Архидалт түүний хор нөлөө

1980-аад оны сүүл үед согтууруулах ундааг судас цэвэрлэх, зүрхний хавхлаг хаагдахаас сэргийлдэг, эрүүл мэндэд бага ч гэсэн ашигтай гэж сурталчилдаг байна. Гэвч тун удалгүй ардчилал гарч ирсэнээр хүмүүс архийг ракламдсан ракламдаагүй, хорьсон хориогүй чөлөөтэй ууж эхэлсэн. Уг нь спиртийн бүтээгдэхүүнийг зохистой хэмжээгээр хэрэглэхэд эрүүл мэндэд ашиг тустай л байдаг юм гэсэн.

Гэхдээ энэ нь удамшлын хүчин эүйлүүд, нас, хүйсээс ихээхэн хамаардаг аж, Зарим эмч “Архи нь залуу хүнд хортой, хижээл насны хүнд ашигтай” гэсэн нотолгоо гаргаж ирсэн бөгөөд 55-аас дааш насны ‘ эрчуүд, 65-аас дээш насны эмэгтэйчүүдийн биед архи сайнаар нөлөөлж махбодь дахь сөрөг эүйлүүдийг устгадаг гэх болсон юм. Энэ  нь нэг талаараа үнэн.

Залуу хүмүүст архи нь хор болоод зогсохгүй алдаа гэмт хэрэг рүү түлхдэг, Ялангуяа овилгогүй, сэтгэлийн тэвчээргүй залуус архинд гүнзгий орох юм бол тэгээд л дуусаа гэсэн үг. Өнөөгийн ихэнх аалуус 18 наснаасаа ахлаад пиво ууж, хорин наснаасаа архийг чөлөөтэй гулгуулдаг болчихоод байгаа. Архийг арван жил тогтмол уухад элэг муудаад эогсохгүй гэдэс дотрын ямар нэг өвчтэй болдог бөгөөд хорин наснааоаа эхэлж архи ууж байгаа залуус гучин насандаа, цаашлаад дөчин насандаа ямар өвчтэй болох нь ойлгомжтой, Одоогоор монгол хүний дундаж нас 66 гэж байгаа.

Гэвч өнөөгийн залуус архийг идэвхтэй уугаад эхэлбэл монгол хүний дундаж нас яваандаа арав, хориор багасч тавин нас болох нь тодорхой. Тиймээс өнөөгийн залуус, дээр өгүүлсэн “55-аас дээш насны эрчүүд, 50-аас дээш насны эмэгтэйчүүдийн биед архи сайнаар нөлөөлж махбодь дахь сөрөг зүйлүүдийг устгадаг хэмээх онолыг мэдрэхээсээ өмнө таалал төгсөх нь байна шүү.

Зарим судлаачид согтууруулах ундааг хүний биед ямраар нөлөөлөх нь ердөө тэр хүний генээс хамаарна гэж ярьдаг. Учир нь зарим хүний бие махбодь архийг түргэн задалж, түргэн гаргадаг бол эарим хүний биед ийм процесс удаан явагддаг ажээ. Энэ ялгаа нь тухайн хүний удамшлын чанараас шалтгаалдаг бөгөөд спиртийг удаан задалдаг махбодь хлостерин ихээр үүсгэдэг учраас эүрхний хавхаг хаагдах аюулыг 35 хувиар багасгадаг бололтой.

Америкийн судлаачид энэ талаар огт өөр бодолтой байгаа бөгөөд тэд “Эмэгтэй хүний ходоодонд спирт задлагч фермөнт цөөхөн байдаг учир архины довтолгоог эсэргүүцэж чадалгүй цусанд тэр чигээр нь оруулдаг. Тиймээс элэгний цирроз үүсэх магадлал эрэгтэй хүнтэй харьцуулахад 2-3 дахин өндөр байдаг. Архи эм хүний тархи, зүрхэнд илүү хүчтэй нөлөөлдөг” гэж нотолжээ. Хэрвээ энэхүү нотолгоо үнэн бол архийг чөлөөтэй цөлдег болчихоод байгаа монгол эмэгтэйчүүд нэг их урт наслахгүй нь бололтой.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих