Их аварга Д.Дагвадорж эхнэрийгээ зоджээ

Их аварга ээлжит шуугианаа тарьлаа. Тэрбээр энэ сарын 1-2-нд шилжих шөнө эхнэр Г.Тамирыгаа зодож танхайрсан байна. Уг хэрэг Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр дэх “Green Vella” хотхоны байранд болжээ. Цагдаагийн байгууллагад ирсэн мэдээллээр “Нөхөр нь согтуу үедээ 32 настай Г.Тамирыг зодож, биед нь гэмтэл учруулсан” гэжээ.

Тус дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчдыг очиход иргэн Д.Давгадорж нь архидан согтуурсан үедээ ийнхүү балмад үйлдэл гаргасан байсан аж. Тэрбээр үүрэгт ажлаа гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчийн биед халдаж улмаар хувцасыг нь урж, уруулыг нь яз цохисон гэнэ. Түүнчлэн эхнэр Г.Тамир нь гомдолтой хэмээн өргөдөл гаргасан байна.

Дашрамд дуулгахад, Их аварга Д.Давгадорж cap шинийн босгон дээр улсын арслан Б.Мөнхбаатарыг хутгалж гэмтээсэн. Тэрбээр энэ хэрэгтээ тайлбар хийгээгүй явсаар эцэст нь эхнэрийнхээ биед дахин халдлаа. Хаа явсан газартаа хэрэг төвөгт орооцолдож, их аварга нэрээ буртаглах нь түүний хобби юм уу.

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Нэр: kkk Огноо: 23 March 2015

Emegtei hynd gar hyrdeg erchyyl yas yaman dr aimhai,..ted ger byleesee salahaas aidag,..ehneriig jijigheen yumaar huurch, byhnee zoriulsan gj gaduur yaridag uchyyhen aalznuud bdag,..manai nuhur ch gsn iim neg teneg er bii,..ted uursduu jargaj yavahiin tuld ehneriig boolchilj uuriinhuu erhsheeld bailgadag,..ene bol hynii erkhiig zurchij bgaagiin neg ilrel,..ehner niDavgaagaas salsan ni dr,..ter Lagshmidaa araaraa taviulsaniihaa daraa hen ch bish bno,..Davgaa shig erchyyl hezee ch zasrahgyi,..ulam teneg bno,..Lagshmi ni hayana daa, hayana,..saaj saaj, jargaj jargaj avaad bye bye,..tegdeg l yum bn laa,..amidral dr erchyyl syylersen hyyhnyyddee hayagddag,..t1-yyd,..

Нэр: Zochin Огноо: 23 March 2015

Emegtei hun eej huniig zoddog hun er hun munuu.er hun gej iim archaagui yumnuudiig helehgui baihaa

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.