгаанаар эрүүл мэндээ үзүүлэхээр явахаар төлөвлөж байсан. Одоо ийм байдалтай учраас ямар юмны хувийн эрүүл мэнд байх вэ. Ямар юмны албан ёсны айлчлал байх вэ. Би танд албан ёсоор мэдэгдэж байна. Битгий улс төр болгоод бай!

Д.ДОРЛИГЖАВ: -Би ерөөсөө улс төр болгоогүй, өөрөөс чинь асуусан шүү дээ. Тэгээ биз дээ?

Б.ЖАРГАЛСАЙХАН: -За одоо дуусгачих. Тайлбарлачихлаа, ойлгомжтой шүү дээ.

Н.ЭНХБАЯР: -Тэгэхээр би нэг юм залруулахаа мартчихжээ. Тав дахиас хагас сайнд шилжих шөнө 12 цагаас онц байдал дуусна гэсэн . Өчигдөр би андуурсан байна билээ шүү. Хагас сайнаас бүтэн сайнд шилжих шөнө юм байна билээ шүү.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тийм, хугацаа нь тийм байгаа.

Н.ЭНХБАЯР: -Хугацаа нь тэгж таарч байна билээ шүү. Түүнийг та бүхэн маань ойлгоорой. За.

М.ЭНХСАЙХАН: -Нэгдүгээрт, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын хэмжээнд бушуухан байгуулья. Түүнийг дэмжиж байна. Ерөнхийлөгч өө, дороос нь шалгаад явъя, хэсгээр нь шалгаад явъя тэр нь бол утоп юм байгаа шүү дээ. Жишээлбэл хэсэг болгон дээр шалгана. Дүн зөрнө. Санал хураалт явна. Ерөнхий дүнгээрээ сонгууль хаашаа эргэчихсэн бэ? гэдэг юман дээрээс хамаараад хүмүүсийн сонголт өөрчлөгдөнө. Үүнийг тооцох хэрэгтэй. Сонгуульгэдэгчиньбүгдээрээямардүн гарахыгмэдэхгүйбайж байгаад л сонголт өгдөг болохоос биш, ерөнхий дүндээ одоо энэ нөхрийг унагаачихна даа гэж мэдсэн юмыг яаж ч хэсэгчлээд, яаж ч тойргоор сонгууль явуулаад хол явахгүй. Бид ийм асуудал хөндөж тавих ёсгүй байхгүй юу. Эсвэл муйхарлаад зүтгээд дүнгээ гаргаад батлаад яв. Уул нь тэр зам биш. Эсвэл тэгээд яв л даа. Эсвэл сонгууль ахиж хий. Би бүх юмаа бодоод төрийн талаасаа бодчихоод сонгуулиа ахиад хийх нь зөв өө. Арай жаахан учиртай болгож ав. Сонгуулийн хууль чинь хүртэл буруу байсан юм аа. Түүнээс хэсэгчлэх, энэ тэр чинь худлаа байхгүй юу. Бид өөрөө өөрсдийгөө хуураад, ахиад түймрээ тавиад байгаа байхгүйюу.

Н.ЭНХБАЯР: -Асуудлыг ярихад хэд хэдэн шалтгаан байна гэж хэлж байсныг би санаж байгаа юм . Нэгдүгээрт, уншихдаа худлаа уншиж байна. Хоёрдугаарт, зөв уншаад худлаа тэмдэглэж байна. Хүмүүс бас нэг ийм юм яриад байгаа шүү дээ. Гуравдугаарт, Иргэний үнэмлэх шинээр их олгосон, иргэдийг автобус, автобусаар зөөсөн. Сүүлийн хэд хоногт ийм зүйл их ярьж байна. ДээрньАрдчилсаннамньч хамаагүй, Хувьсгалт нам нь ч хамаагүй мөнгө төгрөгт худалдагдаж, сонгуулийн тойрог, хэсгийн хороонд ажиллаж байгаа хүмүүс нам хамаагүй ерөөсөө л тийм харьцаанд орсон. Иймэрхүү л зөрчлүүд байна.

С.ОТГОНБАЯР: -Саналын хуудсыг илүү зөрүүтэй байсан гэж байгаа шүү дээ. Хамгийн ноцтой асуудал бол саналын хуудас шүү.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Аваачсан саналын хуудсыг урьдчилаад бэлтгэчихсэн байсан. Аваачаад сольж тавьдаг.

Н.ЭНХБАЯР: -Энэ бүхэн дээр үндэслээд ерөнхийдөө сонгууль том дүн гэж байгаа. Энэ Ерөнхий нарийн бичгийн дарга нарын ажлын хэсэг байгуулагдах уу, үгүй юу, ер нь байгуулах нь зөв болов уу гэж би хувьдаа тэгж үзэж байгаагаа хэлчихье.

Тэр Ерөнхий нарийн бичгийн дарга нарын байгуулсан ажлын хэсгийн байнгын үйл ажиллагаан дээр үндэслээд намуудын дарга нар дахин цугларч, би бас түүнийг дахиад санаачилж болж байна. Энэ удаагийн түймрийг унтраах гэдэг утгаараа ингээд нэг шийдэл олох байх. Ер нь том түймэр, өөрөөр хэлбэл улс орон даяар үүсчихсэн байгаа энэ асуудлыг цаашдаа шударга сонгууль явуулъя г эдэг тогтолцоог бий болгохын тулд яаж ажиллах вэ? гэдэг дээр намууд давхар бодмоор байна. Гэхдээ өнөө маргаашгүй шийдээ гаргачихад хэцүү байх. Ер нь хуулиа яаж өөрчлөх юм, сонгуулийн тойрог, хэсгээ яаж байгуулах юм. Тухайлбал, Ерөнхий сайдтай бид бас нэг зүйлийг ярьж л байсан. Тухайн дүүрэг дээр тухайн дүүргийн тамгын газарт ажилладаг ч юм уу, хаа нэг ажилладаг хүмүүст тухайн дүүргийн юм уу сумын, хэсгийн хороо болохгүй гэдэгтэй, үгүй дээ гэхэд л Баянзүрх дээр Баянголоос нь аваачдаг, Баянгол дээр Баянзүрхээс нь аваачдаг, бие биенээ танихгүй хүмүүс очихгүй бол яг Архангай аймагт ч юм уу , Чулуутынхан Өндөр-Улаан руугаа явдаг, эсвэл юу гэдэг юм Чулуутынх хотод, хотынх нь Чулуутад ирдэг ч юм уу, ингэж зөрүүлж өгөхгүй бол тэнд ажиллаж байгаа хүмүүс яг л тэр түрүүн Дорлигжав дарга хэлж байна. Захиргаан дээр ирсэн хүмүүс ашиглах гээд байна аа гэсэн. Үүн дээр бодууштай л юм байна.

Энэ мэтээр бид бодох ёстой, тооцох ёстой маш олон юм багтаж байна. Өнөөдөр бухимдалтай яриад байгаа учраас тооцож байгаа нь тархи толгойн хамгийн дээр гарч ирээд байна уу? Жаахан гүнзгий үзэх юм бол Энхсайхан даргын хэлдгээр ч, Жаргалсайхан даргын хэлдгээр ч нэлээн гүнзгий үйл явц болчихжээ. Гэхдээ Оюун сайдын хэлдэг үнэн шүү. Энэ удаад гараад ирчихсэн юм биш, олон удаагийн сонгуулиар туршигдаж, дэлбэрч тэсрээд халихаараа энэ чинь ийм юм гарч ирж байна аа. Үүнийгээ өнөөдөр улс төрийн намууд цугларч ойлгож ярьж байгаа нь их зүйтэй үзэгдэл юм болов уу гэж бодож байна.

Тэгэхдээ би үүн дээр дарин дээр давс нэмэх ямар ч хүсэл байхгүй учраас урьд өмнөх юм ярьж, би хүртэл намын дарга байхдаа яаж бухимдаж байснаа яримааргүй байна. Гэхдээ юу үзэж, юутай тулгарч, тэр үед яаж бухимдаж байснаа орхиод, би өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч тэр түүхийг та нарт сануулахгүй, та нар өөрсдөө улс төрд олон жил явж байгаа хүмүүс сайн мэдэж байгаа. Энэ байдлаас гарах гарц дээрээ л ярья. Том асуудлаа бол бүр серьёзный үзэж намууд асуудлыг өнөөдөр бий болсон нөхцөл байдлаас гарах гарц дээрээ ярилцъя. Тэгээд би та нарын хэлсэн санаануудыг багцлаад 1, 2, 3 гээд тавьчихлаа шүү. Та бүхэн нэг нэгээр нь шийдээд явчих. Ямар ч байсан эхлээд Ерөнхий нарийн бичгийн дарга нараар толгойлуулсан ажлын хэсэг байгуулчихвал яасан юм бэ? Ажлын хэлбэр рүү жаахан оръё гэдэг утгаараа энэ саналыг бүрэн дэмжиж байгаагаа хэлчихье.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Энэ Ажлын хэсэг байгуулах асуудал дээрээ санал хураачих уу?

Н.ЭНХБАЯР: -Тэгэх үү? Ер нь тэгээд жаахан хагалаад явчих уу?

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тийм дор дор нь шийдэх.

Н.ЭНХБАЯР: -Тэгэхгүй бол яриад удаад байх шиг байна.

Б.ЭРДЭНЭБАТ: -Саналаа хэлээд явах уу?

Н.ЭНХБАЯР: -За Эрдэнэбат дарга.

Б.ЭРДЭНЭБАТ; -Бид ч гурав дахь удаагаа цугларлаа. Үнэндээ нийгэмд үүсээд байгаа энэ асуудлын гарах гарц дээрээ л яриад байна шүү дээ. Бид энэ гарах гарцыг үнэндээ тийм шийдэл байгаа бол зоригтойгоор шийдчихье, хангалттай хугацаа өнгөрлөө. Миний өөрийн бодож байгаагаар бүх намын дарга нар сая санал бодлоо хэлсэн шүү дээ.

Луйвар болсон уу, болсон. Хууль зөрчсөн үү, зөрчсөн. Замбараагүй зүйл болсон уу, болсон. Өчигдөр манай зөвлөл дээр Идэвхтэн гишүүн бас ирсэн. Өнөөдөр тоолдог бүгдээрээ гарын үсэг зураад л шийдэх юм бол 200 саналаар илүү гарчихдаг. Маргааш нь дахиад тоол гэдэг. Дахиад тоолохоор зөрөөд нөгөө хүн нь гараад, өөрөө уначихдаг. Ийм завхрал хангалттай гарсан.

Оюун гишүүн өчигдөр Дорнод аймагт хайрцаг олдчихлоо гээд бас жишээ дурдаад л хэлсэн. Тэгээд дотор нь саналын хуудастай. Энэ бол үнэндээ ноцтой зүйл болсны хувьд гарцаагүй болсон.

Одоо тойрог, хэсгийн хороонд байгаа гишүүдтэй хариуцлага тооцох, үгүй бол УИХ-ын гишүүн болох, болохгүй асуудлыг тэр долоон хүн шийддэг асуудал болчихоод байна. Хүссэн үедээ заримыг нь унагадаг, хүссэн үедээ заримыг нь гаргадаг. Өдөр өдрөөр өөрчлөгддөг. Энэ бол гарцаагүй бүрэн дампуурал аа. Намуудын дарга нар бүгд хүлээн зөвшөөрчихөөд, өнөөдөр жижиг намуудын дарга нар бүгдээрээ хэлсэн. Үнэндээ шударга тогтолцоондоо ор . Зориг гаргаад өнөөдөр шийдэх юм бол намууд нь шударга ёсоор жигд хяналтаа тавиад, тэгээд бид ахин сонгуулийнхаа асуудлыг ярья. Нийгэмд үүсч байгаа бухимдалд хариу өгөхөд зөв юм биш үү гэсэн саналтай бүгд нэг байгаа.

Танд ч гэсэн сая ярьчихсан. Хоёр намын дарга, Ардчилсан нам, Хувьсгалт намын дарга нар шууд саналаа хэлээч ээ . Гурав дахь удаагаа уулзлаа. Үгүй ээ гэвэл шууд хэлчих. Хий хугацаа алдаад байх хэрэггүй байхгүй юу. Үгүй ээ, энэ сонгуулийн үр дүнг энэ чигээр нь явуулъя л гэвэл бид үүн дээр хүчингүй гээд байх юм алга, ингээд л яваад байх юм. Монголын ард түмэн чинь зөнч ард түмэн, бэлэг дэмбэрэлтэй ард түмэн. Өнөөдөр жишээлбэл нэг том намынх нь байр шатчихаад байна. Дээр нь хүн амины ноцтой гэмт хэрэг гарчихаад байна. Онц байдал тогтоочихоод, танк, хуягт дор 2, 3 хонож үзлээ. Тэгээд хамаагүй гарсан сонгуулийн үр дүн зүйтэй гээд энэ чигээр нь зүтгээд явъя гэвэл яв.

Тэгэхээр чинь бид гурван удаагийн юм ярьж байна шүү дээ. Би МАХН, АН хоёр гарах нь тэртээ тэрг үй ойлгомжтой. Энэ дээр шууд саналаа хэлчихээч. Нэгэнт сонгуулийн гарсан үр дүн мөн. Үүнийгээ батлуулаад, гарцаагүй зөв л гэвэл болно шүү дээ. Саяын тэр Ерөнхий нарийн бичгийн дарга нарын аппарат ажлын хэсэг гаргаад, энэ асуудлаа шууд ярилцаад шийдье гэвэл бид нар зүйтэй л гэж үзэж байна. Үүнийг дараа уулзаад дахиад ийм юм яриад тарах биш, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын хоорондох ажлын хэсгүүд уулзалдаад, шууд эцэслээд хийх хэрэгтэй. Үүн дээр хоёр том намын дарга нар байр сууриа хэлчих. Бид тэртээ тэргүй нэгдэнэ, ойлгомжтой шүү дээ. Ийм саналтай байна.

Д.ДОРЛИГЖАВ: -Эрдэнэбат дарга аа , ахин санал хураалт юм уу, сонгууль явуулах юм уу?

Б.ЭРДЭНЭБАТ: -Дахин сонгууль. Дахин санал хураагаад яах юм бэ? Өнөөдрийн ийм тогтолцоо, ийм хэсгийн хорооны гишүүд дээр, ийм Сонгуулийн ерөнхий хороон дээр явуулна гэвэл саналын хуудас илүү хийлгэсэн үү, хийлгэчихсэн. Хамгийн ноцтой юм өнөөдөр саналын хуудсаа кодоо буруу зөрүү дугаарласан нь гол бишээ. Хамгийн ноцтой зүйл нь өдөр өдрөөр үр дүн нь өөрчлөгдөөд, саналын хуудсыг сольж хийгээд байдаг боломж байгаа гэхээр өөр юу ярих юм. Үүнийг тоолоод шалгаад яах юм. Тэртээ тэргүй саналын хуудас илүү хэвлэгдсэн үү, хэвлэгдсэн. Тэрийг өдөр өдрөөр нь сольж хийж чадаж байна уу, чадаж байна. Ингээд л боллоо.

