Сонгуулийн өмнөх намууд

Монгол Улс маань ардчиллын 20 жилийн түүхэндээ зургаа дахь удаагаа парламентын гишүүдээ сон­гох цаг мөч ойртсоор байна. Энэ удаа­гийн сонгуулийн хууль тун олон хязгаарлалттай, чам­бай гэ­мээр хууль болсон уч­раас сон­гуулийн өмнөх намуу­дын амьд­рал харь­цангуй нам жим байх шиг. Нөгөөтэйгүүр анх удаа про­пор­циональ эле­мент орж ирсэн учраас нэр дэв­шигчид хувийн тоглолт хийж, тойр­гоороо явж бэлэг сэлт та­раах нь багасаад байна. Хэрвээ ямар нэгэн зүйл тараасан, сон­гогчийн саналыг худалдан авах оролдлого хийсэн нь тог­тоогд­вол нэр дэвших эрхийг нь ха­сах хүртэл арга хэмжээтэй уч­раас болгоомжлох нь зүйн хэ­рэг биз ээ. Сонгууль болоход ер­дөө сар гаруйнхны хугацаа үлдлээ. Энэ цаг мөчид улс төрийн намууд том жижиг гэлт­гүй дор бүрнээ бэлтгэлээ ба­зааж байна. Нөгөөтэйгүүр улс төрд гарах, эсвэл УИХ-д нэр дэв­шихийн төлөөх өрсөлдөөн бү­хий л намын дотор “дайн” мэт хурцаджээ. Юутай ч сон­гуулийн өмнөх намуудын эргэн той­ронд ямархуу үйл явдал өр­нөж байгааг тоймлож байна.

МАН ялагдвал У.Хүрэлсүх хариуцлага хүлээх үү

Энэ удаагийн сонгуулиар одоо­­гийн эрх баригч нам бо­лох МАН бараг л ялагдах нь то­дор­хой гэх прогноз хаа сай­гүй гараад байгаа. Тийм ч уч­раас МАН-ынхан сонгуульд орол­цох­доо аль болох шинэ, шилдэг боловсон хүчнүүдээ сойж, яла­хын төлөө байж болох бүхий л ар­гыг хэрэглэхээр зэхэж буй гэх. Ц.Нямдоржийг намынхаа нэр хүндийг ч уландаа гишгэн байж авч үлдсэнээс энэ бү­хэн тодорхой харагдаж бай­на. Аргагүй л дээ, цаадах нь энэ сонгуулиар би намаа ялуула­хын тулд шаардлагатай бүх ар­га хэмжээг авч, саналыг “луй­вар­дана” гэдгээ намын нө­хөд­дөө аминчлан хэлсэн гэх “бор шувуу” нисч буй билээ. Ялаг­дах нь тодорхой болсон на­маас зарим гишүүд нь гарч, Н.Энх­баярыг дагаад төдийлөн удаагүй байна.
Нэр бүхий дөр­вөн гишүү­ний хойноос дахиад та­ван гишүүн МАХН руу ява­хад бэлэн байгаа гэх мэдээлэл ч байна. Гэхдээ сонгууль дөхсөн үед ийнхүү МАН дотроосоо салж, бу­тарч эхэлсэн нь яах ар­га­гүй намын нэр хүндэд хүнд цо­хилт болж байгаа нь тодорхой. Үүнийг мэдсэн мэт сүүлийн үед МАН-ын удирдлагууд хоорондоо эв түнжин муутай байгаа гэнэ. У.Хү­рэлсүх болон С.Батболд нар намын нэр хүнд унаснаас болж хоорондоо муудалцаж бай­гаа су­рагтай. Нөгөөтэйгүүр У.Хү­рэл­сүх нэгэнтээ нам нь сонгуульд ялагд­вал би хариуцлага хүлээнэ хэмээн цээжээ дэлдэж байсан нэгэн. Гэ­тэл нам нь үнэхээр ялагдах дээрээ тулаад ирсэн учраас У.Хүрэлсүх яах ийх учраа олж ядан яваа гэх “мессеж” нисч явна. Юутай ч үнэ­хээр МАН ялагдал хүлээвэл У.Хүрэлсүх хариуцлага хүлээх үү гэдгийг харж л байя.

