ТВ8 телевиз үзээд ичиж үхэх шахах юмаа /иргэний шүүмж/

Монголд олон телевизийн суваг байх. Тэдний дунд шар сонин, анхны насанд хүрэгчдийн сониноос улбаатай гэгддэг ТВ8 гэж нэг суваг нээгдээд үйл ажиллагаагаа явуулаад өнгө төрхөө олоод багагүй хугацаа өнгөрчээ.

Иргэний сэтгүүл зүйг уг нь хөгжүүлэх санаатай л тэмцээд байдаг юм уу гэж эхэндээ овоо тоож хардаг байсан бол сүүлийн үед үзэхээс дургүй хүрч ичдэг болчихлоо гэж.

Ер нь л гадуур хэн хүнтэй таарахад *Энэ ТВ8 гэж суваг хүний мууд дурласан хар бараан юм үзүүлж байдаг, үзэхээс дургүй хүрээд байх юм аа* гэж өгүүлэх нь олширчээ. Анхаарах л юм…

Ингээд тэсгэлгүй энэхүү санал сэтгэгдлээ авах гээхийн ухаанаар хандаж ойлгоно бизээ хэмээн иргэн үзэгч бий бээр хар ухаанаар сийрүүлэвээ…

Нийгэмд хар бараанаас гадна өнгөтэй өөдтэй юм бишгүй л байхад дандаа *сэг эрсэн хар хэрээ* шиг ингэж амьдралыг хар бараанаар будаж үзүүлж иргэдийг бухимдуулж байгаа нь харамсалтай санагдах юм. Ядаж гэрэл гэгээтэй юм түлхүү гаргаж тэнцүүлж болдоггүй юм уу л гэж өөрийн эрхгүй санагдах юмаа.

*Шөнийн толь* гэж нэг нэвтрүүлэг нь бүүр авах ч юмгүй хар бараан мэдээлэл. Ядаж төрийн том луйвар, албан тушаалтнуудын хар барааныг сөхөж илрүүлж асуудал дэвшүүлдэг яая гэхэв. Тэгж тавьж чадахгүй байж хөөрхий муу ядарсан иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчдийнхээ болохгүй бүхнийг сөхөж мууд нь дурлах нь хааяа үнэхээр зэвүү хүрмээр санагддагийг нуух юун. Гэхдээ бас таалан соёрхдог хүмүүс байдаг ч биз.

Саяхан суваг сольжээ суутал ТВ8 дээр *Амны хишиг* гэж сайхан том нэртэй нэвтрүүлэг гарч байна. Овоодоо гэгээлэг юм гарч байна гээд ямар хүн орж гялайж байгаа юм бол гэж  бодод баярлан үзтэл ичиж үхэхээ шахав. Нэвтрүүлэгч нь гэж нэг л их найраглах гэж оролдсон хүүхэн ярина гэж ёстой яайлж байна аа. Оролцогч хүнээ яриулахгүй байж өөрөө шүлэглэх гээд байгаа юм уу хадуураад хачин хачин юм яриад л байх юм хөөрхий. Сэтгүүлч хүн гэхэд хэрэг алгаа…

Оролцогч *Амны хишиг*-тэй хүн нь Ховдын оюутаны холбооны Ерөнхийлөгч гэх 25 настай баньд  баахан *омогшил* ярив. Даан ч нэг их юм ойлгож толгойд үлдээгүйг бодоход нэг тиймэрхүү л юм ярьсан бололтой гэж… Тэр залуугийн яринаас санаанд байгаа нь бол *Их юм хийсэн тэрүүгээрээ бахархдаг л гэнэ ирээдүйд их юм хийнэ л гэнэ*… Үгүй яах вэ байж болох л юм. Баяр хүргэе гэж.

Гэхдээ хараажаар нэг мэдээжийн юм шиг * төлбөр төлөөд* л айхтар том нэртэй нэвтрүүлэгт ороод байх нь залуу хүний хувьд хаашаа ч юм бэ дээ санагдсан. Гэхдээ зөвхөн хувь хүн миний л бодол шүү…

Уг нь энэ сайхан нэртэй нэвтрүүлэгт орчихмоор Амны хишигтэй ард түмэндээ хийсэн юмтай хэлэх үгтэй сайхан ах эгч азай буурлууд байгаа л байх… Даанч төлбөр төлж нэвтрүүлэгт орох ёс зүй эсвэл боломж байхгүй ч байдаг бизээ… Бас мөхөс миний бодол таамаг шүү.

За за үг олдож үхэр холдов. Гарч үнээгээ саая даа. Буруу зөрүү юм бичсэн бол өршөөж авах гээхийн ухаанаар хандахын дахин дахин гуйя даа.

/Орон нутгийн малчин саалчин Янжмаа өөрийн санал бодлоо бичиглэн мэйлдэвээ нийтэлж өгөөрэй/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.