НҮХГҮЙ ТАРВАГАНУУД

Сонгуулийн өмнөх улс төрийн нөхцөл байдал “дайнтай” байна. Аль хэдийнэ нүхээ малтаж, нэр дэвших тойргоо “халаасалчихсан” хүмүүсийн хувьд бол өөр л дөө. Гэвч холимог системээр, бас холион бантан болж магадгүй технологоор явуулах энэ удаагийн сонгууль үүрэндээ олон жил болсон хашир тарвагануудыг ч хөдөлгөж эхлээд байгаа юм. Сонгуулийн хууль шинэчлэгдэж, зарим аймагт мандатын тоо буурсан нь гол шалтгаан. Нэр дэвших тоолондоо намдаа суудал авчирдаг “ахмад” улстөрчид ялангуяа энэ шуурганд илүү өртөх болов. Тэд энэ удаа залуустаа боломж олгох болов уу, яах бол.

Нас явах тусам туршлага, ухаан сууна гэж тэд зүтгэх нь мэдээж. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гуай хүртэл гандан буурахгүй гээд байн байн Ховд нутгаа зориод байгаа хойно.Тойргийн системээр 48 хүнийг УИХ-д сонгоно. Энэ 48 мандатын 16 нь нийслэлд, үлдсэн нь орон нутагт ногдож буй. Дорноговь, Говьсүмбэр аймаг нийлээд нэг, бусад нь бие даасан тойрог болсон. Мандатын тоог тухайн орон нутгийн хүн амын тоо зэргээс хамааран өөрчилсөн тул Орхоноос бусад аймагт “виз”-ийн тоо 1-2-оор цөөрсөн. Тиймээс одоо өөрийн гэсэн “үүр” олж авах тэмцэл намууд дотор өрнөж байна.

МАН

Булган аймгийн хоёр мандатыг нэг болгосон учир тэнд санаатай хүмүүс “давчдаж” буй нь мэдээж. 2008 онд МАН энэ аймагт ялж, Ц.Цэнгэл, Э.Мөнх-Очир нар сонгогд сон. Тэгвэл одоо энэ хоёр эрхмийн аль алинд боломж олдохгүй су рагтай. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр тэнд “виз даруулжээ”. Гээгдсэн хоёр эрхэм тойр гоо солих уу гэдэг нь одоогоор тодор хойгүй. Хэн тийгээс нэр дэвшиж, байнга ялдаг Д.Арвин гишүүн тэндээс “жийгдсэн” байна. Хэнтийчүүд нь эрхэм гишүүнд хайртай ч намд нь энэ удаа арга олдоогүй бололтой. Тэрбээр бүсгүйчүүд түлхүү хүч үздэг нийслэлийн Баянзүрх дүүрэгт горилох гэнэ.

Өмнөх сонгуулиар тус дүүрэгт МАН ганц л суудал авч байсан юм. Тэгээд ч хүн ам ихтэй тус дүүргийн мандатын тоо гурав учраас боломж бий гэж үзсэн бололтой. Төв аймгийн дөрвөн мандатаас хоёр нь хасагдсан тул тэнд М.Энхболд, Н.Энхболд нар тунаж, Д.Дондог, Су.Батболд нар “хөөгдөх” нь. Уг намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх яагаад ч юм Сүхбаатар аймагт нэр дэвших сураг гарав. Уг нь сонгууль зохион байгуулж, МАХН-ыг МАН болгосны хариуцлагыг үүрэхээ мэдэгдсэн энэ эрхэм намынхаа нэрээр авах суу далд л АН-ын жишгээр морилох учиртай баймаар. Гэвч тэр шударгаар өрсөлдөж, бодит саналаар ялахыг хүссэн юм байлгүй. Тэгэхээр Р.Буд, Ч.Улаан нарын нэг нь генсектээ суудлаа тавьж өгнө гэсэн үг. Хэн нь гэдэг нь сүүлийн өдрүүдэд болсон үйл явдлаас ойлгомжтой болсон биз. Цор цор дуугарч, МАХН-ыг дэмжээд буй Ч.Улаан явах хүн нь болж байна.

