UFC Групп ТОП-100 Харилцагчидын хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгууллаа.

Аливаа бизнесийн байгууллагын үйл ажиллагааны цар хүрээ өргөжихийн хэрээр  нийгэм, улс орныхоо хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрийг оруулдаг нь нийгмийн хариуцлагын хүрээнд хийх ёстой үүрэг байдаг билээ. Тиймдээ ч UFC групп  харилцагч байгууллагуудтайгаа өөрсдийн гаргасан амжилт болон цаашид хийхээр төлөвлөсөн төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж нэгэн үдшийг мартагдахааргүй өнгөрүүллээ.

Синго ХХК Захирал Н.Батжаргал

UFC групптэй харилцаад 6 жил болж байна. Эдгээр хугацаанд зөвхөн манай компанид бус   нийт харилцагч нарт өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж хэрэглэгч худалдан авагч нарын таашаалд нийцсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэгээрээ UFC групп нэр хүндтэй компани болж чадсан. Миний хувьд ТОП-100 харилцагчийн нэг болсондоо баяртай байна.

Их Булаг ХХК-ийн Менежер Р.Сумъяа

Манай компани UFC групптэй он удаан жил хамтран ажиллаж байна. Жилийн жилд UFC группээс ТОП-100 харилцагчийн арга хэмжээг зохион байгуулж энэ онд хийсэн амжилт, шинэ бүтээгдэхүүнээ танилцуулдаг хамгийн том баяруудын нэг билээ. Энэ арга хэмжээнд уригдаж оролцож байгаадаа баяртай байна.

UFC групп нь  6 охин компани, 450 гаруй ажилтан албан хаагчтай, 20 орчим нэр төрлийн олон улсын чанарт бүрэн нийцсэн бүтээгдэхүүнүүдийг өөрийн борлуулалтын сувгаар эцсийн хэрэглэгчдэд шууд хүргэж, улс орныхоо өнцөг булан бүрт хүрч амжилттай ажиллаж байна. Үүний нэг илрэл нь  Монде Селекшн Олон улсын чанарын шалгаруулалтын наадмаас Монгол улсаас анх удаа UFC группын бүтээгдэхүүн эрхэм дээд GRAND GOLD “Шижир алт” шагналыг 2 жил дараалан хүртсэн явдал юм.

Арга хэмжээнд хамтран ажиллагч байгууллагуудаас гадна рок, попын төлөөлөгчид Viva хамтлаг, Дижитал хамтлагын дуучин Эрка, Нисванис хамтлагууд хүрэлцэн ирж баяр хүргэн, өөрсдийн дуу хоолойгоороо мэндчилсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих