Олимпийн эрхээ авсан жүдочдыг зарлалаа

Олон улсын жүдо бөхийн холбоо олимпийн эрхээ авсан жүдочдын нэрсийг зарлалаа. Нийт 252 жүдочний нэрийг зарласан бөгөөд эрэгтэйчүүдийн эхний 22 байр, эмэгтэйчүүдийн 14 байр эзэлсэн тамирчид эрхээ шууд авч байгаа юм. Манай улсаас нийт найман жинд 12 бөх эрхийн болзлоо хангажээ. Харин өнөөдөр Монголын жүдо бөхийн холбоо эдгээр найман жинд олимпийн наадамд оролцох тус бүр нэг жүдоч болон манай улсад олгох нэмэлт нэг жүдочийн нэрийг МҮОХ-нд албан ёсоор мэдэгдэх ажээ. Монгол Улсаас олимпийн эрхээ авсан жүдочдын нэрсийг танилцуулж байна.

Эрэгтэй:
60 кг: Д.Төмөрхүлэг(596 оноо, 9-рт), Г.Болдбаатар(594 оноо, 12-рт), Ч.Болдбаатар(550 оноо, 15-рт)
66 кг: Х.Цагаанбаатар(1164 оноо, 2-рт), С.Мияарагчаа(890 оноо, 9-рт)
73 кг: С.Ням-Очир(860 оноо, 5-рт)
-100 кг: Н.Түвшинбаяр(896 оноо, 5-рт), Б.Тэмүүлэн(622 оноо, 13-рт)

Эмэгтэй:
48 кг: М.Уранцэцэг(690 оноо, 5-рт)
52 кг: М.Бундмаа(1302 оноо, 2-рт)
63 кг: Ц.Мөнхзаяа(814 оноо, 7-рт)
-78 кг: П.Лхамдэгд(900 оноо, 7-рт)
Дэлгэрэнгүй жагсаалтыг http://www.sport.gov.mn үзэх боломжтой ажээ.

Э.Мөнх


URL:

Сэтгэгдэл бичих