Д.Тэрбишдагва, Ц.Даваас үрэн тэргүүтэй намынхаа өөдөөс эсрэг дуугардаг эрхмүүд ч энэ удаагийн сонгуулиар “хар тамга” даруулж мэдэхээр байгаа. Гэхдээ тэд МАХН-ын нэрээр өрсөлдөх нөөц төлөвлөгөөтэй яваа биз ээ. Зарим сонинд мэдээлснээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Увсын тойргоо өгч, намын жагсаалт горилж яваа юм билээ. ГовьАлтай аймгаас сонгогдсон гишүүн Ж.Энхбаяр ч бас тэнд шаансгүй болоод нийслэлийн түмэн дунд шингэхээр төлөвлөсөн байна.

АН

Архангайн мандатын тоо нэгээр хасагдсан. Энэ удаа АН уг тойрогт багагүй өөрчлөлт оруулж мэдэхээр байна. Р.Гончигдорж, Н.Батбаяр нар тойроггүй үлдэж мэдэх нь. Гэхдээ намын хуучин лидер Р.Гончигдорж гишүүнийг хоосон хоцроохгүй, жаг саалтаар оруулах яриа гарчээ. Өвөрхангай аймаг АН-д элэгтэй. Одоо энэ аймгийн мандатын тоо хоёр дахин багассан. УИХ-ын дэд дарга Г.Батхүү тэндээ буурь заагаад үлдэнэ. Д.Зо ригт гишүүн нэр дэвшихгүй гэх су раг бий. Хэдийгээр тэр нэрээ тат сан ч энэ аймагт өрсөлдөөн их байгаа бололтой. Учир нь З.Энхболд гишүүн тэнд боломжгүй болж, нийслэлийн Чингэлтэй дүүрэг, эсвэл Орхон аймагт нэр дэвших санаатай хөөцөлдөж буй юм билээ. Түүнийг намын жагсаалтаар орж ирнэ гэсэн яриа ч бас байна.

Чингэлтэй дүүрэгт зөвхөн АН-аас л гэхэд 5-6 хүн өрсөлдөж байгаа сурагтай. Өмнийн говиос намдаа суудал авчирсан Ц.Баярсайхан, байн байн тойргоо сольдог Б.Батбаяр нар энэ удаа хоосон хоцрох эрсдэлтэй хүмүүсийн жаг саалтад оржээ. Батж.Батбаяр гишүүн өөрөө чадахг үй бол хүү Б.Батбилэгээ нийслэлийн Чингэлтэй дүү рэгт сойх “Б” төлөвлөгөөтэй яваа гэнэ. Энд АН-аас Б.Батбаатар “визээ” ав сан бол Г.Баярсайхан Ховд руу “хө дөлж” мэдэхээр байна. Ардын баатар Э.Бат-Үүлийг энэ удаа хотын даргад зүтгүүлэх учир нэр дэвшихгүй байх гэсэн яриа ч бас гарчээ. Нийслэлийн тухайд гэвэл Сонгинохайрханаас сүмогийн нэрээр гарч ирсэн Д.Батбаяр гишүүн “нүхгүй” тар ваганы тоог нэгээр нэмж мэдэх нь. Тэрбээр Ховд руу үзээд алдах санаатай ч хүрд эргүүлэх боломж бараг гарахгүй биз ээ.

Нийслэлийн Баянгол дүүргээс Х.Тэмүүжин “жийгдэх” нь бараг тодорхой болсон. С.Эрдэнэ тэдний хоорондох тэмцлээс үүдэж тэрбээр ҮЗХ-ны гишүүний суудлаа алдсан. Одоо УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж нь лав тэр дүүрэгт үгүй болж буй бололтой. Сүхбаатар дүүрэгт өрсөлдөж байсан, Нийгмийн хамгаалал, хөдөлм өрийн дэд сайд асан Д.Нямхүү харин эсрэгээр хөдөөг зорих гэнэ. Тэрбээр энэ удаа “улаан” Увсад хүч үзэхээр төлөвлөжээ. Хов доос Р.Амаржаргал гишүүн нийс лэл рүү морилох нь. Тэрбээр 2004 онд нийслэлийн Баянгол дүүргээс сон гогдож байсан билээ. Ийнхүү мандатын тоо цөөн, нэр дэв шихээр горилогчид олон учир өрсөлдөөн ширүүн байна. Нүхгүй тарвага хэр олон үлдэх юм бол доо.


URL:

Сэтгэгдэл бичих