Улаанбаатарт 5 хэм дулаан байна

2012 оны 05 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нийт  нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 13-18 градус, говийн бүс нутгаар 22-27 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 20-22 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус дулаан, харьцангуй чийг 35 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байв. Даралт өдөртөө буурна.

2012 оны 5 дугаар сарын 03-наас 5 дугаар сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

4-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун, төв, говийн нутгийн зарим газраар, 6-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг, төвийн нутгийн зарим газраар  түр зуурын  бороо орно. 3-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр, 6-нд баруун зүгийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, Говийн бүс нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 6-нд баруун зүгийн нутгаар  бага зэрэг сэрүүснэ.

Тавдугаар сарын цаг агаарын тоймыг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

http://www.tsag-agaar.mn/


URL:

Сэтгэгдэл бичих