АН-ынхан тайван байна

Их шуурганы өмнөх нам гүм байдал гэдэг шиг АН-ынхан энэ өд­рүүдэд төдийлөн улс төрийн нүү­дэл, мэдэгдэл хийгээгүй бай­на. ҮЗХ-ны хурлаа зарлаж, мө­рийн хөтөлбөрөө батлан, Ауди­тын газарт хянуулахаар өгөөд бай­гаа. Ирэх долоо хоногоос сон­гуульд чухам ямар тактик барьж, хэрхэн өрсөлдөх нь нэг мөр тодорхой болох сурагтай. Түүнч­лэн удахгүй ҮЗХ-ны хур­лаа зарлаж, нэр дэвшигчдээ эцэс­лэн баталгаажуулна гэж ген­сек Д.Эрдэнэбат мэдэгдсэн бай­гаа. Юутай ч АН-ынхан ирэх сон­гуульд ялна гэдэгтээ бүрэн дүүрэн ит­гэлтэй байна. Хууль зүйн сай­дыг огцруулах эсэх асуудлыг хэ­лэл­цэх үеэр С.Баярцогт гишүүн “Та­найх тэртэй тэргүй ялагдана шүү дээ, Ц.Нямдорж оо” хэмээн ит­гэл­тэй хэлж байсан. Түүнчлэн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг болон бусад нэр бүхий гишүүд АН ялалт байгуулах нь тодорхой гэх мессежийг та­раа­саар байгаа билээ. Эерэг мес­сеж нийгэмд эерэг хүлээлт үүс­гэж, сон­гуульд АН үнэхээр ялалт бай­гуулахыг ч үгүйсгэхгүй. Гэх­дээ эцсийн үр дүнг сонгууль болс­ны дараа л харах учиртай билээ. Урьд­чилсан судалгаагаар бол ямар ч байсан АН-ынхан рейтингээрээ өрсөлдөгч намаасаа хавьгүй өн­­дөр үнэлгээтэй байгаа. АН ийн­хүү илүү үнэлгээтэй болсон нь тэдний хүч хөдөлмөрөөс гадна эс­рэг намынх нь эвдрэл, тэмцэл гар­цаагүй нөлөөтэй. Түүнчлэн Н.Энх­баяр шоронд хоригдсон ч МАН-ын хэд хэдэн гишүүн түүний орыг залгахаар МАХН руу явсан нь АН-ын хувьд сайхан мэдээ байж болох юм. МАХН буюу “гом­догсдын арми” сонгуулиар МАН-ын саналаас чамгүй ихийг “хум­салж” чадах хүмүүс билээ. Энэ нь мэдээж АН-д ашигтай. Гэх­дээ АН-ынхан зөвхөн МАН-ын зад­ра­лыг хараад зүгээр суусангүй. Мө­рийн хөтөлбөрөө маш сайн бо­ловс­руулж, хэрэгжүүлэх бо­ломж, эдийн засгийн үндэслэл, су­дал­гаа зэргийг маш нарийн хийж, аудитад өгөөд байгаа гэ­сэн. Ер нь бол АН-ын мөрийн хөтөлбөр эсрэг намынх шигээ мөнгө үнэртсэн бус амьдралд ойр, хэрэгжих боломжтой гэж судлаачид хэлж байна. “Монгол хүн-2020” хэлэлцүүлгийн үр дүн ч энэ тал дээр гарч ирсэн биз. Ард түмнээрээ хэлэлцүүлсэн юм чинь тэдэнд илүү ойр, энгийн байх нь ойлгомжтой билээ.

