Ц.Анандбазарын тухай хураагдсан “хар ном” портер дүүрэх нь

МАН-ынхан Ж.Энхбаярын тухай “Хар ном” хийнэ гэж их ярьсан.  Гэхдээ сэргэлэн нэг нь аль хэдийн өрсөөд цагтаа гуравдахь Ерөнхийлөгчийн далбаан дор намирч явсан Ц.Анандбазарын тухай хийчихжээ.  Гэхдээ яг ч хар ном биш эмхэтгэл гэхэд таарах байх.  Ц.Анандбазарын талаар сүүлийн 3 жилд сонин, сайтад гарсан бүх мэдээлийг оруулсан ном эрхэм захирлын дэвших гэж байгаа тойрогт нь сэм тараагджээ.  Дорноговь аймгийн урд талын бүх сум болон Говь-Сүмбэр аймаг даяар битүү тараагдсан гэнэ.  Ц.Анандбазар захирлын талаар сайн юм барагтай бол гардаггүй бичигддэггүй болохоор “хар ном” гэдэг нь ойлгомжтой хэрэг.  “Монголын Топ-150” компаний жагсаалтад ороод “мандаж” явах үед нь ар хударгаар айхтар юм болсонд ихэд уурссан захирал шууд л тойрог руугаа нисжээ.  Арын алба муу хашсан хэмээн аймгийн МАН-ын хорооны хэдэн цэргүүдээ бут аваад өнөөх гайтай номыг хураах ажлыг биечлэн удирджээ.  Цэргүүд нь өдөр шөнөгүй гүйгээд бараг нэг портер ном цуглуулсан гэнэ.  Энэ явдалд Ц.Анандбазар өөрөө буруутай бололтой.  Сонгуулийн уур амьсгал ороогүй байхад сурталчилгаагаа эхлээд бусад өрсөлдөгчидөө нүдээд эхэлсэн.  Цаадуул нь анаж анаж байгаад ганц том хариу цохилт өгч байгаа нь энэ биз.

NUUTS.MN С.Хажидмаа


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.