Дархан-Уул аймгийн нэр бүхий албан тушаалтнууд төсвийн хөрөнгө идсэн хэрэгт холбогдлоо

Баттай эх сурвалжийн өгч байгаа мэдээллээр аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга П.Баяраа,

тус хэлтсийн нягтлан н.Хастуяа, тус аймаг дахь Чингис хаан банкны захирал н.Ганболд тэргүүтэй нөхдийг эрүүгийн цагдаагийн газрынхан саатуулан шалгаж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлж эхлээд байна.

Эдгээр нөхөд дээр нэмэгдээд хонгор сумын засаг дарга н.Чүлтэмбатын нэр ч дуулдаж эхэлжээ. Өөр бусад албан тушаалтан ч шалгуулж болзошгүй гэгдэж байгаа юм. Шалгагдаж байгаа үндсэн шалтгаан нь нийгмийн даатгалын сангаас чамгүй хэмжээний мөнгө нааш цааш болгосноос үүдэлтэйг эх сурьалж мэдээлж байна. Саатуулагдсан албан тушаалтнуудаас Чингис хаан банкны захирал Ганболд эрүүл мэндийн шалтгаанаар суллагдсан мэдээ байна. Хэрэг мөрдөн байцаалтийн шатанд яваа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй гэж байна. Хууль номынхоо дагуу ажил явагдаж байгаа.

Мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэг саад учруулахгүйн тулд ийм арга хэмжээг авч байгаа гэдгийг цагдаа нар тайлбарлалаа. Ямар ч байсан мөрдөн байцаалтийн ажил эхлэл шатандаа яваа. Шалгаж байгаа учраас тэднийг юу юугүй гэмт хэрэгтэн гэж ойлгож болохгүйг гэдгийг цагдаагынхан онцолж байгаа.

Хууль хяналтынхан гэм буруутныг тогтоосон цагт тэдний хэн нь хэн бэ гэдэг ил болох биз. Нилээд хэдэн жилийн өмнө нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлагууд хэд хэдэн албан тушаалтны хамт мөн л сангийн хөрөнгө зүй бусаар ашигласан хэргээр хууль хяналтын хаалга татсан түүх байдаг. Тухайн үед мөн л нэр бүхий компанийн захирал зарим албан тушаалтан нэр холбогдоод авсан. Чамгүй хэмжээний бэлэн мөнгө эргэлдэж байдаг газар хэн бүхний анхааралд байх нь мэдээж. Эрүүгийн цагдаагийн газар шалгаж эхэлсэн хойно энэ хэргийн зангилаа удахгүй тайлагдах нь гарцаагүй биз


URL:

Сэтгэгдэл бичих