Хэнтий аймгийн ИТХ-ын дарга АТГ-т дуудагджээ

Хэнтий аймгийн Иргэдийн төлөө­лөгч­дийн хурлын дарга Ц.Лхагвасүрэнг Авилгатай тэмцэх газраас дууджээ. Түүнийг тус аймгийн зарим иргэд төсвийг мөнгийг зүй бусаар зарцуулснаас гадна, хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг зөрчиж телевиз байгуулсан гэж буруутгасан учраас ийнхүү дуудаж байцаалт авахаар болсон байна. ИТХ-ын дарга Ц.Лхагвасүрэн өнгөрсөн оны ёсдүгээр сард “Хэнтий телевиз”-ийг үүсгэн байгуулах шийдвэр гаргаж аймгийн төсвөөс телевиз байгуулахад 50 сая төгрөг зарцуулсан байна. Түүний энэхүү шийдвэр нь хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн “Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” гэсэн заалтыг зөрчөөд байгаа ажээ.

Л.АЛТАНХИШИГ


URL:

Нэр: Verlie Trees Огноо: 12 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.