“Эх орон” телевиз шинэ захирлаасаа болж дампуурч байна

“Эх орон” телевиз нь 2009 онд соён гэгээрүүлэх бодлого баримтлан 50 хүний бүрэлдхүүнтэй  байгуулагдаж ажиллаж байсан бөгөөд тухайн үед телевизийн стандарт бус байр тоног төхөөрөмжтэй,ажилчидын нийгмийн асуудал шийдвэрлэгдээгүй байдлаар  үйл ажиллагаа явуулдаг байжээ.

2011 оны 11-р сард “Тэнгэрлэг эх орон” ХХК-ны “Эх орон” телевиз нь 100 % “Таван толгой транс” ХХК-д шилжсэнээр шинэ удирдлагын баг хүрэлцэн ирсэн. Удирдлагын баг хүрэлцэн ирснээр “Эх орон”телевизийн нийт ажилчдын нийгмийн даатгал ,хөдөлмөрийн гэрээ зэрэг албан ёсны нийгмийн асуудлуудыг нийтэд нь шийдэн өгч, телевизийн стандартад нийцсэн шинэ байртай болж ,хүний нөөцийн асуудал телевизийн хэмжээнд жигдэрч ,телевиз өөрийн гэсэн шинэ бодлого , шинэ лого уриалгатай болж уран бүтээлчид тэд ажиллах эрч хүчээр дүүрэн телевизийн салбарт номер 1 болох зорилго өвөртлөн тэд эрч хүчтэй ажиллаж байжээ. Телевизийн програмын хувьд  тус телевиз  хуучин 8-н нэвтрүүлэгтэй байсан бол 20 гаруй нэвтрүүлэг хөтөлбөрийг хэрэгжүүлж Монголын үндэсний олон нийтийн телевизтэй энэ зэрэгцэхүйц сүлжээний программтай,өдрийн цагаар эфир бүтэн нээлттэй болж /өглөө 07 цагаас шөнийн 01 цаг хүртэл / телевизийн шинэ  бодлогын хүрээнд  шоу нэвтрүүлэг ,төслийн нэвтрүүлгүүд хэрэгжүүлж мэдээний нэгдсэн сүлжээг бий болгож байсан билээ.Телевизийн нэр хүнд нийт үзэгчдийн дунд өсөж харилцаа холбооны зарим нэг судалгаануудад мэдээллийн алба , нэвтрүүлгүүд өндөр үнэлгээ авч байжээ.

Гэтэл 2012 оны 3-р сард “Эх орон” телевизийн өмчлөлд өөрчлөлт орсон гэх шалтгаанаар  Р.Билэгт-од томилогдон ирсэн даруйдаа  “Эх орон” телевизийг анх байгуулагдсанаас нь хойш ажиллаж байсан уран бүтээлчдийн хөдөлмөрийг үл ошоож уран бүтээлчдийг халж эхэллээ.Мөн телевизийн ерөнхий бодлого алдагдаж хүссэн үедээ эфирээ хааж нээдэг боллоо.Энэ нь нийт үзэгчдийн хувьд мөн телевизийн нэр хүндийн хувьд маш ноцтой алдаа юм .Мөн харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан журмыг ноцтой зөрчиж байна. Мөн хамтран ажиллаж байсан компаниудын харилцаа холбоог тасалсан ,өдрийн цагаар нээлттэй байсан эфир өглөө 10 цагт нээж өдрийн 13 цагт хааж , оройн 18 цагт нээж оройн 22 цагт хааж, хөтөлбөр гаргах гэхэд зоох нэвтрүүлэггүй болж байна.

Мөн ажилчид нь санал бодлоо хэлэх гэхээр “Би энэ телевизэд хөрөнгө эзэмшдэг хүн” гэж өөрийгөө тодотгон “Энэ бол миний тоглоом . Миний тоглоомоор тоглохгүй бол  ажлаасаа гарч болно” гэдэг аж

Билэгт-одод өөрийн гэсэн нэвтрүүлгүүд байхгүй бөгөөд програмын бодлого алдагдаж , ажиллах баггүй болсон билээ.Тус захирал нь телевизийн нэрээр өөрийгөө  “PR”-даж өөрийнхөө хэлсэн үгтэй видео цацах болсон. Энэ байдал цаашдаа үргэлжилсээр байвал “Эх орон” гэсэн агуу нэртэй телевиз хүн болгоны хүссэн зүйлээ хэрэгжүүлдэг, дамжин өнгөрүүлэх газар болох нээ .

Т.Баясаа


URL:

Сэтгэгдэл бичих