Хүний буруу үйлдлээс болсон гамшиг бидний үүдийг аль хэдийн тогшоод орж ирээд байна

Өчигдөр Улаанбаатарт дулаахан сайхан амралтын өдөр болж бүх нийтийн цэвэрлэгээ хийж,  ойр орчныхоо хог хаягдлыг нийтээрээ цэвэрлэж өнгөрүүлсэн өдөр байлаа. Өнөөдрийн цаг уурын мэдээллээр Улаанбаатарт +21 хэмийн дулаан, өглөөний нарны элч сайхан харагдах агаарт манай хороололын багачууд олноороо гарсан байлаа. Төд удалгүй өдрийн 12 цагийн үед шуурга дэгдэж их хэмжээний шороо тэнгэрт манан утаа мэт харагдаж эхэлсэн юм. Миний гар утаснаасаа хийсэн бичлэг өдрийн 3 цагийн үед хийсэн бичлэг бөгөөд яг харанхүй бvрий болж байгаа мэт харагдаж байгаа байх.

Одоо бол ойр хавийн байшин харагдахаа болиод байна. Энэ бол утаа биш, ойр хавьд гал түймэр гараагүй энэ бол шороон шуурга ба элсэн нүүдэл. Байгаль экологийн гамшиг аль хэдийнээ Монголд минь нүүрлэн ирсний нэг жишээ гэж би хувьдаа дүгнэж байна.

Монголын байгаль экологийн өөрчлөлтөд хүний буруутай үйл ажиллагаа маш их хохирол учруулж байгааг гадаадын эрдэмтэд судалгаа шинжилгээгээрээ баталжээ.  Энэхүү өөрчлөгдөж буй орчин элсэн нүүдэл гэх гамшиг маш их хор хөнөөл дагуулдаг бөгөөд нийгэм болон Монголчуудын маань амьдрах нөхцөлд ихээр нөлөөлж байна.

Дэлхий дээр 110 улс үндэстэн энэхүү элсэн нүүдлийн гамшигт нэрвэгдээд байгаа ч Монгол улс маань энэ жагсаалын нилээд дээгүүрт багтаж яваа юм. Сүүлд гарсан судалгаанаас харахад 25 улс орон нийт нутаг дэвсгэриийн 90% тай тэнцэх ой, ургамалаа алдсан байна.  Монгол улс 1.6 сая га ой модоо гал түймрийн аюул болон хайр найргүй тайрч огтолсон хүний буруутай үйл ажиллагаанаас устгасан гэх тоо баримт байна. Нийт устсан ойн 40% шууд элсэн цөл болох онолын судалгаа байдаг бөгөөд Монгол улсын маань 3800 км газар нутаг сүүлийн жилүүдэд элсэн цөл болжээ. Говь нутгийн 145 сум энэхүү элсний нүүдэлд автагдаад байгаа бөгөөд өөрөөр Монгол нутгийн маань тэн хагас нь элсэнд дарагдаад байна.

Одоогоос арван жилийн дараа Монгол улс Арабын улсууд шиг элсэн цөл болно гэсэн тооцоо гарсан байна. Гэхдээ Арабын улсууд мөнгөө элсэн цөлийг мод, ногоон бүс болгоход зарцуулж байхад Монголчууд маань мод зүлгээ хайр найргүй устгаж байгаа нь харамсалтай.

Бид юуны түрүүнд байгаль экологитоо анхаарлаа хандуулахгүй бол хэдхэн жилийн дараа Монгол улс маань хүн амьдрах нөхцөлгүй нутаг болох вий гэсэн айдас өөрийн эрхгүй төрж байна.

modui uul

Дөнгөж сая ТВ-р туул гол маань ширгэсэн дүр төрхтэй байгааг харуулж байна. Энэ бол гамшиг, усны нөөцгүй хот байгаад яах билээ?

Бичсэн Тайван Бадрах


URL:

Сэтгэгдэл бичих