МАН-ын гишүүд ”унтаа” сайд Ц.Нямдоржоо огцруулахыг хүслээ

УИХ-ын гишvvн Ч.Улаан, Д.Тэрбишдагва, нарын гишvvд өчигдөр Төрийн ордонд сэтгvvлчдэд мэдээлэл хийлээ. МАН-ын удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бvлгээс гаргасан мэдэгдэлд хууль сахиулах vйл ажиллагааны явцад цагдаагийн байгууллага хvний бие эд хөрөнгөд бvдvvлгээр халдаж болохгvй. Хэрэв зөрчил завхрал гаргасан хэнтэй ч гэсэн хариуцлага тооцох нь зvйтэй хэмээн мэдэгдсэн байгаа. Тиймээс vйл ажиллагааг хэрэгжvvлсэн цагдаагийн байгууллага, тvvнийг удирдаж байгаа Засгийн газрын гишvvн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг албан тушаалаас нь огцруулах саналыг Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарын нэр бvхий УИХ-ын гишvvд УИХ-ын даргад өргєн барьсан. Засгийн газрын гишvvнийг огцруулах болсон шалтгаанаа тэд хэвлэлийн хурлын vеэр тайлбарлав.

Ч.Улаан: Намаас орж гарах нь жижиг асуудал
-Нийгэмд болсон аймшигтай үйл явдлын дараа төрийн олон хууль зөрчигдөж, нийгэмд амгалан тайван байдал дутагдсан үйл явдал болсонтой холбогдуулан МАН-аас харамсал илэрхийлсэн. Энэ асуудлыг намаас гаргасан мэдэгдлийн дагуу бодит арга хэмжээ авна уу гэж хүсч намын удирдлагуудад танилцууллаа. Түүнчлэн бидний хэдэн гишүүд намынхаа үйл ажиллагааг явуулах, зарчмаа тодорхойлж байгаа энэ үед орж гарах асуудал бол жижиг зүйл. Уугуул үндсэн эрх ашигтай нийцсэн үйл ажиллагаа явуулах, энэ чиглэлийн зорилготой намууд хамтарч ажиллаасай гэж бодсон. Сайн бүхнийг үргэлжлүүлэхийн тулд бид хамтарч ажиллана.

Д.Загджав: Цагдаагийн байгууллага хууль зөрчсөн
-Монгол Улсын төрийн олон хуулийг уландаа гишгэсэн Засгийн газрын гишүүнд хариуцлага тооцох огцруулах саналыг тавьсан. 2012 оны дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлах явцдаа цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг сахиулах үндсэн чиг үүргээ умартан Үндсэн хуулийг ноцтойгоор зөрчиж, УИХ-ын бүрэн эрх, Монгол Улсын хуулиар бүрэн хамгаалагдсан бүрэн эрхэд халдсан. Энэ буруутай үйлдэлд улс төр, эрхзүйн хариуцлагыг ХЗДХ-ийн сайд хүлээх ёстой.

Р.Раш: Төрийн олом чанга, эмээл тогтвортой байх ёстой
-Ер нь Монголын төрийн эрх барих дээд байгууллага, УИХ баталсан хуульдаа эзэн нь болох ёстой гэж бид үзсэн. Хэдхэн хоногийн өмнө болсон үйл явдлаас энэ улсад чинь эзэн гэж байна уу үгүй юу гэсэн олон түмний шүүмжлэл нэлээд гарч байна. Төр төмөр нүүртэй гэж ярьдаг. Төр түмэн нүдтэй, төрсөн бие хоёр нүдтэй гэж ярьдаг. Зарим нэг хvн өөрийн үйлдсэн үйл хэргээ хамгаалж байгаа байх. Хамгаалж ч таарна. Гэхдээ төрийн түмэн нүд буруу гэж үзэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Манай улсад хариуцлага гэх зүйл үнэхээр суларсан. Зарим талдаа бүр байхгүй болсон. Найзан дундаа дал мөрөө алгадаж явдаг асуудап бол цаашид чамбайрах алга болох ёстой.