М.ЭНХСАЙХАН: -Уучлаарай, б и арай жаахан их яриад байх шиг байна. Үнэхээр уучлал гуйж байна. Баяр даргын саналыг би жаахан бодуулах гээд байгаа байхгүй юу. Дороос нь шалгаад явъя гээд байгаа шүү дээ. Жишээлбэл нэг хэсэг дээр хийе гэж бодъё. Сонгогчийн бүртгэлийг яаж тооцох юм? Хэзээнийхээр нь тооцох юм. Шилжилт, хөдөлгөөн байх юм уу? Өчнөөн проблем үүсч байгаа байхгүй юу. Ерөнхий дүнгийн саналууд яаж хувирах юм? Угаасаа буруу байгаа байхгүй юу , хэзээ ч тийм юм байхгүй. Хэсэгчилсэн тойргууд дээр маргаантай санал тоолно гэж байдаг болохоос ахиж сонгууль гэж байдапгүй. Ахиж сонгуулийн тухай асуудал яригдаж байгаа бол бүхэлд нь ярих тухай асуудал байгаа. Санал тоолно гэвэл жаахан томоохон авахад л бүгд унана. Бүгд албан ёсны тооноос зөрнө. Түүнд ёстой итгэлтэй байна. Яах вэ найруулчихсан, юмыг нь засчихсан байгаа л гэж байгаа юм. Бас физически талаасаа харахад засахад үнэхээр хэцүү шүү дээ. Хэдэн арван мянган саналыг засахад асар хэцүү. Нэг тоо нь л зөрвөл тэгээд дууслаа гэсэн үг шүү дээ. Төрийн сонгуулийн дүн ахиад шалгахад яг л яс гарах ёстой. Яс гараагүй л бол дууслаа л гэж үзэх ёстой шүү. Ингээд шалгах юм бол бүх юм будаа болно. Бид нар харин тэгж шалгаж шившгээ тарьж явах уу, эсвэл жаахан зөв юм руугаа явъя л даа. Ер нь угаасаа буруу болчихлоо шүү дээ.

Б.ЭРДЭНЭБАТ: -Урьд нь дандаа ийм байсан гээд яваад байх биш. Өөрчлөлтийг нь хийж үзэх хэрэгтэй.

М.ЭНХСАЙХАН: -Бурууг бүгдээрээ өөр өөрсөд дээрээ авъя.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Дарга аа, ийм байна л даа. Ингээд яриад байвал зөндөө ярих юм шиг байна. Гол нь мэдээж хэрэг хоёр том нам өнөөдрийн сонгуулийн амжилтыг үүрчихсэн сууж байна шүү дээ. Тэгэхээр энэ хоёр нам амжилтаасаа татгалзахад бэлэн байж чадах уу, үгүй юу гэдэг асуудал гарна шүү дээ. За яах вэ чадахгүй байж болно. ОК. Бид чадахгүй ээ, манай гишүүд зөвшөөрөхгүй байна гэвэл бид яах вэ, яаж ч чадахгүй. Гэхдээ бид нарыг аргалаад л, аргалах гээд тэрүүхэнд найраад, тэнд нэг юм бэлтгээд, ингээд яаж ийгээд өөрсдийнхөө гаргая гэсэн хүмүүсээ гаргаад бөглөөд авчихна. Тэгж байгаад замхруулаад энэ талбайн юм ч мартаад, наадмаар харагдаад дуусгана гэж бодож байгаа бол тэр мөрөөдөхөд нөгөө юу яадаггүй гэдэг шиг тийм юм гарахгүй. Би бол үүнийг орхихгүй. Шударгаар гараагүй бол болж байна. Надад хийх ажил байгаа, аж ахуйн ажил ч байна. Бас нэг Их Хуралд суугаад байх сонирхол үнэхээр алга. Бүр энэ хүн доромжлоод байгаа байдалд нь л жаахан эгдүүцээд байгаа юм. Юу гэж байгаа юм шударгаар байя гэхээр болохгүй юм. Тэр битгий хэл МАХН, АН-ын нөхдүүд ирээд: Жагаа чи өөр ажил хий, бизнесээ хий. Энэ удаагийн сонгуулиар бид нар гарчихъя гэвэл би аягүй бол өгчихдөг, нээрээ би яваад өгнө шүү. Дургүй хүрч байгаа юм. Энэ 18 жил болоход бид ардчилсан сонгууль хийж сураагүй байгаа байхгүй юу. Тэгээд тэр сүүлд нь өш хонзон болдог хэрэлддэг, маргалддаг. Хэнд өш хонзон санаж амьдрах юм, амьдрал жаахан шүү дээ. Тэгээд хоёр нам шийдвэрээ гаргаад хэлчих л дээ.

Б.ЭРДЭНЭБАТ: -Тийм, хоёр намын санал сонсъё.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тийм, ерөөсөө тэр л байхгүй юу. Та нараас л хамаарна шүү дээ. Та нар үгүй бол бид мянга хашгичаад яах юм. Хууль зүй, эрх зүйн үндэс, бүх хяналт, бүх юм та нарын гарт л байж байгаа, нууц биш шүү дээ. Та нар хүсвэл хийнэ, хүсэхгүй бол хийхгүй. Магадгүй та хоёр хоорондоо тохирчихож магадгүй. За яршиг Дорлигоо гонгиноод байна, нэг сайд болгочихъё, тэрийг нэг ингэчихье гээд шийдэж л байсан биз дээ? Нууц биш шүү дээ. Одоо Монголд нууц юм байхаа больчихоод байна шүү дээ. Цагийн гарз, ингэж цагаа гарздаад яах юм.

Миний хувьд үнэнийг хэлэхэд нийгэмд жаахан шударга байгаасай, зарчимтай байгаасай, улс төрөө ядаж соёлтой хийдэг болоосой гэж л бодож байна. Одоо ард түмэн ийм юм ярьж байна шүү дээ. Төрийн албан хаагчид ямар нэгэн дутагдал гаргахад бөөн маргалдаан явж байгаад хэзээ ч шийдэгдэж байгаагүй. Шийтгэл ч хүлээж байгаагүй. Ард түмэн бол дандаа шийтгүүлдэг. Дарга нар хэзээ ч шийтгүүлж байгаагүй, хэзээ ч хариуцлага хүлээж байгаагүй. Тийм л юм явж байна шүү дээ. Одоо энэ байшинг шатаасан ардын хүүхдүүд буруудна та нар харж байгаарай. Цаана чинь тэгж ярьж эхэлж байна шүү дээ.

Зүгээр та нар энэ хариугаа л хэлчих. Ийм муухай нэр төртэй сонгуулийг хүлээн зөвшөөрөөд орно гэж б айгаа бол ор . Бид нар түүнд гомдох юм байхгүй. Бид Сонгуулийн дүүргийн хороонд өгсөн бүх өргөдлийг татаж авна за юу. Надад алдах юм алга.

Н.ЭНХБАЯР: -За би Эрдэнэбат даргын саналыг, Баяр дарга, Элбэгдорж дарга хоёрын өмнөөс хэлж өгч байж магадгүй. Гэхдээ би ажлыг жаахан шахаж хийе гэдэг утгаараа нэг жишээ ярьчихъя гэж бодлоо. Гэхдээ миний бодож байгаагаас үгүй байж магадгүй л дээ. Яагаад Баяр дарга, Элбэгдорж дарга хоёр дуугүй байгаад байгаа вэ? гэхээр бас тодорхой санал дэвшүүлсэн шүү дээ. Огт дуугүй байсан биш.

Би МАХН-ыг удирдаж байсан хүний хувьд ямар байдаг вэ? гэхээр одоо тийм айхтар өөрчлөгдөөгүй байх. Шууд намын даргаа тэгье гэж хэлснээр бас хэцүү, удирдах зөвлөл , олон хүнтэй зөвлөх, тэгэхгүй бол Эрдэнэбат дарга, Жаргалсайхан дарга нар нөгөө танай намын онцлог байдаг юм уу, одоо л тас түс болгочихдог тийм юм байж магадгүй л дээ. Би ямар нэгэн буруу ойлголт төрүүлэх гэж байгаа биш шүү, зөв ойлгоорой.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Дарга аа, та асуудалд амархан дарагддаг нам л гэж хэлээд байгаа юм байна л даа.

Н.ЭНХБАЯР: -Би асуудалд тийм амархан биш, яг энэ чинь төрийн бүхэл бүтэн институц бүрдэх гэж байгаа асуудал учраас яриад байна. Тэгэхээр яах вэ Баяр дарга, Элбэгдорж дарга хоёр одоо түс тас хэлчих бололцоотой гэж үзэж байгаа бол хоёр намын дарга нар тийм саналы г шууд шаардаад байх шиг байна. Би дотроо бодохдоо яагаад дуугүй суугаад байгаа вэ? гэвэл эсвэл тодорхой санал дэвшүүлснийг ингэж тайлбарлах гэж оролдож байна, үгүй ч байж магадгүй. Ямар ч байсан түрүүн миний хэлдэг: та нар өөрсдөө нэмээд нэг ийм хүндрэлтэй асуудлууд гэсэн жагсаал гаргачихвал яасан юм. Тэгээд Ерөнхий нарийн бичгийн дарга нар нэг суугаад үзвэл яасан юм. Бүр болохгүй бол би намын дарга нарыг ахиад урья л даа. Ингээд нэг ажиллах гээд үзвэл яасан юм. Тэгэхгүй бол та хоёр л хэлчих, ингээд байхаар хоёрхон хүн рүү бүх энэ ачааг үүрүүлэх гэж байгаа нь бас ёс суртахууны хувьд зөв үү, буруу юу? Та нар л шийддэг шүү дээ.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Дарга аа, бид нар бол өөрсдийнхөө зүгийн юмыг шийдчихээд байгаа байхгүй юу.

Н.ЭНХБАЯР: -За Элбэгдорж дарга

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Энд нэг шийдэл бол хэцүү байх шиг байна. Миний харж байгаагаар гурван сценариар харвал яасан юм бэ?

А. Дүнг зөвшөөрөөд явах. Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн дүнг зөвшөөрөөд явах

Б. Хэсэгчилсэн тооллого хийх. Хэсэгчилсэн тооллого хийхдээ зарчмаа тохирох асуудал. Хоёр талаасаа маргаангүй байгаа тойргуудаа нэг ялгаад, маргаантай тойргоо нэг ялгаад хэсэгчилсэн тооллого хийх, хэсэгчилсэн тооллого хийгээд гарч байгаа үр дүнг хүлээн зөвшөөрөөд явах. Үнэхээр тийм тооллого хийгээд, тэр саналынх нь дагуу гарч ирж байгаа хэсгийн хороо нь түүнийг хүлээн зөвшөөрөөд, Сонгуулийн ерөнхий хороо зарлаад явах нэг ийм арга байгаа юм. Жишээ нь , Баянгол дээр нэг удаа нь Баяртсайхан гараад, дахиад нэг тоолохоор Эрдэнэ гарлаа гэдэг, түүн шиг иймэрхүү байдлаар хэсэгчилсэн тооллого хийгээд явах.

С. Дахин сонгууль явуулах. Тэгвэл үүнтэй хамт гарч ирж байгаа бас нөгөө хоёр асуудал нь болохоор хугацааны асуудал. Хугацаа гэдэг дээр нь би юу гэж хэлж байна гэвэл дүнг зөвшөөрөөд явах. Дараа нь үнэхээр засаг төрөө байгуулаад ажиллахад бид нар 4 жилийн хугацаагаар харах юм уу, дүнг хүлээн зөвшөөрөөд явахад шийдэх асуудлаа гаргаж ирэх юм уу?

Хэсэгчилсэн тооллого хийлээ. Дахин сонгууль хийлээ. Дахин сонгууль хийнэ гэвэл УИХ-ынхаа сонгуулийг орон нутгийн сонгуультай цуг хийх үү? Дахин сонгууль хийнэ гэвэл хоёр л хугацаа байгаа байх . Нэг бол Ерөнхийлөгчийн сонгуультай цуг хийх гэж байгаа юм уу? Тэгэхээр энэ хугацаануудын асуудлыг бид нар их сайн бодож үзмээр байгаа юм. Дараа нь бий болох, бүрдэх засаг янз бүрийн зүйлээ ярилцаад, шийдэх асуудлуудаа тохирмоор санагдаад байгаа юм. За ийм асуудлуудыг зайлшгүй шийдэх хэрэгтэй. Ингэхгүйгээр бид нар ийм мессежийг ард түмэнд өгөөд, энэ асуудлыг шийднэ гээд, тэгээд түүнийгээ хууль болгож гаргаад, түүнийгээ аваад явах ийм зүйл байж магадгүй.

Үнэхээр шаардлагатай гэж үзвэл МАХН-ын удирдлага зөвшөөрөх юм бол яг энэ асуудлаар би бусад зүйлийг ярихаа больё. Мэдээж тэр хууль, шүүхийн асуудал. Тэр байшин галдан шатаасан, цуглаан, жагсаал гэхээ больё. Яг энэ асуудлыг яаж ярилцах вэ? гээд ярьж болж байна. Ярихад бэлэн. Тэгээд бас санал бодлоо солилцох шаардлага байгаа. Үгүй ээ, тийм юм байхгүй, юу ч гэсэн өмнө нь тэр хүний амь нас үрэгдсэн барьсан бусад юм нэгэнт шалтгаан байж нөхцөл байдал үүссэн байгаа. Бид нар үзэгдэл яриад яах вэ, шалтгаанааярилцъя гэх юм бол хоёр талаасаа ярилцъя. Нийгэмдээ аваад явах бол ярих асуудал байгаа. Хэрвээ ингэнэ гэвэл одоо яг ачаа үүрч байгаагийн хувьд уулзаж ярилцах шаардлагатай асуудлууд гарч ирж байж магадгүй. Ийм гурван сценари байна. Хугацааны асуудал байна. Я мар хугацааны дотор юугаа шийдэх юм. Хугацаан дотроо ямар асуудал шийдэх юм. Тэгээд үүнийгээ үнэхээр хэлэхгүй бол бид нэг ийм асуудал шийдэж байна, шийдэх гэлээ, ингэж тохирно, хууль гаргана, ингээд явна аа, тэгээд яг түүндээ хүрээд үүнийгээ биелүүлээд хоёр талаасаа, бүх талаасаа улс төрийн хүчнүүд чармайгаад ажиллавал энэ нөхцөл байдлаас гарч магадгүй. Гарахгүй бол мэдээж цаашаа олон хоног харна. Бас л бухимдал, янз бүрийн юм үүснэ, тайлбар үүснэ. Тэгж байгаад цаашаа нэг гарц гарах байх л даа. Өнөөдрийн миний харж байгаагаар ийм хэдэн асуудал байх шиг байна.

