“iPhone” бэлгэвч хадгална

Шар айрагны бөглөө онгойлгогчтой “iPhone” гар утасны гаднах гэрийг үйлдвэрлэж байсан “Annex Products” компани энэ удаад бэлгэвчний нууц халаастай утасны гэр худалдаанд гаргахаар зэхжээ. Энэ шинэ бүтээгдэхүүнийг “Playa Case” гэдэг бөгөөд “iPhone 4 болон 4S загварын гар утсанд зориулан хийсэн аж.

Арьсан хэтэвчний цаанаас бэлгэвч товойж мэдрэгддэг учраас заримдаа эвгүй байдалд оруулдаг, мөн хүмүүс гар утсаа үргэлж орныхоо дэргэд байлгадаг зэргийг бодолцож “Annex Products” компани энэхүү бүтээгдэхүүнээ гаргажээ. Ингэснээр эрсдэлтэй бэлгийн хавьтал болон хүсээгүй жирэмслэлт багасна хэмээж найдаж байгаа гэнэ. “Playa Case”-ийн эхний загвар болох хар, цагаан, ягаан өнгөтөй утасны гэр энэ зунаас худалдаанд гарч эхлэх юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих