“Нарны гүүр” ашиглалтанд орвол замын түгжрэл 20 хувиар багасна

Энэ онд ашиглалтанд орох томоохон бүтээн байгуулалтын нэг Төмөр зам ба Нарны зам дээгүүр тавьж байгаа гүүрэн гарцыг Япон улсын буцалтгүй тусламжаар барьж байгаа. 895 м урт байгууламж бүхий уг гүүрэн гарцын ажлын гүйцэтгэл одоогоор 80 хувьтай явж байгаа бөгөөд  энэ оны хоёрдугаар хагаст, болж өгвөл наадмаас өмнө ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.

Цаг минуттай уралдан ажил албаа амжуулдаг нийслэлчүүдийн хувьд хамгийн том асуудал замын түгжрэл байдаг бол энэ  гүүр ашиглалтанд орсноор хотын замын түгжрэл 20 орчим хувиар буурна гэсэн тооцоо гарчээ.
Нийслэлийн хөрөнгө оруулалт, Хөгжлийн банкны хэрэгжүүлэх томоохон төслүүдийг  нэг нь дахин ийм зургаан гүүр барихаар төлөвлөөд байгаа юм байна.
З.Намжилмаа


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.