МНН-ын дарга Д.Энхбатыг намаасаа түтгэлзүүлжээ

Хэдхэн хоногийн өмнө Монголын ногоон намын дарга УИХ-ын гишүүн Д.Энхбат МНН-ыг  ИЗН-тай нэгдэж байгаагааг гарын зсэг зурж баталгаажуулсан үйл явдал болсон билээ. Харин энэ явдлыг эсэргүүцсэн МНН-ынхан түнийг ганцаарчилсан тоглолт хийсэн гэж намаасаа хассан байна.  Өнөөдөр Ногоон намын дүрэм ёсзүйн хорооноос сэтгүүлчдэд энэ талаар мэдээлэл хийсэн юм. Тэд Ногоон нам,  Иргэний зориг намтай нэгдэж байгааг эсэргүүцэж байгаа бөгөөд НН-ын дарга Д.Энхбатыг намын гишүүнээс хассан гэдгээ мэдэгдэв. “Хоёр нам нэгдэж байгаа нь манай намын олон дүрмийн заалтыг зөрчсөн. Мөн намын гишүүдийн олонхи нь эсэргүүцэж байхад хоёр нам нэгдэхээр гарын үсэг зурсан. Тиймээс Д.Энхбатын намын гишүүний эрхийг нь түдгэлзүүлж байна” гэж   Ногоон намын ёсзүйн хорооны дарга М.Чинзориг  нар сэтгүүлчдэд мэдэгдлээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих