Монголд гар аргаар алт олборлох нь…

Бид өнөөдөр та бүхэндээ оросын нэгэн сайт дээр гарсан монголын алт олборлолтын талаарх гэрэл зургуудыг тольлуулж байна.

Монголын хөдөө орон нутгаар маш олон алтны компаниуд олборлолт явуулж байна. Тэдгээр компаниуд гол, нуурын усыг алттай шороогоо угаахад ашигладаг ба энэ нь Монгол улсын хувьд цөлжилт үүсгэх нэг гол шалтгаан болж байгаа ажээ.
Эдгээр компаниудын дийлэнх нь Орос, Хятад, Япон улсуудынх (нийт 23 орны компаниуд байдаг) бөгөөд бас нэг том асуудал бол гар аргаар алт олборлогч нар юм. Тэднийг өөрөөр «нинжа» гэж нэрлэдэг. Яагаад гэвэл тэд нар ногоон өнгийн том сав нуруундаа үүрч, хажуугаар нь хүрзээ бариад явж байгаа нь “Мэлхий нинжа” гэх хүүхэлдэйн кинон дээрх дүрүүдтэй адилхан харагддагаас тэгэж нэрлэх болсон байна. Ингээд та бүхэндээ Рейтер агентлагийн гэрэл зурагчин Дэвид Грея-ын авсан гэрэл зургуудыг хүргэж байна.

Анхандаа Монгол улс Хятадаас салан тусгаарласаны дараа тэдний олон уурхайг шахан гаргажээ.

Монголын үндэсний уурхай:

Монголын 100 мянга илүү хүн байгалиа экологоо сүйтгэх алт олборлох аянд сайн дураараа нэгджээ. Гэрэл зураг дээр орос улсад үйлдвэрлэсэн хуучин автобусны сэг харагдаж байна.

Энд байгаа хүмүүсийн ихэнх нь уламжлалт аргаар мал өсгөдөг малчид байсан боловч тэрийгээ хаяж алтыг гар аргаар олборлодог болжээ.

Улаанбаатар хотоос баруун зүгт байх гараар ухсан нүхний хажууд суугаа нинжа.

Энд бас олон насанд хүрээгүй хүүхдүүд ажилладаг ба тэд сургуульд явдаггүй ажээ.

Гар аргаар алт олборлогч нар алтны уурхайнуудын дэргэд эсвэл тэдний орхиод явсан шороон орд дээр ажилладаг.

Яагаад монголчууд усаа алтаар солиод байгаа юм бэ? Алт олборлоход маш их хэмжээний ус шаардагдах ба мөн маш их хэмжээний усыг бохирдуулдаг. Жишээ нь 2007 онд хятадын нэг компанийн уршигаар нэг гол ширгэжээ. Одоо Монголд аль хэдийн 950 жижиг гол ширгэжээ.

Гар аргаар алт олборлогч ажлын байрандаа.

Мөн алт олборлогч компаниуд болон гар аргаар олборлогч нар мөнгөн ус, цианид кали гэх мэт олон хорт бодисыг ашиглаж байна. Тэдний ачаар их хэмжээний газар нутаг хордсон байна.

Энд ажиллаж байгаа хүмүүс золгүй байдлаар амиа алдах тохиолдол байдаг.

Бүх гар аргаар алт олборлогч нар жижиг том ногоон саваар алтаар угаадаг.

Тэднийг хүүхэлдэйн кинон дээр гардаг мэлхий нинжануудаар зүйрлүүлж “нинжа” гэж нэрлэдэг.

Энэ чинь нөгөө алт чинь шүү дээ:

Гар аргаар алт олборлогч нар гэр бүлээрээ алт ухах нь элбэг байдаг ажээ.

Энд бас жижиг хувийн аж ахуйнууд байдаг ба тэд төрөл бүрийн үйлчилгээ явуулдаг. Үүнд худалдаа, засвар, үсчин бас мэдээж архины худалдаа орно.

Алт олборлох ажиллагаа:

Энд төрөл бүрийн эд ангийг хийдэг гэнэ:

Ажилчны ширээ:

Алтны цэвэрийг тогтоож байна.

Монголын гар аргаар алт олборлогч нар жилдээ 5–6 тонн алт олборлож чаддаг гэнэ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих