Интернэт онлайн цонхонд сэтгэгдэл үлдээх эрхийг хязгаарланa

Сэтгэгдэл бичих эрхийг хорьж хязгаарлах арга хэмжээ авч мэдэх нь. Засаглал чангатай Хятад, Хойд Солонгост л ийм арга хэмжээг интернэт орчиндоо авч хэрэгжүүлдэг байх. Гэтэл Монголд ийм хориг арга хэмжээ авахгүй бол болохгүй байгаа бололтой.  Харилцаа холбооны зохицуулах хорооны 2012 оны 01377 дугаар албан тоотын хавсралтад нэг сонин зохицуулалтад санал авах тухай өгүүлсэн байна.

Энэ нь нийт интернэт хэрэглэгч монголчуудын онлайн цонхонд сэтгэгдэл үлдээх эрхийг хязгаарлах тухай ойлголт байв. Сэтгэгдэл үлдээх хэсэгт оруулах хэсэгт нэмэлт заалтаар авах санал гэх энэ санаачилга дотор тун ойлгомжгүй гурван заалтыг тусгахаар болж байгаа юм байна.  Тэнд өгүүлснээр Нэгдүгээрт, Тухайн хэрэглэгчийн нэг контент дээр үүсгэх сэтгэгдлийн тоо таваас ихгүй байх ёстой юм байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр эрхэм интернэт хэрэглэгч таны өмнөбайж ядан үзэл бодлоо илэрхийлмээр ямар нэгэн онлайн талбар гараад ирлээ гэхэд таваас илүүсэтгэгдэл үлдээж чадахгүй гэсэн үг.

Хоёрдугаарт, Сэтгэгдэл бичих талбар нь 20-иос ихгүй сэтгэгдлийг харуулах бөгөөд сүүлчийн сэтгэгдэл орох үед эхний сэтгэгдэл автоматаар устаж байхаар зохион байгуулна гэнэ. Энэ бол мөн л ойлгомжгүй зохицуулалт байж таарах нь. Нийгэм цаг үеийн дуулиант мэдээллүүдэд иргэд 20 байтугай сэтгэгдэл үлдээдэг. Сэтгэгдэл гэдэг тухайн цаг үе, уур амьсгалыг ямар хэмжээнд хүрснийг илт тодорхойлж чаддаг тул 20-хон сэтгэгдлээр иргэдийн үг хэлэх эрхэд халдах нь байж болшгүй хэрэг биз ээ.  Гуравдугаарт, Тухайн контент дээрх сэтгэгдэл 3 хоногийн дараа автоматаар устдаг байх ёстой юм байна. Энэ нь дээрх хоёр заалтаасаа бүр ч хөндий зохицуулалт болж мэдэхээр байна. Учир нь сэтгэгдэл гэдэг тухайн контенттойгоо хамт 10, 20, 30 түүнээс ч олон жил хадгалагдах учиртай. Нэг үгээр хэлбэл сэтгэгдэл нь тухайн контентийнхоо нэг хэсэг байдаг билээ.Интернэт орчинд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болж ажиллаж байгаа бидэн шиг хамт олон цөөнгүй бий. Мөн өдөрт хэдэн арван мянгаараа хандаж, улс төр, эдийн засаг, нийгэм, чөлөөт цагийн мэдээлэл сонгон уншдаг тогтсон уншигчид Монголд төлөвшсөн. Харин зочин эсвэл хэн ч бай нэрээр сэтгэгдэл үлдээх тэр уншигчдын эрхийг огт ойлгомжгүй нэгэн албан тоотын хавсралтаар санал аваад шийдэх тухай ярьж байна.

Магадгүй ийм төрлийн зохицуулалт дэмжлэг авахгүй байх. Гэхдээ Харилцаа холбооны зохицуулах газар гэх төрийн том агентлаг ийм арга ядсан зүйлээр оролдож суун гэхээр ойлгомжгүй санагдах юм. Цахим сэтгүүлзүйн давуу тал бол энэ сэтгэгдэл хэмээх бичил талбар, богино хугацааны хариу үйлдэлдээ байдаг. Сэтгэгдэл бичих эрхэд ийм байдлаар төрийн агентлаг хандаж байгаа нь “Телевиз үзэхдээ нэг суваг дээр 10 минутаас дээш саатаж болохгүй”, “Сонин уншихдаа заавал хайчилбар хийж бай” хэмээн иргэдэд тушаахтай агаар нэг сонсогдож байгаа юм.

asunews


URL:

Нэр: KudryavcevVilorg97Moict Огноо: 8 February 2019

at is there is

f612 brand at is

Нэр: RannevMoict Огноо: 11 February 2019

3 viagra pills 4 sale

Нэр: RannevMoict Огноо: 18 February 2019

liquid viagra for sale

Нэр: EvelinaHohlova1990Moict Огноо: 21 February 2019

is for men in usa

a672 is pour rigole

Нэр: RannevMoict Огноо: 25 February 2019

kanada preiswerter viagra

Нэр: RannevMoict Огноо: 25 February 2019

be pink is by pfizer

Нэр: FedorovMaeslav1995Moict Огноо: 28 February 2019

il is fa diventare sord

9f03 150mg is

Нэр: JuravlevEvfimii1994Moict Огноо: 2 April 2019

ventas en lnea is

6328 pfizer is ads

Сэтгэгдэл бичих