Испанийн хаан Хуан Карлос гэмтэл авчээ

Испанийн хаан Хуан Карлос Ботсван улсад заан агнаж байгаад ташаандаа гэмтэж авсан байна.

Хуан Карлос өнгөрсөн амралтын өдөр ташааны хагалгаанд орсон ба амжилттай болсон талаар Испанийн хэвлэлүүд онцолсоор байна. Тэрбээр сүүлийн хоёр жилийн хугацаанд дөрөв дэх удаагаа мэс засалд оржээ.

Ботсванагийн Засгийн газрын төлөөлөгчийн мэдэгдэж буйгаар Хуан Карлос тус улсын хойд хэсэг дэх Окаванго хэмээх газар заан агнахаар явж байгаад унасан аж. Заан агнах зөвшөөрлийг Ботсванагийн Засгийн газраас олгосон аж. Үүнийг олон улсын амьтдын эрхийг хамгаалах нийгэмлэг шүүмжилжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих