Хөвсгөлд гарсан түймэр “хүч”-ээ авч байна

Одоогийн байдлаар улсын хэмжээнд есөн түймэр асч буй мэдээлэлтэй байна. Тодруулбал, Архангай, Булган, Хөвсгөл аймгийн долоон сумын нутагт есөн түймэр асч байгаа.

Үүнээс Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт асч буй түймрүүд хүрээгээ тэлж онцгой байдлынхны хөлс хүчийг шавхаж байна.

Тус аймгийн Ренчинлхүмбэ, Ханх, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Улаан-Уул сумын нутаг түймэрт автжээ. Аврагчид түймрийн тархалтыг багасгах үүднээс дотогш нь хумиж унтраах ажиллагаагаа явуулж байгаа аж.

Зарим иргэдийн мэдээлж буйгаар айлуудын өвөлжөөний өртөнгө шатаж унтраахад ч хүндрэлтэй байгаа гэлээ. Түүнчлэн тус аймгийн Чандмань-Өндөр сумын Шивэрт I багийн нутаг дэвсгэр дэх Халхан хэмээх газарт гарсан түймэр улам хүрээгээ тэлжээ. Уг газар нь бартаа их, өндөр уултай болохоор хүн очиход хүндрэлтэй байгаа аж.

А.Лхагва


URL:

Сэтгэгдэл бичих