Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын дарга М.Ганхүү танаа өргөдөл гаргах нь:

Миний аав Намбарын Энхбаяр Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрээр 461-р хорих ангид одоо хоригдож байна. Тэрээр 5 сарын 4-нөөс эхлэн хуурай өлсгөлөн зарласан.
Одоогоор миний аав хуурай өлсгөлөн зарлаад 51 цаг, хоол идэлгүй 72 цаг болж байна. Энэ нь амь нас эрүүл мэндтэй нь шууд холбоотой боллоо. Мөн бидний эцэг хүүхдүүд байх хувь тавиланд ч гэсэн аймшигт хагацал тохиолдож мэдэхээр байна.
Хүүгийнх хувьд би аавтайгаа уулзах хүсэлтэй байна. Хамгийн сүүлд дахиад л хүнээр дамжлуулсан хэвтээ байдалтай харлаа.
Аавын минь нэгэнтээ эхлүүлсэн үйл хэрэг ард түмний дэмжлэг авсан. Эргэж буцахааргүй болсон гэдгийг шударга ёсыг хүсэмжилж байгаа ард иргэдээс мэдэрч байна. Монгол түмэн аавд минь итгэдэг юм байна гэдгийг хэлье гэж бодож байна.
Эх орон, шударга ёсны төлөө тэмцэж амь насаараа дэнчин тавин өлсгөлөн зарлаж байгаа зориг тэвчээрээр нь бахархаж байна.
Иймд үр хүүхдүүд бид аавтайгаа уулзах хүсэлтэй байна.
Өргөдөл гаргасан:
Энхбаярын Батшугар
2012 оны 5 дугаар сарын 6 нд

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.