Жижиг намууд Н.Энхбаяраар шоу хийсээр

Гоё хоёр намын хувьд нөхцөл байдал нэг иймэрхүү байна. Ха­рин гуравдагч хүчнийхэн болон пар­ламентаас гаднах бусад на­муу­дын хувьд сонгуулийн өм­нө рейтингээ өсгөж авах гол ар­га нь Н.Энхбаяр болчихоод бай­на. Жижиг намууд экс Ерөнхийлөг­чийг баригдсанаас хойш ээлжлэн мэдэгдэл хийсээр байгаа. Хамгийн түрүүнд ИЗНН-ынхан мэдэгдэл хийсэн бол араас нь Ногоон нам, МУНН, Монголын Либерал нам гэх мэтчилэн цуварсан. Жижиг намуудын мэдэгдэл ерөнхийдөө хоорондоо төстэй байлаа. “Н.Энх­баярыг баривчилсан нь ний­гэмд эмх замбараагүй байдал үүс­гэх төлөвтэй байна. Тиймээс энэ асуудлыг анхааралдаа авч, МАХН-ын даргыг болж өгвөл сул­лана уу” л гэх маягтай. Н.Энх­баяр баривчлагдсан нь олон ний­тийн анхаарлыг татсан чухал асуу­дал. Харин жижиг намууд Н.Энхбаярт хайртайдаа бус ердөө л том асууд­лаар хөөцөлдөж, олон тү­мэнд танигдах гэж оролдож буй бо­лолтой. Томчуултай өрсөлдөж, эн тэнцүү ярьж байж л томордог гэдэг шиг жижиг намуудын хувьд Н.Энхбаяр хамгийн том “бялуу” болоод байх шиг. Үнэндээ тэд Н.Энхбаярт хайр зарлаагүй гэ­дэг нь Б.Жаргалсайханы үйлд­лээс тодорхой болсон. Тэр­бээр Ерөнхийлөгч асныг баривчлаг­да­хаас нь эхлээд хамт байж, са­наа зовж байгаагаа илэрхийлж бай­сан ч эцэстээ Хамуг Монголын хө­дөлмөрийн намтай эвсэхээр бол­сон билээ. Нөгөөтэйгүүр дар­га­гүй болсон МАХН-ынхан ч бас нэг үеэ бодвол нам гүм болчихов. Бодвол даргыгаа яагаад ч суллаж чадахгүй гэдгээ ойлгосон юм байлгүй дээ.

Намуудын болгоомжлол

Энэ удаагийн сонгууль 1990 оноос хойш анх удаа пропор­циа­наль элементтэй хосолсон хэл­бэрээр явагдана. Сонгуулийн са­налын хуудсыг автоматаар тоо­лох, нэр дэвшигчдийн хувийн тог­лолтыг хязгаарлах, бэлэн мөн­гөний амлалт өгөхгүй, бэлэг сэлт тараахгүй гэх мэт маш олон да­вуу тал шинэ хуульд бий. Гэх­дээ энэ дундаас сонгуулийн са­налын хуудсыг автоматаар тоо­лох асуудал иргэний цахим үнэм­лэхнээс болж бүтэхгүй гэ­дэг нь тодорхой болчихсон. Нө­гөөтэйгүүр шинэ хууль маш олон хязгаарлалттай, чамбай бол­сон учраас намууд энэ удаад харь­цангуй болгоомжтой ханд­саар бай­на. Өнөөг хүртэл төдий­лөн сон­гуулийн уур амьсгал ороогүй бай­гаа нь гагцхүү намуудын бол­гоомж­лолтой л холбоотой болов уу. МАН, АН, МАХН, жижиг на­мууд гээд бүгд л энэ удаагийн сон­гуульд болгоомжтой хандаж бай­на. Эцсийн үр дүнд зургадугаар са­рын 29-30-ны хооронд тодрох учир­тай.

Л.Энхдэлгэр


URL:

Сэтгэгдэл бичих