Яг асуудал гэх юм бол жишээлбэл надад асуудал байна. Ийм гурван асуудлыг юуны өмнө шийдэж байж Монгол Улс , энэ ард түмэн ямар нэгэн хэмжээнд тайвширна. Бид нар асуудлыг шийдэх боломжтой. Ийм хугацаанд гээд, би жишээлбэл хугацаа хэлж болж байна. Тэгээд ярилцъя л даа. Бид нар өнөөдөр гүйцэтгэх зөвлөлөө өргөтгөн хуралдуулж, нэлээн сайн ярьсан. УИХ¬ын гишүүд сонгогдоод дөнгөж үнэмлэхээ авсан, аваагүй хүмүүс цугласан. Шалтгаантай байсан хүмүүс байсан. Тэгээд бид нар энэ долоо хоногийн эхээр, ирэх долоо хоногийн эхээр Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулна. Бага хуралтай тэнцэхүйц байгууллагаа хуралдуулна. Бид нар тэр дээр өнөөдрийн нөхцөл байдал, ярьсан зүйлээ хэлэлцээд, тодорхой шийдлүүд гарна. Бидний хувьд наадмаас өмнө гэхэд улс төрийн болон бусад шийдэх асуудлууд нэг талдаа гараад шийдэх боломжтой гэж үзэж байгаа юм. Бид ийм л графикаар явж байгаа. Наадмаас л өмнө яахгүй бол ирэх нэг дэх өдөр 7 байгаа, хоёр дахь өдөр 8, гурав дахь өдөр 9 байгаа. Иймэрхүү төлөвлөгөө гаргачихсан явж байдаг.

Түүний өмнө ер нь ганц МАХН биш , одоо бүгд цуглаад нэг бол Ерөнхийлөгч дээр, нэг бол нам, намаараа холбогдоод уулзаад, санал бодлоо наад зах нь асуудлыг шийдье гэвэл ярилцах боломж байна аа. Хамгийн гол нь ойлголцохгүйюм уу, тийм асуудлуудаа ялгаад тавьчихъя. Энэ асуудлыг ярих сонирхол байна уу, байна. Энэ дээрээ хоёулаа, гурвуулаа, дөрвүүлээ суугаад ярья гээд ингээд тус тусдаа суугаад ярилцаад жаахан юм хөдөлгөе гэвэл энэ 3, 4 хоногт хөдөлгөх боломж байгаа л гэж бодож байгаа.

С.БАЯР: -Гол асуудал бол сонгуулийн дүн, түүнийг хэрхэх вэ? гэдэг асуудал байгаа л даа. Бид энэ гацаанаас гарахгүй бол цаашдаа олон асуудал шийдэхэд хэцүү. Бид өнөөдөр хичнээн тойрог дээр асуудал шийдэгдсэн гэж үзэж болох вэ, хичнээн тойрог дээр будлиан маргаантай байна гэж үзэх вэ? гэдгээ тогтмоор байна. Гомдлын жагсаалт гэдэг юм уу, юу гэдэг юм.

Ерөнхий нарийн бичгийн дарга нарын ажлын хэсэг гэдгийг би тэгж л ойлгож байгаа юм. Тэр тоо , багцааг хүн хүн өөрийнхөөрөө төсөөлөөд байгаа, нэгдсэн дүр зураг байхгүй учраас өнөөдөр аль нэг хувилбарыг ярихад эрт байна л даа. Аливаа асуудлыг шийдэхдээ багаас нь эхлээд том руу нь ордог зарчим дээр болов уу гэж би боддог юм. Тийм учраас би түрүүчийн саналыг хэллээ.

Тооллогоо нягтлаад нэг үзье, тэр болохгүй бол тодорхой хэсэг дээр санал хурааж үзье, болохгүй бол тойрог дээр санал хурааж үзье. Тойргийнх нь тоо нийт 26 тойргийн тэн хагасаас илүү даваад явчихвал дахин сонгуулийн тухай асуудал тавья, нэгд.

Хоёрт, аливаа асуудал хуулийн дагуу явах ёстой. Жишээлбэл, н эг, хоёрдугаар хувилбараар одоогийн хууль бидэнд тийм бололцоо олгож байгаа юм шиг, шинэ хуулийг зохицуулах шаардлагагүйгээр саналыг дахиж тоолоод юм уу, хэсэг дээр юм уу, тойрог дээр санал хураагаад явах бололцоотой. Шинэ сонгууль гэдэг эрх зүйн зохицуулалт байхгүй асуудал л даа . Огт байхгүй байгаа. Тэгвэл эрх зүйн зохицуулалттай болж байх учиртай. Энэ хоёр дахь асуудал. Эрх зүйн хүрээнд бүх юм болох ёстой бидний гаргасан уриалга ч тийм байгаа.

Гурав дахь асуудал намын эцсийн үг. Бид өнөөдөр удирдах зөвлө л хуралдаж намын өмнө тулгамдаад байгаа дөрөв, таван асуудлыг ярьсан л даа. Нэг намын дотоод асуудал боловч үүссэн нөхцөл байдалтай бид ямар ч байсан намынхаа хэвийн ажиллагааг хангах ёстой. Өнөөдөр нам хэвийн ажиллаж байна гэхэд хэцүү байгаа л даа. Гартаа барих юмгүй. Энэ бол зовлон тоочиж байгаа ч юм биш. Бэрх байна, хэцүү байна. Тэгэхдээ би наадмын өмнө, хойно гэж хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан 7 сарын 20-ны наана байна уу, тэр хавьд бид намын бага хурал хийх ёстой гэж бодож байгаа. Намаас албан ёсны шийдвэр гарсангүй. Өнөөдөр намын гишүүд маань хурал хийхэд сэтгэл зүйн хувьд их хүндрэлтэй байх шиг байна. Тэнд өнөөдөр нэлээн зөөлөн хэлэхэд сэтгэл зүйн талаасаа тогтвортой биш хүмүүс л ирж хуралдах байх. Эндээс тэр хүмүүсийг буруутгах арга байхгүй. 250 хүн байдаг. Тийм учраас өнөөдрийн улс төрийн намуудын хийж байгаа алхмууд ерөнхийдөө нийгмийг маань зөв гэгээтэй байлгахыг, за яах вэ бэрхшээл тохиолдсон байна, ээдрээ үүссэн байна, бидний цөөхөн монголчууд аваад явж байна аа гэсэн уур амьсгал бүрдүүлэх нь юу юуны өмнө чухал байна гэж миний хэлээд байгаа тэр л дээ. Асуудлыг шийдэхэд МАХН ямар ч хувилбараар бэлэн байгаа. МАХН үүссэн нөхцөл байдалд аль нэгэн улс төрийн намыг буруутгаад, яллаад байгаа зүйл огт байхгүй.

Нөгөө талаас асуудлыг шийдэхэд улс төрийн намууд бүгд л нээлттэй, идэвхтэй оролцох ёстой. Бид сонгуулийн асуудлыг нэг тийшээ болгохгүйгээр цаашаа явахгүй ээ. Шийдэх хэрэгтэй бол бид хуулийнхаа хүрээнд шийдэх ёстой. Яагаад багаас том руу нь явъя гээд байна гэхээр бага сага гэдэгтээ асуудал бишюм л даа. Одоохондоо өөрөөр томъёолж болох юм. Өнөөдрийн хууль тогтоомж, нөхцөл бололцоо өгч байгаагаас нь шийдье.

Жишээлбэл Энхсайхан даргын хэлж байгаагаар шууд шинэ сонгууль гэх юм бол хууль нь хаана байна ? Яагаад гэвэл бидний гомдол ганц нэг санал наашаа цаашаа болчихсон гэдэг ч юм уу, буруу тоолсон, тэмдэглэсэн гэхээсээ илүү энэ Сонгуулийн ерөнхий хороо, тойргийн хороо , хэсгийн хороодыг яаж бүрдүүлэх вэ? гэдэг асуудал дээр очих байх гэж бодож байна. Тэр бас нэг зарчим өөрчлөгдөх тийм юм руу явах байх. Хэрэв тэгвэл нөгөөмажоритар гэдгээр явах юм уу, пропорциональ руугаа орох юм уу, үгүй юм уу гээд нэлээн том асуудал руу яваад орчихно. Үүнийг чинь хэн шийдэх вэ? Одоо бүрэн эрхээ үргэлжлүүлж байгаа энэ Их Хурлаараа шийдүүлье гэж болно л доо. Хууль бол тийм бололцоо олгож байгаа. Дараагийн бүрэлдэхүүн тангараг өргөтөл хүчин төгөлдөр л байгаа . Бүрэн эрхээ эдэлж байгаа л юм шүү дээ . Яг аль хувилбараар явах вэ ? гэдэг дээр тулбал би намын даргын хувьд эрх зүйн талаасаа биш, улс төр талаасаа аль ч хувилбарт МАХН бэлэн байна гэж хэлнэ.

Асуудлыг зохицуулж болох бүхий л хувилбар болж байна. Гэхдээ өнөөдөр эрх зүйн хүрээнд байх ёстой. Шинэ сонгууль хийж болно. Магадгүй нөхцөл байдал тэр рүү биднийг хөтлөх ч юм билүү. Гэхдээ хууль байхгүй байгаа шүү дээ. Нэгэнт ингэнэ гэвэл манай нам шийдвэрийг, ялангуяа бодлогын том алхмын шийдвэрүүдийг намын бага хурал гаргадаг. Тэр бага хурал шийдвэрээ гаргаагүй байхад нэг албан тушаалтан юм уу, төлөөллийн төв байгууллага нь түүний өмнөөс дуугарах эрх байхгүй л дээ. Дүрэм, журмаараа л явах ёстой. Тийм учраас одоо шууд л хэлчих гээд нөхдүүдийн маань хэлээд байгаа хүсэл, санаа байвч бололцоо алга л даа. Тэр намын даргын шийдсэнээр тэр асуудлыг шийдэхгүй. Элбэгдорж даргын хэлж байгаа үг бид хоёрынх бас агаар нэг байгаа болов уу? Зарчмынхаа дагуу, хуулийн дагуу, намынхаа дүрмийн дагуу асуудлыг шийдэх учиртай гэж ижил төстэй юм хэлж байгаа болов уу гэж надад ойлгогдож байна.

Н.ЭНХБАЯР: -За. Дорлигжав дарга.

Д.ДОРЛИГЖАВ: -Саяын Баяр даргын хэлээд байгаа томоос эхлэх үү, жижгээс эхлэх үү гэдэг тэр бол ирсэн нотлох баримтын зөрчлөөс шалтгаална л даа. Ямар хэмжээнд тавих вэ , жижгээс нь тавимаар байна уу , томоос нь эхэлмээр байна уу? Бид нар урьдчилж тааж, үнэхээр тэр намууд, нэр дэвшигч нар хаанаас ямар зөрчил гарлаа гэсэн, юу нь хууль зөрчлөө гэсэн, түүнийг гаргаж ирээд тал талаас ялгаад, энэ чинь ямар хэмжээний асуудал юм бэ, хаанаас нь эхэлж шийдэх вэ гэдэг нэгдүгээрт гарах байх гэж бодож байна. Тийм учраас тэр тухай ярих нь нэг их зөв биш.

Намуудаас хүмүүс гараад, нийт хүмүүс нь хоорондоо бодож байж асуудал шийддэггүй шүү дээ. Тодорхой факт авчирч тавьж байхад ийм зөрчил гарсан байна, энэ ийм хуулийг ингэж зөрчсөн байна, үүний үр дагавар ингэж арилах ёстой гэсэн юмнуудаа ярьж байж тэгээд дараагийн шийдэл рүү орох ёстой.

Хоёрдугаарт, үүнийг асар богино хугацаанд шийдвэр гаргах. Гуравдугаарт, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын хэмжээнд хэрэггүй байх, намын итгэмжлэгдсэн хүмүүс байж болох байх. Жишээлбэл би орохгүй. Жаргалсайханаас эхлээд үг хаяж л байна билээ.

Ямарч үнээрхамаагүйалбантушаалавчихгэсэндонтон биш. Би улс төрийн зүтгэлтэн, тодорхой зорилготой хүн. Тийм учраас би хувьдаа сонголтоо хийж байгаа. Миний хийх ажил тусдаа байгаа. Намаас тодорхой эрх бүхий итгэмжлэгдсэн төлөөлөгчид ороод тэгээд шийдэл гаргах тал дээр ажиллахыг би зөв гэж бодож байна. Хамгийн сүүлд нэг зүйл байгаа. Аль ч нөхцөлд улс орон хямралт байдалд ороход асуудлыг байгаа хуулийнхаа хүрээнд тун болохгүй бол шинээр эрх зүйн орчин үүсгэж шийдэж чадахгүй бол дур зоргын шийдэл гаргадаг, үүссэн нөхцөл байдлаас болоод ингээд явчих юм бол хууль хэрэггүй гэдэг тийм муухай практик руу орох учраас хуулиас гадуур ямар нэгэн зөвшилцөл, хуулиас гадуур ямар нэгэн шийдэл огт байж болохгүй. Шаардлагатай гэж үзвэл шинэ хуулиа авч үзэж болно. Тэгэхдээ хуулийн дагуу л шийдэж байх хэрэгтэй.

Н.ЭНХБАЯР: -За Отгонбаяр дарга?

С.ОТГОНБАЯР: -Баяр даргын хувьд ямар ч хувилбараар ярьж болно гэж байна. Одоо байгаа УИХ-ынхаа эрх зүйн үндсээ яаралтай бүрдүүлье. Нийгэмд үүссэн бухимдал удаашрах тусам том руу гэж ярьж явж байж цаашдаа янз бүрийн хөдөлгөөн, тэмцэл болоод улам гал аваад байх юм.

Бид нар энд тойроод суугаад ярьж байхад ойлголцчихно. Одоо дахин тоолоод ч нэмэргүй ээ, ямар ч нэмэргүй. Яагаад гэвэл эцсийн эцэст тэр тойрог, хэсгийн хороод дээр ажиллаж байгаа хүмүүс одоо тэр заалтаасаа бүгд зугтана. Одоо байгаа юмыг одоогоор нь л байх. Тэгэхгүй бол өөрсдөө гэмт хэрэгт холбогдох юм чинь яах юм, нэгдүгээрт.

