“Авзага”-ын П.Мэндбаяр Засаг даргад нь авлига өгөөд иргэдийг нь хулхиджээ

Хэдхэн жилийн өмнө дааганы уралдаан зохион байгуулж, “Ланд 200” машинаар байлж, бэлтэй гэдгээ нотолсон “Авзага трейд” компанийн захирал П.Мэндбаяр Булган нутгийнхнаа хулхидаад цөөнгүй хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн оны долдугаар сард тэрбээр спортын шинэ цогцолбор хүлээлгэж өгөх байсан боловч одоо хүртэл барилгын ажил дуусах шатандаа хүрээгүй байгаа аж. Түүнээс гадна зочид буудал, цагаан суварганын тендэрийг заль хэрэглэн өөр компаниас “булааж” авсан ч мөн л түүнийгээ биелүүлэлгүй сураггүй болжээ.
Учир нь, П.Мэндбаяр Булган аймгийн Засаг дарга М.Оюунбатад авлига хэлбэрээр гурван өрөө орон сууц бэлэглээд хариуд нь Булган аймагт спорт цогцолбор барих тендерийн эрх авсан тухай эх сурвалж мэдээллэж байгаа. Үүнээс гадна хэдхэн жилийн өмнө Барилгыг ашиглалтад хүлээж авах комиссын нарийн бичгийн дарга н.Базаррагчаад орон сууц бэлэглэсэн тухай ч яриа бий.
Ийнхүү унаган нутгийнхаа хулхидсан тэрбээр өнгөрсөн сонгуулиар булган аймагт бие даан нэр дэвшиж, чамлахааргүй саналтай ялагдаж байсан бол ирэх сонгуульд түүний төлөө гараа өргөх хүн одоогоор үгүй болоод байгаа тухай тус нутгийнхан хэлж байгаа юм. Нэгэн хэсэг хэвлэлээр эхнэр, зургаан хүүхдээсээ нүүр буруулж, залуухан бүсгүйтэй дэр нэгтгэсэн тухай шуугиан тарьж байсан захирал тийм ч үнэнч эр биш бололтой.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих