Сонгинохайрханы намын үүрийн дарга Н.Алтанхуягаас өшөөгөө авчээ

2008 оны сонгуульд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн АН-ын анхан шатны үүрээс нэр дэвшиж, улмаар УИХ-д сонгогдсон АН-ын дарга Н.Алтанхуяг сүүлийн үед нэлээд барцадтай байна. Намын даргаараа үлдэх эсэх нь эргэлзээтэй байгаа түүний хувьд ямар ч байсан ирэх сонгуульд суудлаа хадгалж оролцох талаар бүхий л арга замыг хайж байгаа аж.

Саяхан тэрбээр АН-ын Сонгинохайрхан дүүргийн намын анхан шатны үүрийн хурал дээр ирэх сонгуульд нэр дэвшигчдийг шалгаруулахад цөөнхийн саналыг авсан тул арга буюу хурлыг орхин гарахад хүрчээ. Намын дарга нь анхан шатныхаа үүр дээрээс сонгуульд нэр дэвших эрх өвөртөлж чадаагүй явдлыг хүмүүс янз бүрээр хүлээж авах нь тодорхой.

Гэвч 2008 оны сонгуульд нэр дэвшихээс өмнө Тэргүүн шадар сайд асан Н.Алтанхуяг тус дүүргийн намын үүрийн дарга М-д өөрийг нь дэмжсэн тохиолдолд Тавантолгойн хангамжийн хэлтсийн даргын албанд томилуулах болно гэж хэлсэн амандаа хүрээгүй байна. Тиймээс шазуур зуусан М дарга барын зулзагыг бага дээр нь гэдэг шиг намын дарга Н.Алтанхуягаасаа хариугаа авч дөнгөжээ. Нэгэнт анхан шатны үүрээр олонхийн дэмжлэг аваагүй тул Н.Алтанхуяг даргын хувьд ирэх сонгуульд уг тойргоос нэр дэвших боломж хаагдсан гэсэн үг. Харин Сонгуулийн шинэ хуулиар бол тэрбээр намын даргын хувиар жагсаалтын 28-д нэрээ багтаан азаа үзэх л үлджээ.
А.Харанга (www.wikimon.mn)


URL:

Сэтгэгдэл бичих