Хоёрдугаарт, тэнд солихыг нь сольчихсон, маш их зөрчил бий . Би түрүүнд хэлсэн. Нэр дэвшигч нэрээ ирүүлэхэд над дээр нэг хүүхэд нэмээд биччихсэн байгаа шүү дээ. Манай гэр бүлд, би бүр гайхсан. Манай хорооны дарга байсан, хаанахын юун хүүхэд юм гэсэн чинь манай Чингэлтэй дүүрэгт хэвлэлийн төлөөлөгч Анхзаяа гэдэг сэтгүүлчийн гэрт нь 10 хүн нэмсэн байгаа юм. Яаж ингэдэг юм. Мянга тоолоод ч нэмэргүй. Тийм учраас бухимдал улам цаашаагаа, энэ бухимдлыг дарах ганц юм улс төрийн намууд бие биеэ бид Монгол гэдэг нэг гэрт амьдарч байгаа л гишүүд шүү дээ. Ерөөсөө дахин сонгуулиа л зарлах эрх зүйн үндсээ хоёр нам нь яриад, Их Хуралд оруулаад шийдчих хэрэгтэй байна. Ц.НЯМДОРЖ: -Надад нэг санал байна.

Н.ЭНХБАЯР: -За Нямдорж дарга.

Ц.НЯМДОРЖ: -Дорлигжав даргын хэлж байгаа тэр хуулийн хүрээнд асуудлыг шийдэхгүй бол галгүй байдалд орно гэдэг юм. Хуульд дандаа өөрчлөлт хийе гээд байна. Жишээ нь, саяын санал хураалтыг хэн хүчингүй болгосон? Одоогийн мөрдөж байгаа хуулиар бол хэсгийн хорооны саналыг хүчингүй болгох, тойргийн хорооны саналыг хүчингүй болгох, улсын хэмжээнд явагдсан сонгуулийг хүчингүй болгох хуулийн заалт байгаа.

Их Хурал дээр асуудал оруулья гэж байна. Их Хурлаар хэлэлцлээ. Сонгуулийг бүхэлд нь хүчингүй болго. Ард түмэн та нарын, бид нарын сонгох эрхийг ингэж чаддаг юм уу гээд сонгуульд ч оролцохгүй бол яах юм? Тавиас дээш хувийн ирц шаарддаг сонгууль. Сонгуулийн хэсгийн хороо буруу ч бай, зөв ч бай бид нар чадлаараа ажилласан, дүн ийм байна, засах эрх бидэнд байхгүй л гэж хэлнэ. Ойлгомжтой. Хэсгийн хороо ч тэр, тойргийн хороо ч тэр. Сонгуулийг хүчингүй болгох дахиад хууль байхгүй.

За хүчингүй болгодог нэг эзэн нь Их Хурал гэж бодъё. Их Хуралд дахиад эрх байхгүй ийм л юм үүсч байна шүү дээ . Ер нь зөрчил гарсан байхыг үгүйсгэхгүй. Одоо мөрдөж байгаа хуулиар үнэхээр та бүхний яриад байгаа зөрчил байгаа бол түүнийг шийддэг ганцхан л арга байгаа. Хэсгийн хорооны шийдвэрийг тойргийн хороонд, тойргийн хорооны шийдвэрийг ерөнхий хороонд тийм ээ? Эрүүгийн чанартай үйлдэл хийгдсэн байж болно. Тэр саналын хуудас хуурамчаар үйлдсэн, сольсон гээд янз бүрийн юм. Тэр материалыг чинь эрүүгийн журмаар шалгаад, сонгогдсон хүний бүрэн эрх, зөвшөөрлийг Их Хурлын гишүүнд байсан байхыг дараа нь хуулийн тусгай журмаар шалгадаг, буруу болсон байна гэх юм бол тодотгож үзнэ гээд хариуцлагатай шийдэх юм байна. Ийм л хууль байгаа. Ердөө л байгаа хууль чинь энэ. Үүнийг та бүхэн дотроо ойлгоно биз.

Их төвөгтэй байдалд яриа явагдаж байна. Дандаа хуулийн бус ярианууд явагдаад байдаг юм. Хуулийн бус арга зам руу нэг л орвол хэн ч буцаад гарч чадахгүй. Одоо жишээ нь Баяр дарга, Элбэгдорж дарга хоёр үгээ хэл гээд санал хэлж байна. Сонгогдчихсон гишүүд биш хүмүүс байна. Үгүй ээ, тийм юм байхгүй. Сонгууль чинь хууль номынхоо дагуу явагдсан. Тарьсан бүх юмныхаа учрыг та нар өөрснөө олоо гээд шахчих юм бол яах вэ. МАХН-ын одоо байгаа бүлгийн гишүүдээс 27, 28 хүн сонгогдсон байна. АН-ынхаас 17, 18 хүн сонгогдчихлоо. Энд сууж байгаа т а бүхнээс С.Оюун гишүүн л үлдэж байна л даа. Маш тодорхойгүй хуулийн юм бид нар яриад байгаа шүү дээ. Миний энд суугаад ажиглаад, горьдоод байгаа юм бол дахин энэ хүчирхийллийн арга замыг хэрэглэхгүй ээ. Ийм юм болох юм бол улс төрийн намууд хамтарч эвсэж нэгдэхийг хичээнэ. Асуудлыг хуулийнх нь дагуу шийдвэрлэнэ гээд хурцадмал байдал өөрснөө үүсгэхгүй байх зөвшилцөл, ойлголцолд хүрэх болов уу гэж бодож сууж байгаа.

М.ЭНХСАЙХАН: -Нямдорж гишүүн ээ, социализмаас ардчилалд яаж шилжсэн юм? Хуульгүй шилжсэн юм уу?

Ц.НЯМДОРЖ: -Тийм мангар юм гэж байхгүй шүү дээ. Сая энд та бүхний гарын үсэг зурсан юманд чинь хуулийн хүрээнд ажиллана гэж бичсэн байна билээ.

М.ЭНХСАЙХАН: -Өөрийг чинь хараад өнөөдрийн болж байгаа үзэгдэл маш гүнзгий шалтгаантай бөгөөд түүний нийтлэг бүх алдаанаас үүссэн. Гарах асуудлыг би өчигдрөөс хойш улс төрийн шийдэл гэж хэлээд байгаа. Бид ардчилалд шилжээд улс төрийн шийдэл хийсэн болохоос биш яг тухайн үед Үндсэн хууль, бүх юмаа зөрчин байж бүх юмыг хийсэн шүү дээ. Өнөөдөр 18 жил явчихаад хачин Үндсэн хууль хийчихээд, хачин ч юу байх вэ дээ үүргээ гүйцэтгэчихсэн. Тэгэхдээ асар их алдаатай юм болчихсон. Тэгээд энэ дотор л юм шийднэ. Хууль нь хууль гээд ингээд тайлбарлаад сууж болохгүй шүү дээ.

Ц.НЯМДОРЖ: -Хууль өөрөө л баталсан л даа.

М.ЭНХСАЙХАН: -Харин тийм л дээ . Би түүнийг буруутгаж байгаа юм алга. Онц байдал тогтоох хэмжээнд хүртэл юмаа хямруулчихаад тэгээд хууль, хууль гээд тайлбарлаад сууж байгаа нь зөв юм уу? Тэгээд үнэхээр хуулиар явдаг гээд бодоод байгаа юм бол шилжилтийн хуулиа хийгээд өг. Өнөөдрийн энэ юмнаас гарах шилжилтийн хууль дээр та нар суу л даа. Шилжилтийн хууль хий л дээ. Шилжилтийн процесс явах гээд байна шүү дээ. Бүх юм буруу байсан гэдгийн чинь үр дүн гарчихаад байна шүү дээ. Би ойлгож байна аа. Та хэд үлгэн салган луйвардаж байгаад авчихсан, түүнийгээ хамгаалах гэж битгий оролд. Дараачийн зүйл чинь чухал байна.

Ц.НЯМДОРЖ: -Энхсайхаан, ийм юм битгий ярь аа.

М.ЭНХСАЙХАН: -Дараачийн төр чинь чухал байна. Үгүй ээ тийм хүн зөндөө байгаа, Нямдорж тэгээгүй байх. Лүндээ дарга бүр ч тэгээгүй байгаа.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Энхсайхан гишүүн бид нар хоёр хоног маргаж байна шүү дээ. Хүсэл байна шүү дээ. Тантай санал нийлж байгаа юм их байна.

М.ЭНХСАЙХАН: -Үгүй тэгээд бид нар энд байгаа хүмүүст маш тов тодорхой хэлчихсэн байгаа. Энэ галданшатаасан, хүн алсан хэн хийсэн юм. Зүгээр явж байсан улс төрийн процесс, тэртээ тэргүй луйврын сонгууль гэдэг сэтгэл дундуур байдлын илэрхийллийг хэн ийм байдалд оруулсан юм ? Ардчилсан нам юм уу, Хувьсгалт нам юм уу, хэн юм? Эсвэл гуравдагч этгээд юм уу, эсвэл та хоёр, та нарын дунд байдаг мөнгөтэй хэдэн олигархи этгээдүүд юм уу, хэн хийсэн юм?

Тэр хүмүүс чинь өнөөдөр Их Хурлын гишүүн болоод суух гээд явж байгааг хэн байг гэх юм. Яаж тийм хүлээн зөвшөөрөх ёс суртахуун байх юм. Бүр хичээгээд, хүлээн зөвшөөрөх гээд болохгүй байнашүүдээ.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Энэ сонгуулийн дүнг албан ёсоор зарлахгүй бол сонгууль чинь хүчин төгөлдөр биш хэвээрээ л байж байгаа шүү дээ. Та нар яараад байна шүү дээ. Бушуухан зарлаж дуусгаад хаагаад, өө хүчин төгөлдөр, одоо Үндсэн хууль зөрчих юм бол үүнийг дахиад хийх юм гэдэг тайлбарыг нь бэлтгэж байна шүү дээ.

М.ЭНХСАЙХАН: -Би зөндөө юм хэлье. Би тэр хэн хэлсэн, хэн хийсэн юм гэдэг дээр. Та нар бараг хүмүүсийн нэрсийг нь гаргачихсан л юм байна билээ шүү дээ. Байгууллагуудын нэрсийг гаргачихсан юм билээ. Та нар түүнийг нууж дараад, хуйвалдаад юм болгоод явна гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Хоорондоо тохироод, ингээд болно оо, энэ хэд пас, бид хэд үүгээрээ тохироод, тэр гэмт хэргийг нь доош нь дараад, хоорондоо найраад явна гэвэл тийм юм явах юм уу, тийм төр дараа нь ажиллах юм уу? Ерөнхийдөө хэн хэн хийснийг мэдэж байгаа шүү дээ. Би бараг хэлчихмээр л байна. Ам загатнаад байна. Тэгэнгүүт та нар хоорондоо бие биенийгээ бариад идчихнэ. Монгол цөөхөн шүү дээ. Хэн хэн байгаа, хэн хэн урд нь зогсож байсан. Би ийм юм шидсэн яг бүгд харагдаж байгаа шүү дээ . Түрүүнд Дорлигжав хэлж л байсан. Дотор нь Хувьсгалт намын байр руу гал шидээд зогсож байсан хүн өнөөдөр цагдаагийн хувцастай, хүн байцаагаад сууж байна гэж байна шүү дээ. Тэгж болж байна уу?

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Хэрвээ тийм бол одоо шалгах хэрэгтэй шүү дээ.

М.ЭНХСАЙХАН: -Үгүй ээ харин шалгах хэрэгтэй шүү дээ.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Харин түүнийг шалгахын тулд сонгуулийн үр дүнг зарлахаа болио. Ерөнхийлөгч өө, бүх ард түмэн сонгочихсон учраас энэ онц байдлаа улс орон даяар биш, сонгуулийн үр дүн энэ хүрээндээ онц байдал тогтооё. Маргаантай, ээдрээтэй асуудлыг таслан зогсоож байж түүнийгээ зарла. Тэгэхгүй бол та нар сонгуулиа зарлана гэдэг чинь үндсэндээ байшинг шатаасан нь зөв, тэр 4 хүнийг цааш нь харуулсан нь зөв албан ёсоор танай хоёр нам хүлээн зөвшөөрч байна шүү дээ. Тэгээд бид нар Их Хуралд орчихлоо зөв. Үүний үнэ цэнэ гэж л та нар ард түмэнд ойлгуулах гэж байгаа биз дээ?

М.ЭНХСАЙХАН: -Зохион байгуулаад, элдэв юмнуудыг нь хийсэн хүмүүс нь магадгүй АН талдаа байж магадгүй. Гэтэл цагдаа нь наашаа цаашаа түлхэлцээд олон түмнийг турхирч өдөж байсан бүх юм бүх бичлэгт харагдаж байгаа. Тэгэхээр нөгөө талдаа бас байж магадгүй. Бид нар хэнд нь итгэх юм. Та нар хоорондоо найрсан, хуйвалдсан сонгуулиа л нуух гэж ийм юм хамтраад зохиочихсон ч юм уу гэж муугаар бодвол бодогдохоор. Би муугаар л бодъё.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Нэг нь эхлүүлээд, нөгөө нь шатааж дуусгаад уу?

М.ЭНХСАЙХАН: -Тэгэхдээ та нар бүх нарийн тоглолтыг зохиож чадахгүй л дээ. Дундуур чинь бас юм гүйчихсэн байхыг хэн байг гэх юм. Тэгээд та нар үүнийгээ хүлээн зөвшөөрнө гээд л суугаад байдаг.

Б.ЖАРГАПСАЙХАН: -Бид нар албан ёсоор гуравдагч хүчин энэ намууд нэг юмыг л нийгэмд тавина . Бид ойлгож байна . Телевиз, радио, галдан шатаасан, зохион байгуулсан асуудлыг хүлээн зөвшөөрч үүнийг зөв гэж үзээд, энэ хоёр нам хүчин төгөлдөрт тооцоод Их Хурал, төр засгаа байгуулж байгаа юм байна. Хэрэв тэгэх юм бол бид асуудлыг тэгж тавина.

М.ЭНХСАЙХАН: -Нийт олон чинь хараад байна шүү дээ.

Б.ЖАРГАЛСАЙХАН; -Эсвэл энэ хэргийг шийдэж дуустал, эзнийг нь тодруултал та нар сонгуулийнхаа асуудлыг хойш нь тавь. Наадам хүртэл энэ төр чинь явж л байна биз. Яачихсан юм.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Наадмын өмнө байгуулна гээд байгаа хэн байгаа юм бэ?

Б.ЖАРГАЛСАЙХАН; -Та нар сонгуулийнхаа дүнг зарлаад байна шүү дээ. Бүр өдөр, минутаар яарч байна. Харагдаж байна шүү дээ. Телевиз, радио харж байхад яараад зарлаад байгаа биз дээ?

Хууль зүй , Дотоод хэргийн дэд сайд , Иргэний зориг намын удирдах зөвлөлийн гишүүн М.Төрбаяр 17 цаг 55 минутад гарав.

Ц.НЯМДОРЖ: -Жаргалсайхаан, түүнийг энд яриад хэрэггүй гэж хэд дахин ярих юм бэ? Ард түмэн бүгдийг нь харчихсан.

Б.ЖАРГАЛСАЙХАН; -Байгаа, байгаа. Бид нар ч байна. Бүх дэлхий нийтээр тарсан. Интернетээр тарчихсан бүх бичлэгүүд нь байна.

