Д.Баярсайхан: Хүчний байгууллагынхан Н.Энхбаяр даргыг отож байсан.

Хан-Уул дүүргийн нутагт байрлах удирлагын академын хашаан доторх байшинд өглөө үүрээр экс ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчлах үйл ажиллагаа болсон.  МАХН-ын дарга Н.Энхбаярын оршиж сууж байсан эл байрны жижүүртэй уулзав. Тэрээр Н.Энхбаярыг отож байсан хүчнийхэн уржигдар оройн 19:50 миниутын орчим хүч хэрэглэхийг завдаж байхад нь харсан гэрч юм.

-Н.Энхбаяр эрх чөлөөнд халдах тэр үед яг юу болсон бэ?

-Н.Энхбаяр дарга нэг хамгаалагч, жолоочтойгоо гурвуулаа ирсэн. Өөрөө арын суудалд хамгаалагч нь урдаа суусан байсан. Тэгээд орцныхоо ойролцоо зогсоход дөрвөн том биетэй залуу машиныг нь тойрч зогсоод цонхоо онгойлго гэж байгаад  жолоочийн талын цонхыг хага цохисон. Би буу барьж байгаад цохичих уу гэж бодсон. Тэгээд цонхоор нь хоёр гурван гар ороод ноцолдож байгаад хаалганууд нь нээгдэхэд жолоочыг чирж унагасан. Хоёр нь Н.Энхбаяр даргыг  чирч буулгахад даргын хамгаалагч үсэрч буугаад ноцолдож элсэн. Гэтэл хаанаас ч юм хоёр хүн гараад ирсэн. Тэгээд хоёр хоёроороо жолооч, хамгаалагч хоёрыг дараад уначихсан байлаа. Харин даргыг хоёр том биетэй залуу чирч гулдран машинруугаа чихэхийг завдаж байв. Н.Энхбаяр дарга биеийн тамираар байнга хичээллэдэг болоод ч тэр үү тэр хоёрт хүчрэгдэхгүй машиных нь хаалгаруу жийж, бүх чадлаараа тэмцсэн. Тэгээд “Баяраа… жижүүрээ хүн дуудаарай, хүн дуудаарай гэж орилсон. Тэр хооронд би МАХН-ын төв байр руу утсаар мэдэгдсэн. Дарга хаалгаруу нь жийж байгаад савж унасан юм. Тэгээд зүрх нь өвдсөн юм шиг байна лээ.

-Тэр үед та тэдэнд туслахгүй яагаад хараад байсан юм бэ?

-Би мухар олгойн хагалгаа хийлгээд удаагүй байгаа. Гэдэс минь цоорхой хүнд туслах нь бүү хэл өөрийгөө арай гэж авч явна. Гэхдээ би телевиз, түргэн дуудсан.

-Энэ байранд хэдэн айл байдаг юм. Урд шөнө байрны оршин суугчид ямархуу байдалтай байсан бэ?

-Урд шөнө энд байсан бүх хүн унтаагүй. Би ч нүдны хор гаргаж амжаагүй л байна. зарим айлын хүүхэд багачуул цагдаа нар луу савтай ус шидлээ гээд шугиад байсан. Цоорхой гэдэстэй болохоор нааш цааш гүйж учрыг нь сайн олж чадаагүй.


Г.Лхагвадорж


URL:

Сэтгэгдэл бичих