“Хаан” даарах ёсгүй

ATM бол соёл. Үүгээр үйлчлүүлэх, үйлчлэх нь ч банк, санхүүгийн салбарт “урлаг” болтлоо хөгжжээ. Өнөөдөр аль нэг банкны картгүй, АТМаар үйлчлүүлдэггүй монгол хүн байдаг гэж итгэхэд бэрх. Нэг үеэ бодвол манайд банкны үйлчилгээний соёл нэвтэрч байгаад баярлах хэрэгтэй биз.

Гэхдээ “хаан” даарах ёсгүй.

Яагаад гэвэл “Хэрэглэгч бол хаан” гэх лоозонд хамгийн хамаатай салбар нь банк. Өөрсдөө ч үүнийг баталсан рекламны нялуун үгсийг нь бид хангалттай сонслоо. Гэтэл АТМ-ээс бэлэн мөнгөний гүйлгээ хийх гэсэн үйлчлүү- лэгч 50 төгрөгийн шимтгэл төлөхийн хажуугаар хацраа жиндүүлэх, хөлөө хайруулах, гар хуруугаа бээрүүлэх зэрэг “нэмэлт үйлчил гээ” авч таарахгүй. Монголын өвлийг тэд ямар мэдэхгүй биш.

Идэр есийн хүйтэнд гадаа зоосон АТМ-ийнх нь өмнө бээрч зогсоо “хаад”-аа хааяа нэг цонхныхоо булангаар хардаг болов уу, тэд. Монголд хамгийн их АТМ-тай банкууд бол “ХААН”,  Худалдаа хөгжлийн банк. Хотод хамгийн их буюу 91 АТМ-тай “ХААН” банкны “Бөмбөгөр”, “Бага тойруу” зэрэг салбарын АТМ гадаа байрладаг учраас гүйлгээ хийхийн тулд өвлийн хүйтэнд даарч зогсоход хүрдэг. Цалин буух үеэр олноороо бээвийчихээд зам дагуу эгнэн зогсохыг нь харах бас л эвгүй.

Бид дуурайх дуртай, эсвэл моод Монголоор дуусдаг учраас хэзээ нэгэн цагт дуурайх л болдог. 1959 онд Лютер Симяан патентийг нь авсан энэхүү үйлчилгээний салбар өдгөө Антарктидад ч бий. Гэхдээ гадаа биш. Учир нь “хаан” даарах ёсгүй.

Эх сурвалж: Өнөөдөр


URL:

Сэтгэгдэл бичих