Ё.ОТГОНБАЯР: -Чи өөрөө л тэнд байгаагүй юм шиг яриад байх юм.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Би байсан.

Ё.ОТГОНБАЯР: -Чи байсан шүү дээ.

Б.ЖАРГАЛСАЙХАН; -Би эсэргүүцлийн цуглаан хийж очсон . Харин терроризмыг хэн бий болгосон бэ гэдгийг чинь ярьж байна, за юу. Үндсэн хуулиар ардчилсан нийгэмд хүн эсэргүүцлээ илэрхийлэх эрхтэй юм. Чи мэдэж ав, за юу. Чи харин тэр намын байрыг шатаачихсан байж магадгүй шүү.

Ё.ОТГОНБАЯР: -Чи өөрөө хүн өдөөчихөөд, одоо намайг шатаасан гэх нь үү?

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тэгж ярих юм бол ард түмнийг чи өөрийгөө өмгөөлүүлэх гэж, өмөөрүүлэх гэж чи шатаасан, за юу. Тийм ч учраас чи байр, байр гэж яриад байгаа шүү дээ. Тэр иргэдийн биеийн байдлыг ярихаас илүү чи миний байр л гэж уулзсан өдрөөсөө эхлээд яриад байгаа биз дээ? Сурталчилгаа чинь ч гэсэн тэгж л явж байгаа шүү дээ. МАХН-ын ерөнхий нарийн бичгипн дарга Ё.Отгонбаяр 18 цаг 00 минутад гарав.

Н.ЭНХБАЯР: -За тайван, тайван.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Чи үүнийг яаж ч булзааруулаад нэмэргүй за юу. Хэдэн зуун мянгаар нь тэр болсон үйл явдлыг чинь дискэнд хувилчихсан ард түмэн тараагаад сууж байна.

М.ЭНХСАЙХАН: -Элбэгээ дарга аа , ардчиллын үнэлэмжийг хамгаалах хэрэгтэй. Би өөрт чинь тааламжгүй ханддаг байж болно. Өөрөө надад тааламжгүй ханддаг байж болно. Баяр дарга бас адилхан, яг тийм байдалтай байж болно. Бид нар дундаа нэг үнэлэмж хамгаалах хэрэгтэй. Та нар хоорондоо гарсан, гараагүй хэдэн юмаа тохироод, хоорондоо найраад явна гэж бодоод байгаа бол буруу шүү!

Ц.ДОРЛИГЖАВ: -Сонгуулийн ерөнхий хороо хэд хоногийн дотор зарлах ёстой билээ?

С.ОТГОНБАЯР: -15 хоногт.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Арван, мэдэхгүй ээ хэд билээ?

З.ЭНХБОЛД: -14 хоног, одоо дууслаа.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Одоо боллоо шүү дээ.

З.ЭНХБОЛД: -13-нд, яг наадмын үеэр.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Нямдорж гуайн хэлж байгаа бол дараа нь шүүх, прокуроороор явна гэж хэлж байгаа байхгүй юу. Ёстой гайгүй байлгүй.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Улс төрийн зөвшилцөл явж байгаа юм бол тэр зарлалын асуудлыг нэг хэсэг хойшлуулах хэрэгтэй.

С.ОТГОНБАЯР: -Сонгуулийн хууль байна уу. Өнөөдөр зарлана гээд больчихсон байсан.

Ц.ЭЛБЭГДОРЖ; -Ойрын үед Сонгуулийн ерөнхий хороо хуралдана, зарлана гээд байгаа юм байна билээ.

Б.ЖАРГАЛСАЙХАН; -Ерөнхийлөгч онц байдал тогтоосон шүү дээ. Ийм ээдрээтэй асуудал гарчихаад байхад яагаад болдоггүй юм?

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Үнэхээр 14 хоног 13-наас таарсан шүү. Одоо бидний энэ нэг ажил үр дүнгүй л болчих гээд байгаа юм л даа.

З.ЭНХБОЛД: -Лүндээ дарга аа, та утасдвал яасан юм?

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Үгүй ээ, УИХ-ын дарга утасдаж болохгүй гээд Төрийн байгуулалтын хорооны хурал дээр чинь Бат-Үүл олон удаа анхааруулаад, за одоо өөрөө Төрийн байгуулалтын хороо…

М.ЭНХСАЙХАН: -Онц байдал тогтоочихсон юм чинь онц байдлын штаб л утасдах хэрэгтэй шүү дээ.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Энд зөвшилцөл хэл ам болох гээд нэг асуудал яваад байна шүү дээ. Хэрвээ түүнийг параллельный өөр шийдвэр гараад тэр нь ингээд зарлагдаад явах юм бол хэрвээ бидний энэ зөвшилцөл сонгуулийн дүн, бусад зүйлийг хөндөж байгаа бол тэнд зарлавал дэндүү яаруу л асуудал байх.

Н.ЭНХБАЯР: -Хурал хийж зарлана гэсэн илэрхийллийн юм. Хэн хурал хийнэ гэсэнюм?

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Өнөөдөр дүнгээ авч хэлэлцээд, нэг дэх өдөр ярья гэсэн.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Ярьж л байгаа байлгүй дээ. Ер нь Ерөнхийлөгчид өргөн барих ёстой биз дээ?

С.ОЮУН: -Бүх тойргуудаас бас ирээгүй байгаа биз дээ?

М.ЭНХСАЙХАН: -Ер нь дампуу сонгууль гэдгийг бүх ард түмэн хэлж байгаа.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Намын зүгээс анхааруулах ад бид энд нэг юм яриад байгаа та бүхэн яарах шаардлага байгаа юм уу? Наана чинь зарладаг, дахиад нэг шинэ бухимдал дуудсан тийм сонгууль болчих вий. Дахиад нэг юм хэлэхэд Сонгуулийн ерөнхий хороо оролцсон, дуудсан ийм эзэн болчих вий түүнийгээ л анхаараарай гэсэн. Тэд нар бодъё л гэсэн одоо хүртэл байхгүй. Иймэрхүү байдлаар бидэнд зөвлөж болно шүү дээ. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Элбэгдорж дарга аа , сая Сүхбаатарын талбайд орой цуглаж байгаа хүмүүс нам гэхээсээ илүү нам бусчууд, иргэд их байсан шүү дээ. Тэгэхээр зөвхөн нам гэдэг асуудлаа тайлбарлаж болохгүй байна шүү дээ. Нийт иргэд сэтгэл дундуур байна аа. Яагаад ийм зарчимгүй юм явагдаад байгаа юм. Хэрэв нам тэр талбай дээр байсан бол бид одоо тэрийг галдан шатаасан хэрэгт орох нь байна шүү дээ, тийм ээ? Тэр орой чинь иргэд чөлөөтэй орсон шүү дээ.

Н.ЭНХБАЯР: -Би бас л жаахан тулгах маягаар, яагаад? гэвэл үр дүн хэрэгтэй гэдэг утгаар, ажлыг хэлбэр рүү оруулах гэдэг утгаараа л яриад байгаа юм.

Ерөнхий нарийн бичгийн дарга нар байна уу , эсвэл намын дарга нар байна уу о роод ажлын хэсэг байгуулаад, эсвэл зөрчлийн шийдэх ёстой асуудлын жагсаалтаа гаргаад, тэгээд түүн дээрээ яах вэ гэдгээ яриад эхэлбэл яасан юм.

Хамгийн гол нь эцсийн үр дүнд Улсын Их Хурал, шинэ Их Хурал ард түмний итгэлийг авсан, энэ хүнд байдлаас зөв гарц олсон байдлаар л бүрдэж, тэр нь зөв зүйтэй шийдвэр гаргаж улс орны хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах ёстой юм болов уу гэсэн зарчим байна. Ингэж нэг ажиллах гээд үзвэл яасан юм?

Сонгуулийн ерөнхий хороо дүн зарлах гээд байгаа тухай асуудал яригдаж байна. Би хуулийн талаасаа бас магадлал гаргуулъя. Тэгэхдээ тийм боломж байна уу, үгүй юу Лүндээ дарга түүн дээр бас судлаад үзээч. Онц байдал тогтоогдсон ийм үед Аюулгүй байдлын зөвлөл дээр бид Сонгуулийн ерөнхий хорооны даргыг дуудаад байдалтай танилцаад бас ярилцаж болох юм. Энэ болохгүй ээ, ерөөсөө болохгүй гээд байгаа бол тэгвэл одоо судлая.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Юу ч гэсэн судлая тийм ээ?

М.ЭНХСАЙХАН: -Судлах нь гол биш, онц байдал тогтоосон шалтгаан өөрөө сонгууль. Тэгээд судлая гээд юу яриад байгаа юм.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Сонгуулийн ерөнхий хорооны даргыг энд уриад, бид нар сонсоод ямар байдалтай байгаа юм, яаж байгааг ийм нөхцөл байгаа гээд танилцуулаад гарахад ерөөсөө болохгүй юм байхгүй шүү дээ , Лүндээ дарга аа?

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тэр чинь болно шүү дээ.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Та хоёр парламентад суудалтай намууд нь л урьчихдаг байж. Бусад намууд нь яах вэ?

М.ЭНХСАЙХАН: -Бусад намуудаа дуудаад ир. Би сая хэлэх гээд сууж байсан юм. Бусад намуудаа бүгдийг нь энд оролцуул.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Бие даагч байна.

М.ЭНХСАЙХАН: -Сонгуульд орсноо оролцуул. Тэд нар нь сонсоогүй, бид энд худлаа ухандаад яах юм. Тэд нар чинь тэнд дахиад зөндөө юм бодоод сууж байгаа юм. Тэгээд бас холбоотой байгаа.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Эсвэл бичгээр явуул.

М.ЭНХСАЙХАН: -Тийм. Саналыг нь тээх гэж, бас наашаа оржирэхдээ эрхбиш тэд нарыг чинь зовоочихгүйн тулд саналыг нь тэг гэж би тэд нартай утсаар ярин байж орж ирж байгаа. Юу хэлж байгаа вэ гэхээр оролцуулаач ээ л гэж тэд нар хэлж байгаа.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Сонгууль жаахан булхайтай байсан бол яах вэ. Одооэнэ жилийн сонгууль хүнийг бүр доромжилж эхэлж байгаа байхгүй юу. Зүгээр булхай биш, түүнд нь бид нар уурлаад, дургүйцээд ард түмэн чинь ч гэсэн гараад талбай дээр ингээд байж байна шүү дээ. Бид өнөөдөр шатсан байшин яриад байх юм . Та Баяр дарга аа , телевизээ нээчих, мэдэв үү? Та тэгээд юу болно гэж бодож байна. Аягүй бол та контрольдож чадахаа болино шүү. Би танд хэлье . Энэ 18 жилийн бухимдал, дээр нь энэ сонгуулийн бухимдал хоёр чинь нийлээд хаа байсан энэ улс оронд авчрахад бэлэн болчихсон байгааг харуулж байгаа юм.

Би тэр талбай дээр 10 цаг өнгөртөл байсан шүү дээ. Таны төлөө бас санаа зовоод, таныг тэнд үлдчихэж магадгүй гэж бодоод, би Ордон руу чинь орсон. Цагдаа гэрчилнэ. Надад видео бүх бичлэгүүд бий. Тэр залуучууд юу ярьж байсан. Бүх улс төрийнхөө амьдрал, улс орныхоо байдлыг үзэн ядаж байсан, за юу. Амьдралаас битгий хөндий яв. Одоо өнөөдөр юу ярьж байна гээч. Магадгүй тагнуул миний утсыг чагнаж байж магадгүй. Таних, танихгүй залуучууд бид хувцсаа тайлаад талбай дээр нүцгэн очиж хэвтэнэ гэж байна. Та маргааш телевизээ асаагаад надтай санал нэгтэй болно. Би зохион байгуулаагүй шүү. Надад арай ч тийм ухамсар байхгүй. Бас нэг муу ч , сайн ч сэхээтний гэр бүлд төрсөн хүүхэд учраас арай ч гудамжныхантай тэмцэхгүй.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Чи 10 өнгөртөл байсан юм бол чи зогсоохгүй яасан юм бэ?

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Та өөрөө зогсоохгүй яасан юм? Би танай байрны урд байсан хүмүүсийн чинь тэн хагасыг тэндээс авч гарч ирсэн за юу. Та нарын дотор юм байсан шүү. Бичлэг дээр чинь байна билээ. Энгийн хувцастай ороод турхираад л , буцаад нэг харсан чинь тэр нөхөр нь цагдаа нарын талд зогсож байсан. Маш тодорхой бичлэг байж байгаа. Би танд үзүүлнэ. Бид түүнийг зуу, мянга дахин хувилаад гадагш нь, дотогш нь хийчихсэн байгаа. Яагаад гээч? Дараа нь ямар нэгэн байдлаар устгах гэж оролдох асуудал гарна гэдгийг мэдэж байгаа учраас. Бүх телевизүүдийн бичлэг байгаа. Бид тэр шөнө, тэр орой нь бүгдийг нь хурааж авсан за юу.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Тэр хүмүүсээ л одоо хуулийн байгууллагад өгөх хэрэгтэй.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Үгүй ээ, хуулийн байгууллага ажиллаж байгаа юм чинь өгөөд байх юу байсан юм. Тэнд бүх телевизээр гарсан бичлэгийг танай хуулийн байгууллага аваагүй юм уу?

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Авсан л гэсэн. Чиний бичлэгийг л яриад байна шүү дээ.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Би харин тэр телевизийн бичлэгүүдийг л ярьж байна шүү дээ. Хоёр, гурван телевиз бичлэг хийсэн.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Тийм учраас түүнийгээ хуулийн байгууллагад өгмөөр байна.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Мэдэж байна би, мэдэж байна.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Энэ чинь эздийг нь олох гээд яваад байна гэж. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Түүнийг чинь л хүлээж байна.

Б.ЭРДЭНЭБАТ: -Хамгийн гол нь зөв гарц гэдэг нь л хэрэгтэй. Зөв гарцаа яаж олохвэ?

М.ЭНХСАЙХАН :-Шалтгааныг нь хайх.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Шалтгаан нь сонгууль шүү дээ.

Н.ЭНХБАЯР: -Тэгэхээр саяын гаргасан саналуудыг бас дахин дахин нэг сэдэв рүү буцаж, эсвэл ярилгүй цаасан дээр буулгаад, тэгээд яриад эхлэхэд шийдлээ олж чадахгүй бол бид улс төрийн намууд маань бэлэн биш байдалд байгаа гэж ойлгоё.