Ц.Даваасүрэн: Ц.Нямдоржийн би унтаж байсан гэсэн үг маш их эмзэглүүлсэн
-Би шийдвэрийг гурван зүйлээр үндэслэж гаргалаа. Нэгдүгээрт өнөөдөр Монголын ардчилал эргэлзээтэй байдалд орсон байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод бүхий л зүйлийг мөнгөөр эрх мэдлээр цэнзурддаг болжээ. Үүнээс ардчиллыг авч явах гол баганууд суларч байгаа юм байна гэж дүгнэж болохоор байна. Хоёрдугаарт УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан байдалд маш их харамсч байна. Ард түмний саналыг авч итгэл хүлээсэн элчээ гараа шилэн¬дээ ав гэж командлаад диван доор хийгээд сандайлж сууж байгаа нь хүчний байгууллагуудын явуулж буй үйл ажил¬лагаа хуулийн хүрээнд явагдаагүй гэд¬гийг нотолж байна. Олныг цочирдуулсан үйл явдлыг зохицуулах ёстой сайд маань “би унтаж байсан” гэж хэлсэн нь намайг маш их эмзэглүүлсэн. Тиймээс би өөрийн байр сууриа илэрхийлсэн байгаа.

О.Чулуунбат: АН-ынхан хамтарч ажиллана гэдэгт итгэж байна
-Сүүлийн жилүүдэд миний амьдрал тэр “Аалзны тор” гэдэг нийтлэлд гарсан фактад хариулт болж байгаа болов уу. Би Энхбаяр даргатай хамтарч ажиллаж үзсэн. Хол ч байж үзсэн. Энэ явдал бол бид хоёрын хамтын ажиллагааны тохиолдол биш. Хүн ёсны, гишүүний хувьд хууль ямар байдлаар хэрэгжиж байгааг харах гэж очсон юм. Тэр нь ч зөв болсон байна. Бид энэ үйлдлээрээ манайд шударга ёс, эрүүл улс төр байгаасай гэдгийг харуулах гэсэн юм. Үүнд Ардчилсан намынхан хамтарч ажиллана гэдэгт итгэж байна.

Д.Балдан-Очир: Хүнлэг ардчилсан нийгмийг цстцлоох гэж 20 жил зүтгэсэн
-Сүүлийн 20 жилд Монголд бий болсон ардчилал, хүний эрх эрх чөлөө бол иргэдийн бүтээл. Монголд ардчиллыг байгуулах, ургуулахад МАН зонхилох үүрэгтэй оролцсон. 1992 онд батлагдсан Ардчилсан Үндсэн хуулийг байгуулахад олонхи нь манай намын гишүүд байсан. Цаашид ч ардчиллыг баталгаажуулахад МАН хамтарч явах ёстой. Саяын үйл явдал бол хувь хүнтэй холбоотой асуудал биш ээ. Бид хүнлэг ардчилсан нийгмийг цогцлоох гэж 20 жил зүтгэсэн шүү дээ.

Д.Тэрбишдагва: Салбарын сайдад хариуцлага хүлээлгэх ёстой
-Би тэнд байсны хувьд хоёр зүйлийг тодруулмаар байна. Н.Энхбаяр гэдэг хүний эрх, таван гишvvний эрх гэдгээс илүү жирийн иргэдийн эрх чөлөө, хүний эрх зөрчигдөөд байгаад туйлын харамсч байна. 22:00-06:00 цагийн хооронд дуу шуугиан гаргаж, балмад үйлдэл гаргахыг хуулиар хориглосон байдаг. Тиймээс эх орноо зөв замаар явуулахын тулд шудар¬га үнэнээр ярилцах ёстой. Хууль тогтоох дээд байгууллага алдаа гаргаж байгаа учраас салбарын сайд болон холбогдох хүмүүст хариуцлага хүлээлгэх ёстой.

Б.ДАВАА

momgoliin medee


URL:

Сэтгэгдэл бичих