ХӨГЖИМ БҮЖГИЙН КОЛЛЕЖИЙН СУРАГЧИД…

Хєгжим бvжгийн коллежийн хичээлийн шинэ байр єнгєрсєн баасан гаригт ашиглалтад орж нээлтээ хийв. Нээлтийн арга хэмжээнд манай урлагийн томчуул хvрэлцэн ирсэн байлаа. Энэхvv шинэ байр нь бvжгийн гурван заалтайгаас гадна концертын томоохон танхимтай юм билээ. Мєн В давхартаа сурагчдадаа зориулсан давтлагын єрєєнvvд гаргаж єгсєнд талархах хvн олон байсан юм. Будаг нь ханхалсан шинэхэн сургуулийн нээлтийн vеэр давхар бvрт нь сурагчид урлагийн тоглолт vзvvлж, ирсэн зочдод хvндэтгэл vзvvлж байлаа. Энэ vеэр ирсэн зочид тєлєєлєгчтэй цєєн хором ярилцсанаа хvргэе.

Ё.Отгонбаяр: Давтлагаа ариун цэврийн єрєєнд бус ангид хийдэг болно

/ БСШУ-ы сайд/
-Ирээдvйн урлагийн сор болсон уран бvтээлчдийг бэлтгэн гаргадаг Хєгжим бvжгийн коллежийн шинэ байр ашиглалтад орлоо. Энэхvv хичээлийн шинэ байрт зориулж улсаас зургаан тэрбум тєгрєгийн хєрєнгє мєнгє зарцуулсан. Ємнє нь хvvхдvvдэд давтлага өгөх болон хичээлийн байр хvрэлцдэггvйгээс бараг л ариун цэврийн єрєєндєє хийх нь холгvй байлаа. Энэ сургуулийн хvvхдvvд олон улсын төвшинд ихээхэн амжилт гаргадаг. Тиймээс цаашдаа ч маш ихээр анхаарч ажиллах болно.

Б.Эрдэнэбат: Шинэ сургууль баригдахад гар бие оролцсон хvмvvст баярлалаа

/ Монгол Улсын гавьяат жvжигчин, Хєгжим бvжгийн коллежийн захирал/

-Шинэ байртай болоход таны оруулсан хувь нэмэр их. Тэгэхээр танд баяр хvргэх нь зvйтэй болов уу?
-Баярлалаа. Миний хийж гvйцэтгэсэн ажил гэхээсээ илvvтэй шинэ сургууль баригдахад гар бие оролцсон хvмvvстээ баярлаж байгаагаа энэ дашрамд хэлмээр байна.


-Ингэхэд танай сургууль хэчнээн сурагчтайгаар vйл ажиллагаа явуулж байна вэ. Їнэхээр ачаалалтай ажилладаг нь хєндлєнгєєс харахад л мэдрэгддэг?
-Сургууль маань шаталсан сургалттай. Одоогийн байдлаар 1000 гаруй хvvхэд сурч хvмvvжиж 200 гаруй багш ажилчин ажиллаж байна. Цагийн багштайгаа нийлбэл багш нарын тоо 240 гарах байх шvv.
-Сургуулийн шинэ байр хэчнээн анги, танхимтай вэ?
-200 гаруй анги, танхимтай. Хонгилд гэхэд 40-єєд анги бий. Давтлагын танхим юм л даа.


-Энэ сайхан баярт єдєртэй давхцаж сургуулийн 75 жилийн ой тохиож байна. Ойн хvрээнд хийх ажлуудаас тань сонирхож болох уу?
-Ажил ар араасаа ундарч байна. Жишээ нь, өнгөрсөн бямба гаригт гэхэд сурагчид маань жилийн тайлан тоглолтоо тавилаа. Мєн Бээжин хотын Сувдан театрт 41 хvний бvрэлдэхvvнтэй тоглолт хийгээд ирлээ. Тун удахгvй АНУ-д олон улсын тєгєлдєр хуурын уралдаанд оролцох байх. Ер нь, олон улсын уралдаан хаана л бол хаана болдог. Санхvvгийн бололцоо бvрдээд л байвал, сурагчид маань оролцох тэмцээн уралдаан нь ихсээд байна гэсэн vг. Мєн энэ дашрамд цєєн монголчуудын бахархал болсон хvvхдvvддээ, тэднийг сурган хvмvvжvvлж буй багш нартаа баяр хvргэх нь зvйтэй байх.


-Хєгжим бvжгийн коллеж оюутан солилцоогоор сурагчид сургадаг. Ер нь, цаашдаа тоог нэмэх vv?
-Оюутан солилцоог нэг их олон болгож чадахгvй байгаа. Багш оюутнуудын солилцоог одоогоор ОХУ, Франц, Солонгос улстай хийж байгаа. ОХУ-аас гэхэд л vлээвэр хєгжмийн багш ирж нээлттэй хичээл хийхээр болсон. Мєн анх удаа тvvхэндээ Францын 10 оюутантай зуны сургалт зохион байгуулах гэж байна.

ARDCHILAL


URL:

Сэтгэгдэл бичих