Шийдлээ нэг, хоёр гээд олоод эхэлбэл бас олж эхэлж байгаа нь ч гэсэн тодорхой үр дүнд хүргэх байх л даа . Тийм юм руу оръё , тийм ээ ? Одоо Элбэгдорж дарга, Баяр дарга хоёр та нарын хэлснээр шууд түс тас тэгнэ, эсвэл үгүй гэж хэлж чадахгүй шүү дээ.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Дарга аа, ажлын хэсэг байгуулаад сонгуулийн тодорхой булингартай, булхайтай болсон гэсэн баримтыг ажлын хэсэг дээр гаргачих юм бол түүнийг үндэслээд Сонгуулийн ерөнхий хороог наадах ажлаа зогсоо, яагаад гэхээр ийм олон гомдол, баримтууд ирсэн байна. Та нар үүнийг хүлээн зөвшөөрөх үү гэдэг асуудлыг хуулийнх нь дагуу тавья л даа. Тэгвэл Сонгуулийн ерөнхий хороог зогсоох ёстой шүү дээ. Нэр дэвшигчид, намууд гомдлоо баталгаажуулаад ийм асуудал тавьчих юм бол байж болно шүү дээ.

Д.ДОРЛИГЖАВ: -Сонгууль ирцгүй ч юм уу , ямар нэгэн байдлаар дахин сонгууль зарлах ч юм уу, санал хураах ерөнхий үндэслэлүүд хуульд бий.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Худлаа шүү дээ, байлгүй яадаг юм.

Д.ДОРЛИГЖАВ: -Тийм учраас зөрчлийн хэмжээ, далайц зэргийг харъя гээд байна шүүдээ.

Ц.ЦОЛМОН: -Ямар ч байсан цаасан дээр байсан нь дээр.

М.ЭНХСАЙХАН: -Ерөнхийлөгч өө, Сонгуулийн ерөнхий хороог бид нар ер нь нэг шагнавал яасан юм?

Ц.ЦОЛМОН: -Цаастай болж л ярих хэрэгтэй.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Одоо Их Хурал, би лав дуудахгүй. Ерөнхийлөгч танд Сонгуулийн ерөнхий хороо дүнгээ гаргаад айлтгах ёстой. Намууд зөвшилцөж байна. Та нар хууль батлахдаа янз бүрийн…

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Сонгуульд орсон намын дарга нар дуудаж байна гээд бид нар дуудчихъя. Таны наад хүнд суртал чинь хэрэггүй за.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Би хүнд суртал яриагүй байна.

Б.ЖАРГАПСАЙХАН: -Наадах чинь хүнд суртал. Монгол Улсын Ерөнхийлөгч дуртай иргэнээ дуудаад хоёр үг сольдог эрхгүй юм бол яах гэж Ерөнхийлөгчийн хууль баталчихсан юм.

М.ЭНХСАЙХАН: -Бүр Төрийн байгуулалтын хороо нь дуудаж чаддаггүй юм бол ямар эрхтэй УИХ-ын дарга байдаг юм?

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Яг ийм болж магадгүй гээд үүнийг ярьсан байхгүй юу.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Наадах чинь дэндүү хүнд суртал байна. Ийм л үед улс хөгжихгүй биз дээ.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Төрийн байгуулалтын байнгын хороон дээр яриад, Их Хурал дээр яриад ямар нэгэн юм боллоо гэхэд нэг тал нь гомдол гарлаа гээд та нар Энхболд, хэн эд нар байсан байх аа?

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Ямар аймаар юм. Монгол Улсын Ерөнхийлөгч хүн Сонгуулийн хорооны даргыг дуудаад юм асуух эрхгүй болчихож гэнэ. Үгүй нээрээ ямар төр байгуулчихсан юм бэ?

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -УИХ-ын дарга тэр нь тэгж хэллээ, энэ нь ингэж хэллээ, тэд нар тэглээ гэдгээ Сонгуулийн ерөнхий хорооны даргыг дуудаж дарамтлахгүй байх бүх нөхцөл бололцоог хийж өгөх ёстой гэж байгаад.

Б.ЭРДЭНЭБАТ: -Лүндээ дарга аа , би танаас ганцхан л юмыг хүсье. Сонгуулийг өнөөдөр хүн луйвардаж, хулгай х ийх ёстой юм байна. Түүнийг хулгай хийсэн бол хэн ч хүчингүй болгодоггүй юм байна. Тэгээд үүгээрээ явъя гэсэн логиктой юм хийж байна шүүдээ.

М.ЭНХСАЙХАН: -Монгол төрийг алж байна шүү дээ.

Б.ЭРДЭНЭБАТ: -Ерөөсөө одоо хулгай хий, луйвард. Үүнийг хүчингүй болгох ямар ч субъект байхгүй, ямар ч хууль байхгүй. Тэгээд яах гээд байгаа юм гэсэн ийм юм л байна шүү дээ.

М.ЭНХСАЙХАН: -Харин тийм.

Б.ЖАРГАПСАЙХАН: -Тэгээд Та дуудах эрх байхгүй, Ерөнхийлөгч тэрийг нь хараагүй юм шиг сууж бай гэж байгаа юм байна шүү дээ.

Б.ЭРДЭНЭБАТ: -Тэгээд түүгээрээ яв. Тэр хүмүүстээ дуудах эрхийг нь өгөөд…

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Бид яагаад Ерөнхийлөгч гээд байгаа юм бэ гэхээр Ерөнхийлөгч маань нам бус, бүх ард түмний төлөөлөл учраас Ерөнхийлөгчөө гэж яриад байна шүү дээ.

М.ЭНХСАЙХАН: -Энэ оронд чинь итгэл үнэмшил гэж байх уу? Урд нь гэрэл харагдах уу, ард түмний өмнө гэрэл харагдах уу? Бүр гэрэлгүй болчихоод байна шүү дээ. Ямар олон хүмүүс итгэл нь алдарчихсан аймаар юм наашаа яриад байна аа. Би бүр гайхаад байна, хараа. Нормальный эрүүл хүн буруу болчихсон явж байна. Би бүр тэрийг нь мэдрээд байна. Бүр нормальный эрүүл хүн болсон явдлаа аягүй буруу харчихсан эсрэг болох нь, болохоо байх нь. Бид нар ерөөсөө эндээс тасарчихсан юм байна. Бүр мангартаад, энд ярьж байгаа юм амьдралаас тасраад, бид нар тэнэгэлчихсэн юм байна . Үнэхээр тийм болчихсон юм байна. Лүндээ дарга бол бүр тийм болчихсон юм байна.

Н.ЭНХБАЯР: -Үгүй ээ, Лүндээ даргыг…

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Яах вэ би тэгээд хуулиа барьж байгаад хоцорно. Юу гэсэн, тэнэг мэнэг болно уу, дүүрч. Тэгээд дуусъя. Ажлын хэсгээ байгуулъя.

М.ЭНХСАЙХАН: -Би одоо хэлж мэдэхгүй байна. Түүнээс биш зүгээр эрүүл хүмүүс… Б.ЖАРГАЛСАЙХАН: -Түүн дээр санал хураачихъя даа.

С.ОТГОНБАЯР: -Ийм нөхцөл байдал үүсчих гээд байх шиг байна. Өнөөдөр бид энд цуглаад олон янзын саналууд яриад байна л даа. Тэгээд яг зохилтой шийдэлд бас хүрч чадахгүй байх шиг байна. Намын дарга нарын зүгээс гарч байгаа саналууд дээр мэдээж Ерөнхий нарийн бичгийн дарга байдаг юм уу, ажлын хэсэг байдаг юм уу, хэсгүүдээ байгуулаад явах л байх.

Гэхдээ ма ргаашнаас эхлээд хориг тавигдаад, онц нөхцөл байдал цуцлагдсанаас хойш энэ нийгэмд үүсэх нөхцөл байдал чинь улам ширүүсэх юм байна билээ. Яагаад гэвэл үүссэн нөхцөл байдалтай холбогдуулаад бүх баримтжуулах материалууд нь жирийн ард иргэд хүртэл өөрсдийнхөө утсан дээр, камераар бичиж авсан телевизийн маш олон бичлэг, бүхэлдээ явж баримтжуулалтыг хоёр, гурав хоногийн хугацаанд хийгээд эхэлчихсэн.

Ингээд эхлэхээр ард түмэн тэртээ тэргүй бидний ярьсан, яриагүй, хэлэлцсэн, хэлэлцээгүй асуудал ойлгомжтой болж эхлэхээр ийм хандлага руу орох юм байна аа. Түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь өнөөдрийн бидний гаргаж байгаа уриалга гэж ойлгож байгаа . Энэ уриалга байсан байгаагүй сонгуулийн үр дүнг үндсэн шалтгаанаа арилгаж чадахгүй байгаа тохиолдолд цаашаа энэтөр, засаг, за тэгээд шинээр байгуулагдах Их Хурал бүрэлдэн бий болоод тогтвортойгоор улс оронд хууль эрх зүйн үндэслэлээр явлаа ч гэсэн шийдэгдэх асуудал, шийдэгдэхгүй асуудлууд маш олон гарч ирэх нь ээ гэсэн болгоомжлолууд байгаа юм билээ.

Тийм учраас За сгийн газар арга хэмжээнүүд аваад төрийн онцгой штабын зүгээс тодорхой зүйлүүдийг хийгээд, олон хүүхдүүдийг гаргахыг нь гаргаад, хэдийгээр тэгж байгаа боловч яг үндсэн гол тав, зургаан хүн алагдсан гэж өнөөдөр яриад байгаа нь цаашаа халих юм бол бараг арав руу орж байгаа гэсэн мэдээллүүд яригдаж байна билээ шүү. Түүнийг Аюулгүй байдлын зөвлөлөөс бас нягтлах хэрэгтэй юм.

Алагдсан хүний тоо нэмэгдэж байна гэсэн тохиолдолд энэ ард түмэн мэдээлэл аваад эхлэнгүүтээ энэ байдлыг чинь үндсэндээ хүлээн зөвшөөрөх аргагүй болно гэж харагдаж байна. Тэр тохиолдолд бид энэ саарал ордон дотор амьд үлдэх үү, үгүй юу гэдгийг бас бодож, нөхцөл байдлаас гарах арга замаа зөв зүйтэй шийдэхгүй бол нэгэнтээ улайраад дайрчихсан байгаа тэр өнгөрсөн үйл явдлыг харах, дараа нь цаашаа юу болох вэ. Хэвлэл, мэдээлэл нээлттэй болонгуут л энэ асуудал ард түмний дунд зогсохгүй хэмжээний болж байна аа, ахиж үүсэх вий гэдгээс хамгийн түрүүн сэрэмжлэх, болгоомжлох асуудал яримаар байгаа юм аа. Тиймээс нэгэнт санал яригдаж байгаа учраас үр дүнгүй нэг нэг рүүгээ чулуу шидээд хэрэлдээд, ямар ч шийдэлгүй гараад байх юм бол бид Ерөнхийлөгч дээр, ҮАБЗ-ийн тэргүүн, гурван гишүүн гурвуулаа байж байна, ямар нэгэн алхам хийхгүйгээр гарах л юм бол худлаа болох гээд байна шүү. Одоо өнөөдөр хийгдээд, маргааш шөнө тавигдлаа, нөгөөдрөөс хэлж мэдэхийн аргагүй ийм л ноцтой байдал дахин үүсэхийг үгүйсгэх аргагүй гэж ойлгож байгаа шүү.

М.ЭНХСАЙХАН: -Ер нь бид ганцхан сэргэх тухай л асуудал байгаа шүү дээ. Төрд итгэх итгэл алдраад, бүх юм ингээд явчихсан байхад хүний бухимдал дотор явж байгаа зүгээр уурлачихсан, бухимдчихсан хүн явж байгаад гэнэт ямар ч үйлдэл дээр юу ч хамаагүй хийдэг шүү дээ. Яг тийм юм энд л гарна. Яах вэ саяынх шиг энэ чигээрээ давтагддаггүй юмаа гэхэд эндээс л юм гарна. Танар наадамлгэжбайна. Наадам дээр тийм бухимдлууд, зүгээр л уураа гаргах юм гарчихвал яана? Ерөөсөө нийтээрээ итгэл алдарчихсан, аймшигтай бохир юм байдаг юм байна, паах энэ улс төрчинь…

С.БАЯР: -За бас тэгж ч нэг их халаглаад хэрэггүй байх аа.

М.ЭНХСАЙХАН: -Үгүй ээ үгүй, би тэгж хэлж байгаа хүний тухай ярьж

байна.

С.БАЯР: -Яриад байхаар бас өөрийнхөө үгэнд уярцгаагаад байх хэрэггүй шүү дээ. Одоо хичнээн болтол бид ингэж халаглаж суух юм бэ?

М.ЭНХСАЙХАН: -Үгүй тэгээд шийдэл хэлээд өг л дөө.

С.БАЯР: -Байгаа байдлаа тогтоохын тулд шулуухан хэлэхэд гомдлын жагсаалт гэж хэлдэг юм уу, би тэр юмаа тодорхой санал тавьж байна. Түүнийгээ гаргаад үзье л дээ.

Сонгуулийн ерөнхий хорооны даргад бол энэ онц байдал, сонгуультай холбоотойгоор зарласан шүү дээ. Сонгуулиас болж зарласан гэх нь хаашаа юм. Түүнтэй холбогдуулаад Улсын Их Хурал Сонгуулийн ерөнхий хороог байгуулдаг. Энэ дээр Лүндээжанцан дарга ҮАБЗ-ийн гишүүний хувьд штаб байгуулагдсан, улс төрийн намын удирдлагуудтай уулзлаа, энэ дээр ийм яриа гарч байна. Тийм учраас наад урьдчилсан дүнгээ зарлах асуудал байхгүй ээ. Улс төрийн намуудын дарга нартай ярилаа. Үүн дээр болгоомжлоод ингээд байх хэрэг ерөөсөө байхгүй. Энэ бол таны үүрэг хариуцлагын асуудал. Тэгэх л хэрэгтэй. Тэгээд бид нар тодорхой цаг тогтоох ёстой. Одоо намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг бол ойрхноор нь хэлж байгаа юм биш л дээ, тэр чинь дүрмээрээ ямар ч байсан тодорхой эрхтэй, үүрэгтэй ийм л хүмүүс байгаа юм. Намаа бүрэн төлөөлөх чадвартай байх гэдэг үүднээс нь Ерөнхий нарийн бичгийн дарга нарын хэмжээнд тийм юм байгуулаад, гомдлын жагсаалтаа гаргаад, хичнээн тойрог дээр ямар юутай байна вэ гэж үзье.

Тэгээд дараагийн уулзалт дээр бид нар Сонгуулийн ерөнхий хорооны танилцуулах гээд байгаа дүнг сонсож болно шүү дээ. Тэгээд өөрсдийн гомдлын жагсаалттайгаа үзээд, тэндээсээ тодорхой яриа руу явахгүй бол одоо бүр сүүл рүүгээ яваад бүх хүн энд тийм сэтгэл дундуур, бүх хүн дундуур байна гэж би үзэхгүй байгаа. Наадах чинь арай бас юу болох байх. Тодорхой хэсэг бол сэтгэл хангалуун бус байгаа . Тодорхой хэсэг эргэлзсэн байдалтай байгаа. Тодорхой хэсэг бол зэвүүцсэн байдалтай байгаа. Би пропорцийг нь хэлж мэдэхгүй байна. Бүгдээрээ сонгуулийн ийм юм болчихсон, одоо тийм юм үгүй ээ. Туйлширч яриад хэрэггүй шүү дээ. Тодорхой гарц руу л явъя.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Баяр дарга аа, танаас нэг юм асуучихъя.

С.БАЯР: -Ажлын хэсгээ байгуулъя, тийм ээ ? Сонгуулийн ерөнхий хорооны даргыг энэ бүрэлдэхүүн дээр урьж авчирч болно шүү дээ. Өнөөдөр УИХ-ыг бүрдүүлж байгаа улс төрийн намуудын төлөөлөл, ҮАБЗ-ийн тэргүүн, гишүүн нар байна уулзлаа, маргааш тодорхой цаг тогтлоо . Гомдлын жагсаалтаа гаргачихъя, мань хүний хэлж байгаа юмыг гомдлын жагсаалттайгаа харьцуулаад үзье л дээ. Тэгэхээр тэр хэсэгчилсэн гэдэг юм уу, бүтнээр нь гэдэг юм уу энэ шийдэл рүүгээ л бид гарна шүү дээ.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Би танаас юм асуух гэсэн юм, Баяр дарга аа? М.ЭНХСАЙХАН: -Сонгуульд оролцсон бусад намуудыг татаж оролцуулмаар байна. Яагаад гэхээр тэд нартай ярьсан чинь гомдлын жагсаалтыг жигтэйхэн олон юм жагсааж байгаа юм байна. Бид нар энүүхэндээ бас юм ярьж болохгүй байна.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Баяр дарга аа, юм асууя.

С.БАЯР: -Тэгэхээр гомдлын жагсаалт гэдгийг бид нар дотроо бас ялгаж салгах хэрэгтэй. Би энд байгаа хүмүүсийг аль нэгийг нь янз янзаар яах гэж байгаа юм биш. Гомдлын жагсаалт гэдэг бол тодорхой хуулийн зөрчил байх юмыг л яана. Түүнээс сонгогдоогүйн хорслыг бол гомдлын жагсаалт гэхгүй шүү дээ.

М.ЭНХСАЙХАН: -Ойлгомжтой, ойлгомжтой.

С.БАЯР: -Тийм ээ?

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Би Баяр даргаас юм асууя.

Н.ЭНХБАЯР: -За.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тэр орой болсон үйл явцын үед та ч дотор нь байсан гэж байна. Би ч гадаа нь байсан гэж байна, тийм үү ? Иргэдийг та санаатайгаар ч юм уу, ерөөсөө тэнд цуглаж байгаад байшин шатаачихъя ч гэдэг юм уу, эсвэл зүв зүгээр уур нь хүрээд л хэнийг ч хамаагүй цохиод унагачихъя гэж цугларсан гэж бодож байна уу, эсвэл улс орныхоо ажил амьдрал, улс төрийн сонгууль энэ бүх юманд бухимдлаа илэрхийлэх гэж тийшээ очсон гэж бодож байна уу? Би хувь хүний хувьд л асууж байна, уучлаарай.

С.БАЯР: -За би тэр хэдэн асуултанд хариулах ёстой ч юм уу, үгүй ч юм уу, хувийн сэтгэгдлээ энд ярих гэж байгаагүй шүү дээ.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Би тэгвэл хувийнхаа сэтгэгдлийг хэлчихье. Бүх ард түмэн маш дургүй байгаа шүү.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Ерөнхийлөгч өө , миний бодлоор бол саяын Баяр даргын хэлснээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга руу Их Хурлын дарга нэг бол хэлээд, Сонгуулийн ерөнхий хорооны дарга энд ирж байдлыг мэдээлээд, ажлын хэсгээ байгуулаад, тэгээд ажил руугаа ормоор байна.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Тэгье дээ, тэгье.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Ерөнхий нарийн бичгийн дарга нарын түвшинд ажиллаад, жагсаалтаа гаргаад…

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Бие даагч нарыг…

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Тэгээд Ерөнхийлөгч энэ хавьд Ордон дотор уулзах өрөө

ч юм уу гаргаад…

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -”А” зааланд байж болно шүү дээ.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Тийм нөхцөлөөр хангаад…

Н.ЭНХБАЯР: -Одоо 6 өнгөрчихлөө. Сонгуулийн ерөнхий хороо ажлын цагтай байх уу, үгүй юу?

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Дарга аа, тийм цаг байхгүй. Одоо Баттулга даргатай уг нь уулзаад, эндээ бүгд нийлүүлээд, өнөөдрийн уриалгатайгаа уялдах болов уу гэж бодож байгаа.

Уриалгаа гаргачихлаа. Хамтарч ажиллах ажлын хэсэг нь гарлаа. Ерөнхийдөө яриад эхэлж байгаа юм байна. Энэ нь бүтээлч харагдах юм бол нөгөө онцгой байдал дуусахад хүмүүсийн хувьд асуудал шийдэгдээд яригдаж байгаа юм байна гээд бас нэг юм байгаа шүү дээ. Тэгэхээр би тэр талаасаа зөв л гэж бодож байна. Одоо эргэн тойрон юмнуудаа яривал зөндөө юм ярина.

Д.ДОРЛИГЖАВ: -Ажлын хэсэгтээ хугацаа заамааргүй байна . Зөвлөж байна гэсэн баахан юмнууд яваад байхгүй асар богино хугацаанд энэ хүмүүст хариу өгөөд, шийдэл гаргаад явъя.

Би тэр мэдээллийн асуудал дээр эхлээд л асуудал хөндсөн дөө. Мөн чанарыг харах юм бол онц байдал гэдгээр далимдуулж бодит мэдээллийг хаах гэсэн оролдлого гарч ирж байгаа юм. Нэг талыг барьсан юм явуулаад байгаа юм. Тийм учраас үүнийгээ тэнцвэржүүлэх асуудалд онц байдлын зөвлөлд нь байдаг юм уу, хаана байдаг юм үүнийг анхаарах ёстой шүү.

Н.ЭНХБАЯР: -За тэгвэл бид ярьж байгаад тийм хэлбэр рүү орж байна л даа. Сонгуулийн хорооны даргыг урьчихъя. Тэгээд санаа бодлыг нь сонсчихъё. Одоонам болгон өөрсдөөийм асуудлыг шийдье гэдэг жагсаалтаагаргаад, жагсаалтуудаа бүгдээрээ нийлүүлээд үзье. Би эндээс ямар нэгэн жагсаалт та нарт шаардлагагүй байх гэж бодож байна. Одоо АН, МАХН, БНН, ИЗН, ҮШН, ЭОН ийм ийм гомдлын гээд сая Ерөнхий сайдын томъёолсон жагсаалтад ийм асуудал оруулах нь зүйтэй гэж үзэж байна гэсэн төслөө гаргачихъя. Тэгээд тэр асуудлаа нэгтгэе . Ерөнхий нарийн бичгийн дарга нар цугларъя. Энэ список үнэхээр байна аа гээд тэр список дээрээ тогтчихъё.

Түүнийхээ дагуу шийдлийн гарцуудын талаар хоорондоо зөвлөлдөж эхлээч ээ гэж хүсье. Тэр ш ийдлийн гарцуудын талаар тохирсон асуудлуудаа бид ингээд тохирчихлоо гэж гаргая. Тохирч чадахгүй маргаантай үлдэж байгаагаа бид ийм асуудал дээр тохирч чадсангүй гээд, шаардлагатай бол намын дарга нарыг байлцуулж байгаад үзье. Хамгийн гол нь бид эндээс зөв шийдэл гаргах гэж байгаа болохоос биш, цаг хугацаа хайрлаад, хагас, бүтэн сайн өдөр амрахаа бодоод, эсвэл өөр ажилдаа дарагдаж байгаа юм шигээр тэгж болдог, би хувьдаа та бүхэн маань хэзээ ч байлцаач гэвэл байхад бэлэн байна.

Намын дарга нар ч гэсэн тиймэрхүү маягаар ажил төрлөө зохион байгуулах бололцоотой байх гэж бодож байна. Аюулгүй байдлын зөвлөл онц байдал зарласан нөхцөлд хагас сайнаас бүтэн сайн өдөр шилжих шөнө хүртэл бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа, ажиллана. Ийм өгөгдөхүүн байна гэж ойлгож байна. Ингэж тохирох уу?

Одоо Ерөнхий нарийн бичгийн дарга Дорлигжав байна. Отгонбаяр дарга байна. Цогтгэрэл дарга байна. Танай Ерөнхий нарийн бичгийн дарга хэн билээ?

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Нямсүрэн гэж залуу байгаа.

Н.ЭНХБАЯР: -Одоо ирнэ байх…

С.ОЮУН: -Манай Ерөнхий нарийн бичгийн дарга Дорнодод байгаа.

Н.ЭНХБАЯР: -За. Хэн нь орлох вэ?

М.ТӨРБАЯР: -Зоригт гишүүн угаасаа боломжгүй шүү дээ.

Н.ЭНХБАЯР: -Аан?

М.ТӨРБАЯР: -Яг аппаратаа даргалдаг юм. Манай Ерөнхий нарийн бичгийн дарга чинь функцийн хувьд бодлогын зөвлөлүүдээ удирддаг функцтэй болохоор өөр. Ганхуяггишүүн.

Н.ЭНХБАЯР: -За Ганхуяг гишүүн. Чулуунбаатар дарга уу? Тэгвэл Нямсүрэн л дутуу байна тийм ээ? Бусад бүх хүмүүс энд байгаа юм байна шүү дээ.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Онц байдлын хугацаа дуусахад шилжилтийн нэг иймэрхүү зүйл бодогдож байна гэсэн бодол танд байгаа юу?

Н.ЭНХБАЯР: -Бид нар Аюулгүй байдлын зөвлөл дээрээ ярьж байгаад онц байдал тогтоосон анхныхаа журмаас шилжих маягаар, тухайлбал, гудамжуудад зохицуулсан хөдөлгөөний цагийг багасгах, мөн хүрээг нь хумих, тэр хоригдож, цагдагдаж байгаа хүүхдүүдийн эрх, өчигдөр танилцуулж байсан 18 настай хүүхдүүдийн эрх гэх мэтийн хэвийн байдалд шилжих алхмуудыг зугуухан хийж байгаа. Тийм маягаар явах байх гэж бодож байна. Өөр дутуу юм байвал та бүхэн санал бодлоо хэлбэл судлая, ярилцъя гэсэн бодолтой байна. Маргааш Ерөнхий нарийн бичгийн нарын гаргасан жагсаалтын талаар бүгдээрээ ахиад нэг цуглаж ярилцах уу?

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Уулзах өрөө нь олдох юм байна, тийм ээ?

Н.ЭНХБАЯР: -Олдоно, түүнийг зохицуулчихна.

М.ЭНХСАЙХАН: -Гадаа сонгуульд орсон өөр намуудыг яах вэ?

Н.ЭНХБАЯР: -Тэр намуудыг яах вэ?

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Ер нь сонгогдсон юугаар нь Энхбат нөгөө ИХ нам чинь нэг эвсэл болж орсон, тийм ээ? Тэндээс байж болох юм.

М.ЭНХСАЙХАН: -Жишээлбэл нэлээн хариуцлагатай, ажилсаг бие даагч яах юм?

Н.ЭНХБАЯР: -Сонгуулийнхаа ерөнхий дүнгээ гаргаагүй нөхцөлд бас тэгж болохгүй.

С.БАЯР: -Дүнгээ зөвшөөрөөгүй байж сонгогдсонд тооцдог юм уу?

М.ЭНХСАЙХАН: -Хүлээн зөвшөөрөөгүй байж бусад сонгогчид сонгуульд орсон бусад намууд…

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Энэ хүрээндээ л ярья даа.

С.БАЯР: -Энэ хүрээндээ л ярих ёстой байна шүү дээ.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Тийм.

С.БАЯР: -Одоо хүчин төгөлдөр, бүрэн эрхээ эдэлж байгаа УИХ-ынхаа хүрээнд л ярихгүй бол нэг талаасаа сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг, нөгөө талаасаа сонгогдчихсон гэж тооцогдож байгаа хүнийг оруулж…

С.ОЮУН: -Энхсайхан сайд сонгогдоогүй юм чинь та гар гээд л баахан маргаан үүснэ шүү дээ.

М.ЭНХСАЙХАН: -Үгүй ээ үгүй, асуудал тэндээ биш. Сонгуульд оролцсон намуудыг татаж оролцуул гээд байгаа байхгүй юу. Миний үр дагавраар болж байгаа юмбиш.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Одоо байгаа УИХ-ынхаа сонгуулийн дүнгийн хүрээнд л ажиллачихъя л даа. Дараа нь тэгээд тэр хүмүүс орж ирэх үү, үгүй юу гэж.

Н.ЭНХБАЯР: -Ингээд нэг ажиллаад үзье.

М.ЭНХСАЙХАН: -Тэнд чинь бас гомдлоо цуглуулаад бичээд, бэлдээд байгаа хүмүүс байж байна. Бид нар тэрийг хаячих юм уу?

С.ОЮУН: -Ихэнх санал авсан хүмүүс энэ хоёр нам байна шүү дээ. Ард түмний гол санал аваад, хариуцлага хүлээх хоёр нам энэ байгаа байхгүй юу. Тэр чинь хариуцлага хүлээх, хүлээхгүй ньмэдэгдэхгүй тав, аравхан хүн орж ирээд л байх юм бол дуусахгүй шүү дээ.

М.ЭНХСАЙХАН: -Харин тэгж ярих юм бол Энхбат чинь эхлээд юу гэж ярьсан бэ гэхээр “Сонгууль шударга биш явж байна, хуйвалдаанаар явж байна. Бидтөрийгбайгуулахасуудлаасэхэлж асуудлыгзөвтавихгүйбол болохгүй” гээд эхэлсэн.

С.ОЮУН: -Энхбатыг бол ярьж болно.

М.ЭНХСАЙХАН: -Үгүй яагаад ярьдаг юм.

С.ОЮУН: -Үгүй ээ ярьж болно гээд хүлээх юман дээрээ байгаа. Цаана нь олон намууд оролцсон, оролцоогүй нь ч мэдэгдэхгүй…

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Ер нь ИЗН-ыг оруулахгүйгээр энэ ажлын хэсгээ байгуулъя л даа.

С.ОЮУН: -Болно, болно.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тийм. М.ЭНХСАЙХАН: -Барьж байгаа зарчим чинь буруу байгаа байхгүй юу.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Оюун аа, зарчим нь өөрөө буруу шүү дээ. Хүнийг битгий ингэж ангилж ялгаж байгаач.

С.ОЮУН: -Сонгуульд орсон намууд…

М.ЭНХСАЙХАН: -Бүгд хуйвалдаан гэж хэлж байгаа юм. Өөрсдөө бүгд материал цуглуулж байгаа.

С.БАЯР: -Өнөөдөр таны тавьж байгаа саналаар дахин сонгууль явуулах юм бол одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Улсын Их Хурал эрх зүйн үндсийг нь л бий болгожчадна.

Н.ЭНХБАЯР: -Тийм.

С.БАЯР: -Тэр сонгуульд оролцдог байна уу, оролцдоггүй байна уу, тэр намууд энэ асуудлыг…

М.ЭНХСАЙХАН: -Үгүй ээ, одоо сая Ерөнхий нарийн бичгийн дарга нарын хийх ажил бол гомдол цуглуулах гэж байгаа шүү дээ.

С.БАЯР: -Би эхлээд үгээ дуусгачихъя.

М.ЭНХСАЙХАН: -Гомдол цуглуулаад Сонгуулийн ерөнхий хороондоо ажиллах гэж байгаа биз дээ?

С.БАЯР: -Их Хуралд суудалтай намуудын хооронд асуудлаа ярьж үзэхэд хэр бэрхшээлтэй байна вэ? Тэгэхдээ ярьсаар байгаад ямар ч гэсэн нэг тодорхой юм руу хэдэн цагийн дараа гараад байна шүү дээ. Гэтэл та ерөөсөө засгийн эрх барьж үзээгүй, сөрж үзээгүй тийм хүмүүсийг энд оруулж ирээд, тэгээд эд нартай хамт асуудлаа шийдье гэвэл энэ байгаа намууд бүх асуудлыг шийдье гэж байгаа юм. Түүн дотроо ерөөсөө хуулийн дагуу оролцох бололцоог хэнийг ч хасахгүй, ер нь ажил хэргийн чанартай байя гэх юм бол энэ хүрээндээ л байх учиртай.

М.ЭНХСАЙХАН: -Байсан юм. Та өөрөө сонгуулийн гомдлыг дороос нь эхлээд шийдье гэсэн, тийм биз дээ? Та өөрөө Ерөнхий нарийн бичгийн дарга нар цуглаад энэ асуудлыг шийдээд эхэлье гэсэн. Яагаад энд байгаа хүмүүсийн гомдол яригдаад, гадаа байгаа хүмүүсийн гомдол ярьдаггүй юм.

С.ОЮУН: -Нийтлэг гомдол ярьж байна шүү дээ.

С.БАЯР: -Яах вэ би таны дараа нь хийх гэж байгаа улс төрийг чинь харж л байна.

М.ЭНХСАЙХАН: -Миний улс төр хамаагүй. Та зарчмыг нь хэлчих.

С.БАЯР: -Хувьсгалт намын дарга бол бусдуудыг оруулахгүй гэж байна аа гэж.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Энхсайхан дарга түүнийг жич ярья . Би нэг мэдээлэл хийе дээ. Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж байгаа юм байна. Энд утасны сүлжээ унаад дахиж цэнэглэж байж ярилаа.

Тэгээд та бүгдийн тавьсан асуудлуудыг цөмийг нь хэллээ. Онц байдал тогтсон Ерөнхийлөгчийн санаачилгаар улс төрийн намуудын удирдлагууд, Ерөнхий нарийн бичгийн дарга, төлөөлөлтэйгээ яагаад сонгууль будлиантай болсон, зөрчлүүд их гарсан, ер нь энэ үүссэн нөхцөл байдалтай холбогдуулаад сонгуулийн дүнг 15 хоногийн дотор гаргах ёстой. Гэхдээ ингэж яаравчлах хэрэг байна уу, үгүй юу? Ер нь сонгуультай холбоотой гомдол, саналуудыг Сонгуулийн ерөнхий хороо сонсооч гэдэг үндэслэлээр ийм асуудлууд тавигдсан гэдгийг би та бүхэнд албан ёсоор хэлье. Наана хороондоо хуралдаж байгаа хүмүүстээ энэ миний үгийг дамжуулж хэл . Яагаад гэвэл хороогоороо цуглачихсан байгаа юм байна шүү дээ. За тэгээд илүү дутуугүй хэл, шууд ярьж байгаа юм чинь цаана сонсоо биз дээ? Тэгээд Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд , намын дарга нар байгаад өөрийг чинь урьж байна аа. Таны сонсголыг авах гэж шаардсан юм биш ээ. Урьж байна. Бид сонгуулийн талаархи гомдол, саналаа ярих шаардлагатай байна гэж үзэж байна гэсэн маягтай. Маягтай юу байх вэ тийм л үг хэллээ. Өөрийнхөө хэлсэн үгийг та нарт илүү, дутуу гаргахгүй аминдаа дамжуулах гээд байна шүү дээ.

Н.ЭНХБАЯР: -Тийм. Сүүлд нь хэрэгт орчихгүй дамжуулах гээд л байна.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Тэгээд одоо цаг хугацааг нь хэлэх байх. Үүнийг тэгсэн чинь та бол сонгуулийн дүн зарлахыг хойшлуулаач гэсэн асуудлыг л тавьж байна гэж ойлгож болох уу?

Н.ЭНХБАЯР: -Та ч харин их хурдан ойлгож байна . Маш удаан ярьж байна.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Тийм. Тэгээд би үндсэндээ тийм байна аа.

Н.ЭНХБАЯР: -Ийм удаан ярьж байхад цаадах нь харин хурдан ойлгож байна шүүдээ.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Тэгээд одоо хоорондоо ярь . Миний үгийг илүү, дутуугүй хорооныхоо гишүүдэд бүх байдлыг ярь л гэлээ.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тэгээд ирэх юм уу, ирэхгүй юу?

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Мэдэхгүй. Би тэр дор нь хариу авъя гээд утсаа

бариад байлтайбиш.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Та чинь УИХ -ын дарга биз дээ?

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -УИХ-ын дарга ингэх эрх байхгүй юм шүү дээ.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тэгвэл би утасдаад асуучихдаг юм уу?

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Хараат бус байгаа. Үндсэн хуулийн цэц, Авлигатай тэмцэх газар, хууль хяналтын байгууллага, Сонгуулийн ерөнхий хороо хэн ч , ямар ч албан тушаалтан үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс оролцох эрхгүй гээд Үндсэн хуульд заачихсан байгаа шүү дээ.

Д.ДОРЛИГЖАВ: -Лүндээ дарга аа , энэ онцгой нөхцөл байдал үүсээд байгаа байхгүй юу.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Тийм ээ, тийм.

Д.ДОРЛИГЖАВ: -Уг нь Аюулгүйн зөвлөл аль ч байгууллагатай дуудах, уулзах, зөвлөмж, чиглэл өгөх…

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Үгүй ээ, харин тэр талаас нь л ярилаа.

Д.ДОРЛИГЖАВ: -Та ч нэг гишүүн нь.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Тэр талаас нь ярилаа гээд байна. Түүнээс биш Жаргалсайханыхаар бол тас гэж загнаад тэрийгээ боль, энийгээ тэг, тэрийгээ шалга, энийгээ боль ингэж хэлүүлэх гээд байгаа байхгүй юу.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Наад ажлаа түр хойшлуулаад, ийшээ яаралтай ир гээд дуудчихдаг юм.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Ер нь тиймэрхүү л янзтай юм байна.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Энэ чинь ямар зовлонтой юм.

Н.ЭНХБАЯР: -Ямар ч байсан Лүндээжанцан дарга үүргээ амжилттай биелүүлсэн байна.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Амжилтгүй биелүүлсэн байна шүү дээ.

Н.ЭНХБАЯР: -Үгүй ээ тэгэхдээ тэр ойлголт авсан байна. Тийм удаан ярьж байхад харин Баттулга сайн ажилласан байна. Ийм хурдан, тийм юм ярих гэж байна гэдгийг ойлголоо гэж хэлж байна шүү дээ.

Тэгэхээр Энхсайхан даргын тавьж байгаа асуудал дээр би нэг санал тавьчихаад, жаахан ажил хэрэгч байдлаар хандвал яасан юм бэ? Мэдээжийн хэрэг сая Ерөнхий сайдын хэлж байгаа зүйл дээр ч гэсэн бодууштай юм байх шиг байна. Эцсийн эцэст энэ бүх маргааныг одоогийн байгаа эрх зүйн орчинд ч тэр, эсвэл шинээр орчин бий болгож шийдэх субъект одоогийн Их Хурал, дараачийн Их Хурлын тухай асуудлыг сонгууль маргаантай болсон гэж үзэж байгаа учраас бид ярьж чадахгүй байна. Дараачийн УИХ-ын асуудлыг сонгууль маргаангүй болсны дараа ярих тухай асуудал гарах байх. Тийм учраас одоогийн Улсын Их Хурал байгаа нөхцөлд энэ маргаантай асуудлыг л шийдэх гэдэг утгаараа одоо Их Хуралд суудалтай, төлөөлөлтэй намууд цугларах нь зөв байх. Харин тэр бусад намууд, нэр дэвшигч нар гомдол байвал та бүхэн маань хүлээж аваад, саналыг нь цуглуулчихаач.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тэгье, тэгье.

Н.ЭНХБАЯР: -Бас болно шүү дээ.

Д.ДОРЛИГЖАВ: -Сонгуулийн хороо ч гэсэн мэдэж л байгаа байхгүй юу.

Н.ЭНХБАЯР: -Тийм тэнд цуглуулж байгаа байхгүй юу. Та бүхний бодсоноос илүү огт санаанд ороогүй алдаа дутагдал гарсан байвал цуглуулаад сайхан биччихгүй юу. Ерөөсөө тэд нартай уулзахыг хязгаарлахгүй шүү дээ. Та нар ёстой нэг, нэгээр нь дуудаад уулзчих нь зөв байх.

Тэгэхдээ энэ Улсын Их Хурал эцсийн шийд гаргах гээд байгаа учраас энэ Их Хурлынхаа бүрэлдэхүүнтэйгээр бүгдээрээ байгаа гэдэг утгаараа энэ төлөөллөө ярьчихъя. Тэгвэл үүнийг дэмжиж байгаа бол бүгдээрээ ийм хэлбэрээр ажилдаа оръё. Тэгээд ерөнхий нарийн бичгийн дарга нар цуглараад тэр гомдлын гэнэ үү, асуудлын гэнэ үү жагсаалтаа гаргая. Нөгөө намууд, нэр дэвшсэн хүмүүсээс бас жагсаалтыг нь авъя. Тэгэхдээ шийдэх бүрэлдэхүүнээ өнөөдрийн Их Хурал байгуулахаар авч үзье. Маргааш хэдэн цагт уулзах вэ?

С.БАЯР:-15цагт.

Н.ЭНХБАЯР: -Хагас сайн өдөр?

С.БАЯР: -15 цагаас уулзах уу?

Н.ЭНХБАЯР: -15 цаг гэх үү?

Ц.ДОРЛИГЖАВ: -Тэртээ тэргүй 15 цаг 30 минут болно.

Н.ЭНХБАЯР: -За ингэж цуглуулсаар, ирсээр байтал Ерөнхий нарийн бичгийн дарга нар одооноос эхлээд ажиллана шүү дээ. Одоо ахиад намын дарга нар, Ерөнхий нарийн бичгийн дарга нартай ярьсан зүйлээ дахиж ярих уу? Нөгөөдөр уулзах юмуу?

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Маргааш уулзъя, Ерөнхийлөгч өө. Одоо наадам болох гэжбайна.

Н.ЭНХБАЯР: -Маргааш тэгэхдээ ерөнхий ажлын хэсэг хэцүү явж байна уу, үгүй юу гэдэгтэй танилцчихъя л даа. Тэгэх үү?

Ё.ОТГОНБАЯР: -Маргааш 3 цагт эхний жагсаалт л гарах байх.

Н.ЭНХБАЯР: -4 цаг гэх үү?

Ё.ОТГОНБАЯР: -Нарийн юмнууд гарч ирэхгүй шүү дээ.

Н.ЭНХБАЯР: -16 гэх үү? За тэгье, маргааш 16 цагт.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Одоо тэгээд яах юм?

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Түүнийгээ маргааш 16 цагт гэж хэлэхгүй юу. Та нар чинь гомдол, саналаа бэлтгэнэ гэсэн биз дээ?

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Үгүй ээ, эхлээд тэр нөхрөөс чинь юу болж байна асууж сонирхоё гэсэн чинь та ч одоо хуралдаж байна гэсэн шүү дээ.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Хуралдаж байгаа юм байна. Тэгээд хоорондоо ярих байх.

С.БАЯР: -Хуралдаж байгаа маягтай юм байна шүү дээ.

Н.ЭНХБАЯР: -Тэгвэл та бүхний саналын дагуу…

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Одоо тэгээд хэн ялагдсан нь юм уу гарч чадаагүй хүн бүр сонгуулиа дахья, Сонгуулийн ерөнхий хороо болохгүй л гээд байдаг ийм юм тогтчих вий дээ.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Энэ чинь л ардчилсан нийгмийн тогтолцоо шүү дээ.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Тэгвэл одоогийнхоо Их Хурлыг дахиад 9 жилээр сунгаад үз.

Н.ЭНХБАЯР: -Өнөөдөр хурлынхаа дараа Баттулга даргыг хүрээд ирээч гэж Аюулгүй байдлын зөвлөлийнгурван гишүүн уриад, тэгээд Лүндээжанцан даргын хэлснийг дахин хэлээд, маягтай биш, бүр тодорхой тэгээд маргааш 16 цагт бас урьчихъя. Тэгээд энэ сонгуулийн дүнг урьдчилан зарлах ажлыг зогсооё, тийм ээ? Зогсооно гэдэг нь нэг ёсны хойшлуулъя.

С.БАЯР: -Түр түдгэлзүүлье гэж хэлье.

Н.ЭНХБАЯР: -За тэгж тохирох уу? За их баярлалаа. Ганболд дарга аа, Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг хуралд суулгах өрөөг нь зохицуулаад өг дөө.

УИХ-д суудалтай улс төрийн намуудын зөвлөлдөх уулзалт мөн өдрийн 18 цаг 35 минутад дуусав.

Энэ өдрийн уулзалтад:

-Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр, -Монгол Улсын Их Хурлын дарга Данзангийн Лүндээжанцан, -Монгол Улсын Ерөнхий сайд, МАХН-ын дарга Санжаагийн Баяр, -Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Маньбадрахын Ганболд нар оролцов.

Энэ удаагийн уулзалтанд улс төрийн намуудаас оролцсон нь:

1.Ё.Отгонбаяр -МАХН-ын ЕНБД

2.Ц.Элбэгдорж -АН-ын дарга

Мөн дараахь хүмүүс оролцов. Үүнд:

16. Я.Долгоржав -Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын

үүрэг гүйцэтгэгч, Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх

17. С.Цэдэндамбаа -Зөвлөхүүдийн ажлын албаны дарга

18.Л.Моломжамц -Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны шинжээч

Нууц


URL:

Сэтгэгдэл бичих