Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам төрийнхөө далбааг доромжлов

Монгол хүн бүр Төрийнхөө далбааг дээдлэн хүндэтгэх ёстойг Үндсэн хуулинд заасан байдаг билээ. Тэр дундаа тангараг өргөсөн төрийн байгууллага

улсынхаа бэлгэдлийг дээдлэн хүндэтгэх учиртай билээ. Гэтэл Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны цахим хуудсанд mswl.gov.mn төрийн соёмбоны загасыг нар буруу эргүүлэн тавьжээ.

Монгол улсын энх мөнх байхын бэлгэдэл оршсон дээдлэх учиртай төрийнхөө далбааг төрийнх нь байгууллага доромжлон гутааж байгаа нь харамсалтай.

Соёмбо ямар байх ёстойг энд дарж Wikipedia-с үзнэ үү.
Төрийн далбаа дээрхи соёмбо хаанаас нь ч харсан зөв харагдах учиртай.

О.Гэрэл
Olloo.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.