Гологдсон хуулиа шинэчилбэл…

Т.Эрдмаа
Монголчууд Таван толгойн ордоосоо хишиг хvртэнэ хэмээн хvлээж суугаа. Энэ ордод иргэн бvрт 1072 ширхэг хувьцаа эзэмшинэ. Зарим иргэн хувьцааныхаа оронд нэг сая тєгрєг авах єргєєлєє хороондоо єгч буй. Уг нь, хувьцаа эзэмшинэ гэдэг бол баялгийн хувиарлалтын сонгодог хувилбар.

Харин “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцаа олон улсын болон Монголын хєрєнгийн бирж дээр хэзээ гарах, ямар vнэтэй байх зэрэг асуудал бvрхэг байгаа тул “Маргаашийн єєхнєєс єнєєдрийн уушиг” хэмээн бэлэн мєнгє авах сонирхолтой иргэн цєєнгvй байна.


Хувьцаа олон улсын хєрєнгийн бирж дээр мэндэлж чадахгvй дуншиж буй олон шалтгаан бий. Тухайлбал, Таван толгойн ордын Баруун Цанхийн хэсгийг гадаадын хєрєнгє оруулагч нартай хамтарч ашиглах болсон. Гэтэл энэ гэрээ хэлцэл гацаанд орсон тул хувьцаа гаргах гэж байгаа “Эрдэнэс Таван толгой” гэдэг компани ямар vнэтэй вэ гэдгийг тодорхойлоход хvндрэл учирчээ.

“Эрдэнэс Таван толгой” компанийн захирал Б.Энэбиш “Mining Mongolia-90” олон улсын чуулга уулзалт дээр тавьсан илтгэлдээ “Хувьцаа гаргахдаа эхлээд Монголын хєрєнгийн биржээр арилжаална. Лондонгийн хєрєнгийн биржтэй стратегийн тvншийн гэрээ байгуулсан. Ингээд тус бирж дээр “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааг “GDR” буюу “Хадгаламжийн бичиг” хэлбэрээр гаргах тєлєвлєгєє бий. Ер нь, ОХУ, Казахстаны уул уурхайн компаниуд дээрх хэлбэрээр Лондонгийн хєрєнгийн бирж дээр хєрєнгє босгосон амжилт байдаг. Їvнээс гадна Хонконгийн хєрєнгийн бирж дээр “GDR” болон хувьцаа хэлбэрээр ч хєрєнгє босгох боломжтой” хэмээв.


Монголд бvртгэлтэй компани олон улсын хєрєнгийн бирж дээр хувьцаа гаргахад нэг хvндрэлтэй зvйл бий. Учир нь манай хууль эрх зvйн орчин тэдэнд хvлээн зєвшєєрєгдсєн байх ёстой аж. Иймээс Монголд бvртгэлтэй компани олон улсын хєрєнгийн бирж дээр гарах бол гадаадад заавал толгой компани байгуулж vvнийгээ хувьцаат компани болгож байж сая IPO хийх боломж бvрдэх юм. Эдvгээ манай Санхvvгийн зохицуулах хороо Хонконгийн Санхvvгийн зохицуулах хороотой Монголд бvртгэлтэй компани тэдний хєрєнгийн бирж дээр хэрхэн хувьцаа гаргах талаар гэрээ хэлцэл хийжээ. Ингээд манайх Їнэт цаасны тухай хуулиа шинэчлэх болсон байна. Уг хууль батлагдчихвал Монголын компаниуд тус бирж дээр хувьцаа гаргах гарц нээгдэх нь.
“Эрдэнэс Таван толгой”-н Зvvн Цанхийн хэсгээс одоо нvvрс олборлож буй. Тус уурхайд Австралийн “Macmahon Holding”, Германы “BBM Operta JV” компани гэрээт олборлогчоор ажиллаж байгаа. Єнгєрсєн жил нэг сая тонн нvvрс олборлосон. Энэ онд 3-4 сая тоннд хvргэх тєлєв бий. Он гарснаас хойш эхний дєрвєн сарын байдлаар 1.1 сая тонн нvvрс олборлоод байна.

Иймд энэ онд дєрвєн сая тонн нvvрс олборлох боломж байгаа аж. Энэ эрчээрээ явбал 2016 гэхэд бvрэн хvчин чадалдаа хvрч жилд 20 сая тонн нvvрс олборлох тєсєєлєл байдаг. Хэрэв гэрээ хэлцэл нь гацаанаас гарчихвал Баруун, Зvvн Цанхиас тус бvрд нь жилд 20 сая тонн нvvрс олборлох тєлєвлєгєє бий. Нvvрсний гол худалдан авагч нь Хятадын тєрийн ємчийн “Чалко”, Хэбэй мужийн “Айрон стийл” компани. Їvнээс гадна Ємнєд Солонгосын “Kores”, Японы “Itochu”, “Mistui” компанид нvvрс нийлvvлэх санамж бичигт гарын vсэг зурсан. Гэвч одоогоор тэд нvvрс аваагvй л байна. Їvнийг нvvрсээ тээвэрлэх зам харилцаа, боловсруулалт зэрэг дэд бvтцийн асуудалтай холбон тайлбарлаж буй юм.


Таван толгой ордыг тvшиглэж 300 МВт чадалтай цахилгаан станц барина. Уг цахилгаан станцын ТЭЗЇ-ийг энэ сард хийж дуусна гэж байгаа. Тэгээд ирэх намар бvтээн байгуулалт эхэлнэ хэмээн тооцож буй. Гэвч хєрєнгє мєнгєний гачлан бий аж. Одоо хєрєнгє мєнгєє шийдчихвэл барилгыг гvйцэтгэх ажлын тендерээ зарлах нь. Эдvгээ уг цахилгаан станцын турбиныг дэлхийд генератор vйлдвэрлэлээр тэргvvлдэг Германы “Seimens” компани нийлvvлэх болжээ. Цахилгаан станц тєвийн эрчим хvчний систем мєн Оюу толгойд барих цахилгаан станцад холбох юм.

Дэлхийд коксжих нvvрсний нєєцєєрєє томд тооцогдож буй Таван толгой ордын ажил vйлсээс цухас дурдвал нэг иймэрхvv байна. Тус ордод хєрєнгє оруулахаар ярилцаж буй гэрээ хэлцэл гацаанаас гарч шуударчихвал Монгол Улс ирэх дєрєв, таван жилийн дотор жилд тавь, жаран сая тонн нvvрс олборлож экспортлох боломжтой болох нь.

ardchilal


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.