Улаан-Үдэд 200 мянган хүн ус, дулаангүй болов

Буриадын нийслэл Улаан-Үд хотын ус, дулаан шугам цоорсны улмаас тус хотын хоёр дүүргийн иргэд усгүй болоод байна. Ослын улмаас Советский болон Төмөр замын дүүргийн дулаан, халуун усыг хаажээ. Буриадын Засгийн газрын Дэд бүтцийн хөгжлийн яамны орлогч дарга Владимир Рубаны мэдэгдэж буйгаар, нөхцөл байдлыг хяналтдаа авч, сэргээн босгох ажиллагааг явуулж байгаа аж. Хотын байшин барилга, орон сууц хөлдөх аюул байхгүй хэмээн мэдэгдлээ

Х.Нямка


URL:

Сэтгэгдэл бичих